Уналтад орсон аялал жуулчлалын салбарынхан жуулчдыг "соронздох"-оор чуулна
Цар тахлын улмаас хоёр жил орчмын хугацаанд тэг зогсолт хийсэн салбар бол аялал жуулчлал. Тодруулбал, дэлхий дахинд 2020 онд аялсан жуулчдын тоог өмнөх онтой харьцуулахад 74 хувийн уналтад орсон тоон статистик мэдээлэл бий. Ази Номхон далайн бүсийн хувьд уналт 84 хувь байсан бол Монгол Улсад 94 хувь болтлоо буурсан үзүүлэлттэй. Гадаад, дотоодын жуулчдын тоо “тэг” болж, энэ салбарынхан цар тахалд нэрвэгдсэн хэмээн шууд дүгнэж болно.
Үйл ажиллагаа нь доголдож, эдийн засгийн хувьд хүндхэн жилүүдийг үдсэн эл салбарынхан энэ сарын 26-нд МҮХАҮТ-нд чуулна.
Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбооны төлөөлөгчид хамтран “Tourism forum Mongolia 2021” арга хэмжээг зохион байгуулах юм. Ингэхдээ “Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги” уриан дор болно.
Хэдийгээр коронавирусийн халдвар арилаагүй, нөхцөл байдал төдийлөн дээрдээгүй ч шинэ амьдралын хэв маягт дасан зохицож, ажиллаж, амьдрах шаардлага бий болоод байгаа билээ. Тиймээс аялал жуулчлалын салбарынхан ч мөн цар тахлын үед болон дараа нь хэрхэн үйл ажиллагаагаа сэргээх талаар нэгдсэн ойлголтод хүрэх, төр хувийн хэвшлийн манлайлагчдыг нэг зорилго дор нэгтгэхээр чуулж байгаа нь энэ аж.
Форум танхим болон цахим гэсэн хосолсон хэлбэрээр явагдах юм. Халдвар хамгааллын нөхцөл байдалтай уялдуулан танхимаар төр, хувийн хэвшлийн шийдвэр гаргах түвшний 80 орчим хүн оролцоно. Үлдсэн хүмүүс болон олон нийт цахимаар оролцож, санал бодлоо илэрхийлэх боломжтой.
Энэхүү форумаар
- Ковидын үеийн болон дараах марктинг, гадаад сурталчилгаа
- Жуулчин тээвэрлэлтийн боломж ба шийдвэрлэх асуудлууд
- Зочлох үйлчилгээний чиг хандлага, стандарт гэсэн гурван сэдвийн хүрээнд итгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлэхээр төлөвлөжээ.
Энэ талаар МҮХАҮТ-ийн төлөөлөл “Аялал жуулчлалын салбар бол Монголын эдийн засгийн тэргүүлэх салбаруудын нэг. Энэ салбарт 2019 онд 2300 гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж 88.000 ажлын байрыг бий болгож байсан. Эдийн засгийн хувьд 600-700 сая ам.долларын эх үүсвэрийг бий болгодог.
Цаашдаа экспортоо нэмэгдүүлэх, эдийн засгаа хөгжүүлэхийн тулд аялал жуулчлалын салбараа сэргээх шаардлагатай гэсэн төр, хувийн хэвшлийнхэн нэгдсэн ойлголтод хүрсэн. Энэ асуудал ганц аялал жуулчлалын салбарынхнаар хэмжигдэхгүй. Энэ салбартай шууд болон шууд бус холбогддог жирийн малчнаас эхлээд бизнес эрхлэгчид бусад холбогдох яам, төрийн байгууллагынхан нэг өдөр нийтээрээ чуулж, асуудал, бэрхшээлийг тал бүрээс хэлэлцэж, гарц, гаргалгаа олоход чиглэж байгаа юм.
Хэлэлцүүлэг жуулчдыг хэрхэн татаж, Монгол Улс руу чиглүүлэх вэ гэсэн гадаад сурталчилгаа, марктингийн талаар эхлээд хэлэлцэнэ.
Дараа нь сэтгэлийг нь татсан жуулчдаас хэрхэн тээвэрлэх вэ. Агаараар уу, төмөр замаар уу. Тээврийн салбараа ямар бодлогоор, яаж жуулчдыг авчрах вэ гэдгээ хэлэлцэнэ. Аялал жуулчлал бол тээврийн салбартай салшгүй холбоотой. Үндсэндээ зоосны хоёр тал гэж үзэж болно. Тиймээс тээврийн салбарыг нэлээд чухалчилж авч хэлэлцэхээр төлөвлөсөн.
