УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт явагдаж байна

Aдмин / Хууль

УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт өнөөдөр эхэллээ.

Энэ сарын 10-нд болсон нөхөн сонгуулийн санал хураалтын ирц 18 дугаар тойрог буюу Хэнтий аймагт 37.04 хувь, 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэг 39.61 хувийн ирцтэй байсан. Тодруулбал, нийт 148 хэсгийн хорооноос Хэнтий аймагт 16, Сонгинохайрхан дүүрэгт нэг хэсгийн хороонд ирц 50+1 хувийг давсан бол бусад хэсэгт бага үзүүлэлттэй байлаа. Иймд нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалтыг зохион байгуулах болсон юм. Иймд өнөөдрийн нэмэлт санал хураалтаар ирц хүрээгүй хэсгийн сонгууль өгөөгүй иргэдийн саналыг авах юм.

СЕХ-ноос УИХ-аас нөхөн сонгуулийг зохион байгуулахад 2.2 тэрбум төгрөг төсөвлөсөн. Үүнээс СЕХ-нд 1.8 тэрбум төгрөг, улсын бүртгэл, цагдаагийн байгууллагад 0.4 тэрбум төгрөг төсөвлөжээ.

Хэдийгээр өмнөх санал хураалтын ирц хүрээгүй ч СЕХ-ноос сонгуулийн дүнг олон нийтэд шууд дамжуулан үзүүлсэн. Тодруулбал 18 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч Ц.Идэрбат, 28 дугаар тойрогт мөн МАН-аас нэр дэвшигч Э.Батшугар нар олонхын санал аваад байна. СЕХ-ноос нөхөн сонгуулийн өмнөх санал хураалтын саналын хуудсанд 100 хувь хяналтын гар тооллого хийсэн бөгөөд санал тоолох төхөөрөмжийн дүнтэй бүрэн нийцсэн байна. Гэхдээ энэ дүн нь эцсийнх биш бөгөөд нэмэлт санал хураалтын дараа саналын тоог нэмэх ёстой юм.

Ташрамд дурдахад, УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиар Сонгинохайрхан дүүргээс Д.Сумъяабазар сонгогдсон. Улмаар орон нутгийн сонгуулиар МАН нийслэлд үнэмлэхүй олонхын суудал авч, тэрбээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар ажиллаж буй юм.

Мөн сонгуулиар У.Хүрэлсүх Хэнтий аймгаас УИХ-ын гишүүнээр сонгогдсон ч энэ онд болсон Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд ялалт байгуулан, эдүгээ Ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Иймд дээрх хоёр тойрогт нөхөн сонгууль явуулахаар болсон юм.


Сэтгэгдэл

Зочин [66.181.188.71] 2021-10-17 03:34:52

Нэмэлт санал явуулаад ч ИРЦ хүрсэнгүй дээ. Тэгэхээр сонгуулийг хүчин төгөлдөр гэж үзэх үү?

Зочин [103.57.95.132] 2021-10-17 02:22:07

БАТҮҮЛ яагаад өлсөхгүй байна. Муугаа мэдсэн юм байхдаа.

Зочин [66.181.177.155] 2021-10-16 11:28:48

MAN bur ilt davuu yaldag boljee. MAN-s ner devshsen bor halzan honi ch ilt davuu yaldag bolj. Ingej songuuli hiisen ner zuuj heden terbum tugrug uren taran hiij yadag yum boloo.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.