ТЭНЭГҮҮД ҮЙЛДВЭРЛЭХ ФАБРИК

Aдмин / Нүүр

Монголд фэйсбүүкийн хэрэглээ хэрээс хэтэрсэн. Дөрвөн жилийн өмнө буюу 2017 онд 1.7 сая хэрэглэгч байсан бол 2018 оны эхэнд 2.2 сая болж огцом нэмэгдсэн байдаг. Өнөөдөр 3.2 сая монголчуудын 0-4 насны хүүхдээс бусад нь фэйсбүүк хэрэглэгч болсон. Том багагүй бүгд гар утастай, бүгд фэйсбүүк хаягтай. Улс даяараа ийнхүү фэйсбүүк, твиттерийн хэрэглэгч болж, цахим орчинд амьдрах болсноор монголчуудын тэнэглэл, балайрал, мунхаглал арай дэндлээ. “Монголын нийгэм ямар ч хяналтгүй, дархлаагүй, маш хэврэг, хааш нь яаж ч залж чиглүүлж удирдаж болохоор байна” гэж геополитик судлаач, стратегич, эрдэмтэд хэлээд байдаг нь ийм учиртай. Ерөөсөө мэдээлэл гэдэгтэй харьцаж үзээгүй залуучууд, мэдээлэл гэдгийг огтоос тоодоггүй байсан хөгшид цахим орчинд орж ирээд тэнд хөвж яваа элий балай зүйлүүдийг үнэн бодит гээд итгэчихсэн.

Эдгээр хүмүүс огтоос сонин хэвлэл захиалж уншиж үзээгүй, хариуцлагатай редакцитай сонины мэдээлэл ямар байдгийг мэддэггүй. Тиймээс цахимд дуулиан шуугиан болж байгаа бүгдийг үнэн юм байна гэж боддог, дагаж хошуурдаг. Нэг нөхөр зүгээр санаанд орсон зүйлээ, хэн нэгнээс хальт сонссон юмаа нягтлалгүйгээр шууд олон нийтийн сүлжээнд тавих юмуу, эсвэл марзганасан, бусдыг болоод нийгмээ дооёолсон илт тэнэг мэдээлэл тавилаа гэж бодъё. Түүнийг нь фэйсбүүкийн “юм бичигдэж үзээгүй цагаан цааснууд” орилолдоод, шейрлээд сэвээд өгнө. Мэдээж үнэн гэдэгт нь эргэлзэх зүйлгүйгээр итгэчихсэн байна. Хятадын удирдагч Мао “Ард түмэн гэдэг бол юм бичээгүй цагаан цаас” гэж хэлсэн байдаг нь юутай үнэн бэ гэж одоо хэн ч хараад дуу алдана гэдэгт мөрийцсөн ч болно.

Хэдэн жилийн өмнө сумогийн Д.Дагвадорж “Хятадын иргэд Монголд 30 хоногийн хугацаанд визгүй зорчих боллоо” гээд твиттерт жиргэсэн. Ямар ч ор үндэслэлгүй мэдээлэл гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Гэтэл твиттерийнхэн шуугиулаад, ингэсэн байна гэж хаягтай бүхэн нь жиргээд, фэйсбүүкээр давлагаалаад Гадаад харилцааны яамнаас ташаа мэдээлэл шүү гээд байхад л Монгол удахгүй Хятадын харьяанд орох нь гээд тэнэглэцгээсэн. Саяхан гадаадын хөрөнгө оруулалтын хууль гэдэг дээр цахим яаж солиоролд автав. Монголын эдийн засаг, ирээдүйн хөгжилд ямар хэрэгтэй хууль байсныг юмны наад цаад учир мэдэхгүй гэнэнгүүд сүрэг сүргээрээ хэрхэн яаж эсэргүүцэв. Цахимын энэ тэнэгүүдийнхээ давлагаанд төрийн түшээд нь хүртэл автаж, энэ хуулийг санаачлаагүй, бидний нэрийг ашиглалаа хэмээн айж сандран дор бүрнээ мэдэгдэл хийж шившгээ тарьсан. Эцэст нь Х.Ганхуяг, Х.Булгантуяа нарын гишүүд л хужаагийн эрлийз хурлийз, эх орноосоо урвагчдаараа дуудуулах шиг боллоо. Яг үүн шиг эдийн засаг бүтээн байгуулалт, улс орны хөгжил дэвшилтэй холбоотой бүхнийг цахимын тэнэгүүд зогсоож байж санаа нь амардаг. Тэдэнд ганцхан үг хэлэхэд л болоо. Хятадууд танайхыг эзлэх гээд байна, газар нутгийг чинь авах нь гэж хэлэхэд үхэр шиг мөөрөлдөөд гараад ирнэ. Орчин цагт тийм юм гэж юу байхав дээ, үнэндээ.