Гуравт нь ирсэн жуулчдаа хэрхэн сэтгэл хангалуун буцаах вэ. Халдвар хамгааллын дэглэм, шинэ хэв маягт үйлчилгээний стандартыг яаж мөрдөж, ямар шинэ дүрэм журмаар үйлчилж сэтгэл хангалуун буцаах вэ гэдгээ хэлэлцэнэ” гэлээ.
Аялал жуулчлалын салбар хэн нэгний буруутай үйл ажиллагаанаас болж уналтад ороогүй. Тиймээс төр, хувийн хэвшил хамтран гарах гарц эрэлхийлж, хүндрэлийг богино хугацаанд даван туулж, маргаашаа төлөвлөх нь чухал хэмээн зохион байгуулагчид онцолж байсан юм.
Форумын дараа буюу энэ сарын 27, 28, 29-нд “ITM 2021” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн дэлгэгдэх юм. Үзэсгэлэнг БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд 21 аймгийн төлөөлөл нутгийн брэнд бүтээгдэхүүнээ дэлгэнэ.
Мөн шинэ бүтээгдэхүүн, эвент арга хэмжээнээс гадна аялал жуулчлалын бизнес эрхлэгчид аялалын маршрут, шинэ бүтээгдэхүүнээ сурталчлах, борлуулах, түншлэлийн гэрээ хэлцэл хийх боломжтой гэдгээрээ онцлог. Түүнчлэн гадаад, дотоодын аялал жуулчлалын салбарын мэргэжлийн судлаачдын хэлэлцүүлэг, сургалтад хамрагдах боломжоор хангагдах юм байна.
Сэтгэгдэл
Батбаяр [59.153.112.183] 2021-10-24 10:04:28
2018 оны хавар зохион байгуулсан форумынхаа дүгнэлтийг ажил болгож чадаагүй бид. Одоо энэ удаагийн яавал бодитой үр дүн гарах бол?
Кх! [192.82.76.150] 2021-10-21 15:17:26
Горьдомтгой юм уу? Хаашаа юм бэ?
Яг ш дээ! [192.82.76.150] 2021-10-21 15:15:46
Яг соронздно ш дээ.. Ковид бүхнийг будаа болгоно. Ойрын 4-5 жил босохгуй. Кх!
Зочин [202.9.46.243] 2021-10-21 02:54:52
тэгсэн нь дээрдээ, орлого ашиг олохоороо цаашаа харчаад, ковид болохоор төрөөс нэхэж суудгаа больж нөхцөл байдалд дүгнэлт хийж маркетинг, менежментээ өөрчлөх хэрэгтэй
зочин [202.55.188.110] 2021-10-21 02:48:41
Түүх дурсгалын онцгой өвөрмөц АРТ байгууламжуудыг өөрсдийн төсөв мөнгөндөө тохируулж барьж байгуулах хэрэгтэй л дээ. Дубайгаас жишээ авал даа. Хэдийгээр онцгой өвөрмөц шийдэл бүхий архитектурын өндөр үнэтэй байгууламжууд барьж чадахгүй ч гэсэн өвөрмөц Урлагын шийдэл бүхий задгай Галлерей Гарденгуудыг боломжын үнээр босгоод байж болно ш дээ. Бас Богд хааныхаа музейг томруулаад өргөтгөлийг бариад авах хэрэгтэй. Аливаа улсын хааны музей гэхэд хэдэн жаахан жавар байшингууд байна гэж юу байхав дээ. Арын талбайд нь арай дөнгүүр юм бариад түүний дүүгийн бүтээн байгуулсан Чойжинламын музейн үзвэр бас бус гэрэл зургууд, агуулахад хадгалагдаж байгаа элдэв янзын эд хэрэгсэлээс нь байршуулаад өгмөөр байна. Аливаа улс орны чадал чансаа, нэр хүндийг илтгэх юмандаа олигтойхон хөдлөөд өгмөөр санагдах юм. Хүн ер нь этгээд сонин юмыг үзэж харах гэж л аялдаг юм ш дээ. Тэрнээс биш хэдэн буудал дамжиж хонох гэж ирдэггүй юм аа.
