Хаан банкны 60 хувь дээр монголчуудыг хэрэлдүүлэх нь Ч.Хүрэлбаатарт ямар ашигтай юм
Японы банкир Савада Хидеого Монголын Хаан банкны эзэмшлийн 60 хувиа, японы цагны алдарт “Сейко” брэндийн эзэн Жүничи Хатторид зарж байгаа юм байна. Гэтэл өнөөдөр энд юу болж байна вэ. Хэдэн монгол хоорондоо зодолдох нь ээ. Зодолдох биш зодолдуулах нь. Үүний гол дүрд УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар тоглож байна. Уг нь монголчуудын хувьд арилжаа нь хамаагүй Японд болж байгаа үйл явц юм. Ч.Хүрэлбаатарын зүгээс “Хаан банкны 60 хувийг “сахал” Эрдэнэбилэг, Д.Сумъяабазар хоёр авах гэж байна, тэдний мөнгөний эх үүсвэрийг ольё, бохир мөнгө байж таарна...” гэхчлэн үймүүлж байгаа. Мэргэжлийн хүмүүс гайхаж сууна. Тэнд хоёр япон бизнесмен хоорондоо хийж байгаа наймааг энд улс төржүүлж суугаа нь Ч.Хүрэлбаатар гишүүнд ямар ашигтай юм бол гэж.
Нийгэм бол яг л Ч.Хүрэлбаатарын хэлсэнээр бохир мөнгө хайж, гэмтнийг зүхэж байна. Үнэхээр монголын талд боломж олдвол Хаан банкны 60 хувийг эх орондоо авчирья л даа. Авчрахын тухайд үнэндээ нөгөө Шадав нь авна уу, Готов нь авна уу ямар хамаа байна гэдэг шиг сахал Эрдэнэбилэг нь авна уу, Сумъяабазар нь авна уу, бүр Баатарсайхан нь байна уу ёстой хамаа алга. Монгол Улсад хөрөнгө оруулж байгаа болохоор. Гэвч бодит байдал дээрээ эдгээр хүмүүсийн хэн нь ч тэр 60 хувьд оролцоогүй бололтой. Оролцох боломж ч үгүй, япончуудын хоорондын наймаа аж.
Тэгээд ямар учиртай Ч.Хүрэлбаатар гэж улстөрч энд муу дүрүүдийг нийгэмд тодруулж, монголчуудын дунд хэрүүлийн алим хаяад байгаа юм. Монголын ухаалаг, боловсролтой хэсгийнхэн цаад учрыг нь гадарлаж байгаа. Харамсалтай нь тэд дуугарахгүй. Манай сэхээтнүүд улстөрчдөөсөө айдаг, ард түмэндээ үнэнийг хэлэхийг хүсэхгүй, амиа боддог хэсгийнхэн. Үнэн ийм л байгаа.
Монголын банк санхүүгийн системээс хол байлгах ёстой, монголчууд хол байлгахыг хүсдэг хоёр хөрш маань өнөөдөр Хаан банкны 60 хувийг маш их сонирхож байгаа гэх. Ямар наймаа болох нь уу гээд хойд, урд хамар дээрээс хараад сууж байгааг мэргэжлийн хүмүүс ярьж байна. Наймаа хэлцэл аралын оронд явагдаж байгаа. Хэлцэл гэдэг үгийг тогтож анзаараарай. Эцсийн байдлаар шийдэгдээгүй, ид дундаа яваа гэсэн үг. Энэ бол хамгийн эмзэг хугацаа юм. Хоёр япон бизнесмен яаж ч эргэж мэднэ. Учир нь Монголд Ч.Хүрэлбаатарын тарьж буй хэрэг явдлаас шалтгаалаад хоёр японы хооронд түвэгтэй байдал үүсч мэднэ. Өнөөдөр Хаан банкны 60 хувийг эзэмшдэг Савада сан бол ОХУ-ын “Солид” банкны 44.3 хувийг, Киргизийн “Киргизкоммерз” банкны 52.9 хувийг эзэмшдэг хүн шүү дээ. Манай мэргэжилтнүүдийн хувьд энэ хандлагаас их болгоомжилж байна. Уг нь бол Хаан банкны 60 хувийн арилжаан дээр Ч.Хүрэлбаатар шиг улс төрчид ийм увайгүй муухай оролцох хэрэггүй байгаа юм. Яагаад гэвэл үр дагавар нь алсдаа их муухай, улс орны эрх ашигт хөнөөлтэй тусч мэднэ.Өнөөдөр ОХУ бензины цоргоо, Хятад улс бараа материалын сувгаа нэг сар хаахад монголчууд ямар байдалд орж байна. Нэмээд тэдний хяналтад санхүүгийн системээ өгөх болж байна уу. Ийм л эх орноо худалдсан үйлдэл үнэртэж байна, их зөөлнөөр хэлэхэд шүү...
