Хятадад нүүрсний үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ
БЭЭЖИН. /Bloomberg/. Хятадад нүүрсний үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрч өсжээ. Жэнжоугийн түүхий эдийн биржийн мягмар гаргийн арилжаа хаагдах мөчид нүүрсний фьючерс үнэ нэг тонн нь 1835.6 юань /287 ам.доллар/ болсон байна.
Арилжааны явцад нэг тонн нь 1982 юань /302 ам.доллар/ болж өссөн боловч сүүлийн 10 минутад огцом буурч, дээд үзүүлэлтээс 5.5 хувиар доошилжээ.
БНХАУ-д нүүрсний фьючерс үнэ долоон арилжаа дараалан дээд үзүүлэлтээ шинэчилж буй юм. Есдүгээр сар гарснаас хойш гуравны нэг гаруйгаар өссөн байна.
Нүүрсний үнэ ийнхүү өсөж байгаа нь тус улсын хэд хэдэн бүс нутагт эрс хүйтэрсэнтэй холбоотой бөгөөд энэ нь эрчим хүчний хямралыг улам хүндрүүлжээ.
Нутгийн зүүн хэсгээр цаг агаар хүйтэрснээс халаалтын улирал эрт эхэлж, нөөц нь маш бага байгаа нүүрсний эрэлтийг нэмэгдүүлсэн байна.
Худалдаачид үнийн өсөлтийг хязгаарлах талаар БНХАУ-ын эрх баригчдаас зарим арга хэмжээ авахыг хүлээж байна.
Хятадын эрх баригчид нүүрсний компаниудаас олборлолтоо нэмэгдүүлэхийг шаардаж байгаа бол банкны салбарынханд нүүрсний компаниудад үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхийг үүрэг болгожээ.
Эрх баригчид халаалтын зориулалтаар ашиглах түүхий эдийн хангалттай нөөцтэй байхын тулд эрчим хүч их зарцуулдаг томоохон үйлдвэрүүдийн цахилгаан хангамжийг өвлийн улиралд үргэлжлүүлэн хязгаарлах төлөвтэй байна.
Тухайлбал, хөнгөн цагааны үйлдвэрлэл төвлөрсөн Гуанси мужийн эрх баригчид эрчим хүч их хэмжээгээр зарцуулдаг үйлдвэрүүдэд 50 хувийн нэмэгдэлтэй үнээр эрчим хүч нийлүүлэх болсноо мэдэгджээ.
Үүнээс гадна, Бээжин цахилгаан эрчим хүчний салбарт шинэчлэл хийж эхэлсэн бөгөөд энэ хүрээнд цахилгааны үнийн дээд хязгаарыг суурь тарифтай харьцуулахад 10 хувиас 20 хувь болгож өсгөсөн байна.
Аравдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн энэхүү шинэчлэл нь үйлдвэрлэгч компаниудад нүүрсний үнийн өсөлтийг илүү сайн даван туулах боломжийг олгох аж.
www.montsame.mn
Сэтгэгдэл
Зочин [66.181.161.92] 2021-10-25 16:35:52
Ёстой төмөр замаа тавьчихсан байсан бол хятадад нүүрснии үнэ ингэж өсөж байхад 50-60сая тонныг ядахад ниилүүлэх байлаа Иим хэцүү үед жинхэнэ аминд орох байлаа даа Төмөр замаар бол халдвар хамгаалал гэж бага вагоны хэдэн машинистаас өөр олон хүнгүй болохоор хүндрэл бага боломжтой байх байлаа Өмнөх засгын газрууд баттулга гэж хоосон пи арчин нөхриин гайгаар төмөр зам гацаад өдии хүрлээ Харин ч Хүрэлсүх ерөнхии сайд болж байж л нэг юм эхэллээ Даанч короно гараад бас гацаагаад байна Мөн ч их боломж алдлаа даа
зочин [202.131.229.246] 2021-10-20 06:28:20
нүүрс ялах уу монгол ялах уу болоод байна аа
Зочин [203.91.115.55] 2021-10-20 06:19:57
Хятадад нүүрс хичнээн өссөнч монголд ашиглаж чадахгүйгээс хойш яахав дээ , Танк ороод ирнэ. Монгол ялна