ЗОЧИН [202.126.88.221] 2021-10-21 01:45:20
ХОГ ЖОРЛОНГИЙНХОО АСУУДЛЫГ ШИЙДЧЭЭД ЮМ ЯРЬЦГАА ХҮНД ҮЙЛЧЛЭХ БИШ МӨНГИЙГ НЬ ДЭЭРЭМДЭХ АРГА Л ХАЙНА. ХӨВСГӨЛИЙН ХАТГАЛЫН ШИЛ ДАВААД БАЙДАГ ХЭДЭН ГЭРИЙН ЭЗЭН НЭРТЭЙ ХЭРҮҮЛЧ АВГАЙ НАР НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗАР ДАЛАЙН ЗАХАД ОЧСОН ХҮМҮҮСИЙГ ХӨӨЖ МИНИЙ ГАЗАР ТА НАР МАНАЙ ГЭР БУУДАЛД БУУХГҮЙ ЮМ БОЛ ЗАЙЛЦГАА ГЭЖ ҮНЭН БҮДҮҮЛЭГ ХЭЛ АМ ХЭРҮҮЛ НЬ ДИЙЛДЭХГҮЙ ХОГИЙН ГАЗАР БАЙНА ЭНЭ МЭТ АСУУДЛАА ШИЙДЭХГҮЙ БАЙЖ ЯАЖ СОРОНЗДОХ ВЭ ДЭЭ ҮЙЛЧИЛГЭЭ ХАРИЛЦААНЫ СОЁЛОО ДЭЭШЛҮҮЛЭХГҮЙ ИЙМ ГАЗАРТ ХЭН ИРЭХ ВЭ ИРЭЭД ЧХЭРЭГГҮЙ БОЛСОН БАЙНА
Зочин [202.126.88.133] 2021-10-21 04:09:19
Хог жорлонг жуулчид тарьдаггүй. Өөрсдийнхөө ухамсаргүй балиар занг жуулчны салбар хариуцахгүй . Нийт монголчуудын хийх ажил. Ухамсарлах зүйл. Ийм арчаагүй тэнэг бодолтой байх гэж!
batuaj [66.181.180.44] 2021-10-20 15:56:10
Засгийн газар ганцаараа жуулчлах нэрээр орж ирэгсдийг зогсоох арга хэмжээ авууштай. Ганц биеэр жуулчилж яваа жуулчин бол олон талын осолтой.
Зочин [103.26.195.27] 2021-10-20 14:19:19
ӨВӨЛ БОЛЖ БАЙХАД ХУРАЛДААД ЯАХАВ ДЭЭ. ХЭДЭН САРЫН ДАРАА ЯРЬСНАА МАРТЧИХСАН БАЙХ БИЗЭЭ
Зочин [192.82.74.223] 2021-10-20 12:27:07
ЯДАЖ ЯЛАА БАТГАНА ГҮЙ БИЕ ЗАСАХ ГАЗАРАА ЭХЛЭЭД БОДОЛГООР ШИЙДЧИХ. .
ЗОЧИН [124.158.77.41] 2021-10-20 09:42:31
ДАРГА САЙДУУД ХИЧНЭЭН КОВИД ГАЙГҮЙ ГЭЭД МЯНГА ХУДЛАА ОРИЛОВЧ БОДИТ БАЙДАЛД БУУРАХГҮЙ БАЙГААГ ГАДНЫ ОРОН МЭДЭЭД ХОЙД УРД ХОЁР ХӨРШ ХҮРТЭЛ ТОДОРХОЙ ХЭМЖЭЭНИЙ ХЯЗГААРЛАЛТ ТАВИАД АРД ТҮМНЭЭ ХАМГААЛААД БАЙНА . МАНАЙХ САЙД ДАРГА НАР Л АРД ТҮМНЭЭ ГЭХ СЭТГЭЛГҮЙ ҮХЭХ НЬ ҮХЭЭД ӨВДӨХ НЬ ӨВДӨӨД БАЙЖ Л БАЙГ БИД Л СУУДАЛДАА ШИГДЭЭД ХУДЛАА ЯРИАД Л БАЙЖ БАЙ ГЭСЭН БОДОЛТОЙ БАЙНА ДАА .ИЙМ БАЙХАД ХЭН НААШАА ИРЭХ ВЭ ДЭЭ