Сэтгэгдэл
Зочин [103.80.210.183] 2021-11-15 01:37:05
ийм балайрсан ашигч хүмүүсээ цаазаар аваач ээ.
Иргэн [66.181.190.241] 2021-11-15 01:17:00
ХААН банк МУ-д 100 хувь ирвэл бидэнд ашигтай бишүү гэтэл манай тамын тогооны үлгэрүүд хоорондоо үзээд байдаг! Хэн хэнд нь эх орноо гэсэн сэтгэл байгаа юмуу чааваас нэг нэгнийхээ дээр гарчих гээд там царайлаад байгаа юм бишүү луйварчид
Зочин [59.153.115.220] 2021-11-14 08:27:17
2 ЯПОН ХООРОНДОО ӨМЧӨӨ НАЙМААЦАЖ БАЙХАД ХОШНОГО ХҮРЭЛБААТАР САВААГҮЙ НОХЙ САРАНД ХУЦАЖ БАЙНА ДАА. ӨӨРӨӨ БААТАРСАЙХАНТАЙ ХАМТАРСАН КОМЛАНИТАЙ УЧИР ЯААЖ ИЙГЭЭД ХААН БАНКНЫ ХУВЬЦААНААС ЛУЙВАРДАЖ АВАХ ХҮСЭЛ НЬ БИЕЛЭХГҮЙ БОЛОХООР ИЧГҮҮРГҮЙ СОЛИОРЧ БУЙ ЭТГЭЭД. ӨӨРИЙН НЬ ЯВУУЛСАН БИЧИГ АНГЛИ МОНГОЛ ДЭЭР БАЙНА БИЛЭЭ. ХОТГОР ШАНАГААРАА ОЧИХ ГАЗРАА МЭДЭХҮҮ? АН ҮРГЭЛЖ ТОЛГОЙД БУС БӨГСӨНД ЧИХ ЦАГТ ЧИ МУУГАА ҮЗНЭЭ.
иргэн [103.57.92.151] 2021-11-14 06:49:24
ХҮРЭЛБААТАР ГИШҮҮН ЗӨВ ЮМ ХЭЛЛЭЭ. ЯМАРЧ БАЙСАН САВАДАГИЙН ХУВЬЦААГ АВАХААР ЗОРЬЖ БАЙГАА ТАЛТАЙ ХХБ -ЫГ СУМЪЯАБАЗАР , ДАВАГДОРЖ НАР ХОЛБОЖ ӨГӨӨД ЯМАР НЭГ ДАЛД ЭРХ АШИГ ЯВААД БАЙГАА БАЙЖ МАГАДГҮЙ БАЙГАА БОЛОЛТОЙ. ТЭГЭЭД Ч ДАВАГДОРЖ , СУМЪЯАБАЗАР НАР БАЯРЛАСАН ХЭРЭЭ БАХИРНА ГЭГЧЭЭР ДАМПУУРУУЛЧААД БАЙГАА ".......ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАНКАА" ....СЭРГЭЭЧЛЭЭ, АМИЛУУЛЧЛАА ГЭЖ СЭРҮҮН ЗҮҮДЛЭЭД БАЙГАА БАЙЖ МЭДНЭ.....ХҮРЭЛБААТАР ГИШҮҮН ТУРШЛАГАТАЙ, МЭДЛЭГТЭЙ УЛС ТӨРЧ УЧРААС ЗАНГАРГАА ГАРГАЖ УЛСАА ХАМГААЛЖ БАЙГААД БАЯР ХҮРГЬЕ. ЕР НЬ ДАВАГДОРЖ , СУМЪЯАБАЗАР НАР МАШ БҮТЭЛГҮЙ ЭТГЭЭДҮҮД БОЛОХ НЬ ИЛ ТОД ХАРАГДААД БАЙГАА ШҮҮ...
Зочин [77.37.242.233] 2021-11-22 06:34:48
Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй үэр унасан хүнд нохой өшөөтэй гэдэг болж
иргэн [103.10.23.176] 2021-11-14 06:07:47
Хүрэлбаатарын зөв ш дээ эртнээс анхааруулж хэлэх нь түүний мэргэжил үүрэг ,хэрэлдэж байгаа хүмүүс нь өөрсдөө л шуураад л ороод ирсэн ш дээ.
Зочин [192.82.68.150] 2021-11-14 05:21:41
Хүрэлбаатар улсынхаа эрх ашиг, хууль журмыг л ил тод хэллээ. Хар жагсаалтад орвол яахыг л хэллээ . Тэгээд харлуулах ажиллагааг явуулаад бгаа хүмүүс хэнийх гэдэг нь тодорхой шд. Хүрэлбаатарынх зөв шүү!!! Луйварчдын багийнхаан!!!
