УБТЗ ХНН-ийн хуримтлагдсан өрийг татвар төлөгчдийн мөнгөөр төлөхийг Ардчилсан нам буруу гэж үзлээ!

Aдмин / Улстөр

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хуралдаан \ 2021.11.22\ хуралдлаа.Энэ удаагийн хуралдаанаар

УБТЗ нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ ын тогтоолын төсөл

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс санаачлан Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилт, хүний эрхийн зөрчлийн асуудлаар УИХ дээр нийтийн сонсгол хийхээр санал гаргаж 37 гишүүн дэмжсэн саналыг УИХ даргад хүргүүлэх талаар хэлэлцлээ.

УБТЗ нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ ын тогтоолын төслийн танилцуулгыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зөвлөх Х.Ержан хийлээ. Тэрээр ”УБТЗ” ХНН-ийн авсан хөнгөлөлттэй зээлийн төлбөрийг МУ-ын Засгийн газар 2007 оноос хэсэгчлэн, 2014 оноос бүрэн хэмжээгээр Японы талд татвар төлөгчдийн мөнгөнөөс төлж ирсэн байна. Тогтоолын төсөл батлагдаж, Оросын талтай хэлэлцээр амжилттай болсон тохиолдолд “УБТЗ”ХНН нь 47.3 тэрбум төгрөгийн өртэй үлдэх юм. Энэ нь тус нийгэмлэгийн одоогийн санхүүгийн нөхцөл боломжоор 2025 он хүртэл төлж барагдуулахад хүндрэлтэй. Иймд цаашид “УБТЗ”ХНН-ийн талаар цогц арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг онцоллоо. Ингээд бүлгийн гишүүдийн саналыг үндэслэн УБТЗ ХНН-ИЙН ХУРИМТЛАГДСАН ӨРИЙГ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГӨӨР ТӨЛӨХИЙГ АРДЧИЛСАН НАМ БУРУУ ГЭЖ ҮЗЛЭЭ!

Мөн бүлгийн хурлаар Монгол Улсын 2022 оны төсөвтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлэг дүгнэлт хийж эрх баригчдад хуулийн төслөө татаж авах, мөн 290 гаруй төсөл арга хэмжээг царцаах замаар 575 тэрбум төгрөгийг хэмнэх зэрэг санал хүргүүлж байсан ч олонхи дүгнэлтийг хүлээн авч хэрэгжүүлэхгүйгээр төсвөө баталсан нь нийгэмд өнөөдрийн үүсээд буй бухимдлыг бий болгож байгаа тухай бүлгийн дарга Д.Ганбат онцоллоо.


Сэтгэгдэл

Зочин [150.129.142.53] 2021-11-28 00:02:45

ahmaduudiinhaa tetgeveriig nemeechee orgon heregleenii baraanii une ih osson bna shu de

Элла [188.115.138.88] 2021-11-23 00:59:37

Нет времени на уборку, но хотите, чтобы дома/в офисе было чисто и уютно? Мы занимаемся уборкой квартир с 2020 года. Выполняем весь спектр клининговых услуг: - Уборку офисов - Уборку квартир и домов. - Уборку коммерческих помещений. Наши преимущества: - Не завышаем стоимость. - Приедем оперативно, в день звонка. - У нас присутствует уборку под ключ-все чистящие и моющие средства наши, включая пылесосы и сопутствующий инвентарь - Отсутствие клинеров с маленьким опытом работы. - Безопасность и сохранность Ваших вещей гарантируется. - Оплата после работы. Сначала приемка, потом оплата. Хотите оставить заявку или остались вопросы? Свяжитесь с нами! E-mail: rogozhina.ella@mail.ru Тел: 89112898551 (whatsApp, viber, telegram)

Зочин [192.82.74.159] 2021-11-22 17:15:06

Индиго


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.