“Номын хишиг-100” өдөрлөг зохион байгууллаа

Aдмин / Технологи

Монгол Улсад шинжлэх ухааны ууган байгууллага “Судар бичгийн хүрээлэн” үүсэн байгуулагдсны түүхт 100 жилийн ойн хүрээнд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс өнөөдөр “Номын хишиг-100” өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийн хүрээнд эрдэмтэн судлаачдын ном бүтээлийг олон нийтэд түгээн хүртээхэд гол дэмжлэг үзүүлдэг Монгол Улсын Үндэсний Номын Сан болон хотын номын сангууд, их, дээд сургуулийн номын сан, монгол судлалын төвүүдийн номын сан, нэрт эрдэмтдийн нэрэмжит зарим дунд сургуулийн номын сан зэрэг нийт 25 байгууллагад өөрсдийн эрдэм судлалын бүтээлийн дээжийг хандивлалаа. Тодруулбал, дээрх номын сангуудад тус бүр 70 ширхэг ном бүтээлийн дээжийг хандивлаж байгаа юм.

Энэхүү арга хэмжээ нь өнөөдрийг хүртэл монголын хэл бичиг судлалын голомтыг сахиж ирсэн 100 жилийн түүхт ууган хүрээлэнгийнхээ үйл ажиллагаа, монгол хэл бичгийн судалгааны өнөөгийн байдлыг иргэд олон нийтэд сурталчлан таниулах, эрдэм судлалын ажлуудыг нь эрдэмтэн судлаач, оюутан сурагчид, уншигч түмэндээ хүргэх зорилготой буянтай сайхан ажил гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

Тус хүрээлэн нь 100 жилийн түүхэнд 2000 шахам ном бүтээл туурвижээ. Энэ удаагийн бидний өгч буй ном бүтээлийн хандив нь сүүлийн 10 жилийн хугацаанд хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын бүтээн туурвисан ном бүтээл вм байна.

Дашрамд дурдахад ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн бол 1921 онд Судар бичгийн хүрээлэнгийн ДУУН УХААНЫ ТАСАГ хэмээн байгуулагдсан шинжлэх ухааны ууган байгууллагын гал голомтыг түшиж байгаа газрын нэг юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.