Зочин [192.82.86.136] 2021-11-13 10:25:19
Ямар нэгмэдээлэл гарахаар л 2 тал болоод хараагаад унах юм Энэ юуч мэддэггүй хүмүүс худлаа ингэж улс төржиж орилолдох ямар хэрэг бна дааГол нь юм мэддэг нь дуугарахгүй болохоор ингээд байгаа юм Манай эрдэмтэд хуульчид гэж үлбийсэн бэртэгчин юм Аль нь зөв Аль нь бурууг хэлээд өгвөл ард нийт ингэж харааж зүхэхгүй шүү дээ Одоо бидалив мэдээлэлд шүүлтүүргүй хандах юмЯг үнэн г мэдэхгүй байжингэж хүнийг харааж болохгүй Шүүхээс өмнө хүнийг хэрэгтэн болгочих юмаа Стресээ хүн зүхэж тайлдаг юмуу гэмээр байх юм Монголчууд бид Монгол хүндээ итгэхгүй бол бие биеэ дэмжихгүй бол хэн биднийг ирж эвлүүлнэ гэж
Зочин [192.82.68.216] 2021-11-15 03:20:43
YAG unen medehgui baij eliirdeg commentchdiig yaval deer yum boldoo, setgegdel bichdegiig n haachihval amar yumuu
Төмөр [139.5.217.191] 2021-11-13 07:06:01
Хүрэлбаатар дөрвөд угаас өөдгүй хүн өөрөөс нь илүү хүнийг үздэггүй хорчин сэтгэхүйтэй хорлогчин үйлдэлтэй хүн гэж ойлгогддог
Зочин [192.82.75.15] 2021-11-13 23:25:25
Үнэн
Монголын төлөө [59.153.84.139] 2021-11-12 10:38:33
ХААН банк 100 хувь Монголын мэдэлд ирж байвал Монголчууд маш их баярлана. Хэн байх гол биш Монгол хүн эзэмшин нь гол. Монголчуудын мөнгө гадагшаа урсахгүй бол бүх Монгол хүн баярлана
Зочин [202.126.89.56] 2021-11-12 10:22:35
Хотгор шанага хэзээ нэгэн цагт заавал сөхөгдөж буруутай этгээдүүдэд зохих ялыг үүрүүлэх болно, харж л байгаарай. АТГ аль хэдийн хавтаст хэрэг нээгээд түр хойш нь тавьчихсан байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Нэг л өдөр гаргаж ирээд прокуророос дугаар аваад эрүүгийн хэрэг үүсгээд Ч.Хүрэлбаатарыг шалгах болно. Үүнд мэдээж цаг хугацаа орно.
аыбөаорхыаброө [203.23.199.85] 2021-11-12 08:44:31
Хотгор шанага юу болсон бэ? Солонгосууд шал ор үндэсгүй гүтгэсэн болж таарч байна уу? Солонгосууд хэзээ ч тэгэхгүй дээ. Шудрага улс шүү дээ.
Зочин [66.181.161.31] 2021-11-12 06:36:10
Ямар ч логикгүй , учраа өөрөө мэдэхгүй захиалгын тархи угаалт цацаж , олон нийтийг бүү хэлэгнүүл - захиалгын ноорогч оо ... Аралын хоёр панзчины наымаа бидэнд ямар падтай юм гэсэн атлаа Орос , Хятад хоёр анхааралтай ажиглаж байна гэдэг чинь л шуналын микроп \ одоо ВИРУС \ - уудын аюулыг зарлаад байгхх юм . Монголчууд Ч . Хүрэлбаатарыг алтан загасны эмээ биш гэж хэлэхгүй ч гэсэн Долгорсүрэнгийн зодоочдыг \ цээж баячуудыг \ аюулгүй гэж үзэхгүй шүү ... Аюул аюул - бас дахин аюул ...
Зочин [66.181.183.142] 2021-11-12 05:59:55
Хаан банкны хувьцааг худалдаж авбал жинхэнэ хог дээр үсрэх юм байна ш дээ. Том хувьцаа эзэмшигч их дэлгүүрийнхэн шиг юу ч олж долоохүй юм байна.
Зочин [43.242.243.248] 2021-11-12 05:42:51
Terbumaar hulgailval yalgui...
иргэн [66.181.167.194] 2021-11-12 05:37:33
зөв юмыг ярьж байгаа дэмжинээ
зочин [192.82.69.128] 2021-11-12 05:35:06
Хүрэлбаатар гшиүүн ор үндэсгүй юм яриагүй байхаа ямар нэг сэжүүр гарсан болоод л сэрэмжлүүлэх үүднээс хөндсөн байж таараа түүнээс гэнэт тэгж хамаагүй зүүдлээгүй байх цаг хугацаа харуулна бизээ
Batbaatar [103.26.194.7] 2021-11-13 12:14:58
Zub
шалгах хэрэгтэй [202.179.27.225] 2021-11-12 05:06:49
20-30 жил үйлээ үзлээ дээ Савада гэдэг хүн. Япог хүн хувийг нь мөн тоож авлаа юү
Зочин [203.98.76.9] 2021-11-12 04:51:14
Монгол банкны ерөнхийлөгчийн 2021.11.01-д явуулсан албан тоот ямар учиртай юм бэ