Цахимд итгэгчдийн давлагаа улс орныг сүйрүүлэх хэмжээнд хүрлээ. Фэйсбүүк бол тэнэгүүдийг үйлдвэрлэдэг фабрик гэдэг нь үнэн болж байна. Монгол Улс өнөөдөр фэйсбүүк гээчийн үйлдвэрлэсэн тэнэгүүдийн арми нь боллоо. Фэйсбүүк дээр хөөрөгдөж давлагаалж байгаа хэн нэгэн хүний нэр төрд халдсан, тухайн орны эрх ашигт ноцтойгоор нөлөөлсөн, эсвэл улс хоорондын эрх ашиг, дипломат ёсонд харшилсан ямар ч эх сурвалжгүй худлаа мэдээллийг англи, испани, франц хэлтэй орнууд дор нь блоклоод байдаг. Үндсэндээ дэлхий нийтийн хэлээр бичигдэж фэйсбүүкт өндөр хандалт авч байгаа мэдээллүүд үнэн үү, худал уу гэдэг нь цаанаа маш сайн хянагдаж байгаа. Худлаа мэдээлэл бол мэдээллийн санд нь очоод шууд блоклогдоно. Харин газрын мухарт байгаа гуравхан сая хүн өөр хоорондоо ярьдаг монгол хэлээр юу ч бичиж фэйсбүүкт оруулахад хүн төрөлхтөн тоохгүй. Нэгд, монгол хэл мэддэг хүн энэ дэлхийд маш цөөн, хоёрт гуравхан сая хүний ашиг орлого гэдэг фэйсбүүкт өчүүхэн зүйл. Тиймээс манайхныг ямар мэдээлэл цацаж байгаа, иргэний нэр төр, ёс зүйд хэрхэн бүдүүлгээр хандаж байгаа, олон улсын ямар хууль дүрэм, фэйсбүүкийн өөрийнх нь дүрэм журмыг хэрхэн зөрчиж байгааг огт хянахгүй байгаатай адилхан шахуу. Тиймээс гар утастай бүхэн нүүрээ нуугаад хуурамч хаягнаас хэнийг ч, юу ч гэж доромжилж, гутааж шившиглэх нь тухайн хүний дур зоргын асуудал болсон. Дээрээс нь ямар ч худал мэдээлэлд тэнэгүүдийн фабрикийнхан шууд итгэх нь аюул. Фэйсбүүк твиттер хэрэглэгчийн 60 гаруй хувь нь 18-40 насны залуус гэсэн судалгаа байдаг. Ийм насны залуус тэнэгүүд үйлдвэрлэх фабрикийнх болчихоор энэ улс орон яаж өөдөө нар харах юм бэ. Ном сонин уншдаг, ялангуяа өдөр тутмын сониноос бодит мэдээллээ авдаг баймаар байна. Улс орнуудын сүйрсэн түүхийг харахад залуучуудыг нь боловсрол мэдлэггүй танхай бүдүүлэг болгох, боловсролын тогтолцоог нь зориудаар унагах, иргэдийн тархийг худал мэдээллээр угаах, эцэст нь өөр хооронд нь өширхүүлж нийгмийг нь хагалан бутаргах ийм л үйл явц явагддаг юм билээ. Үүнийг габрид дайн ч гэдэг болсон байна лээ.

Тэнэгүүд үйлдвэрлэх фабрик улам залуужиж сүүлийн үед бага насны хүүхдүүд асар ихээр түрж орж байгаа нь аймшигтай. Бүр тав, зургаан наснаасаа тэнэгүүдийн фабрикийн армид орж байна. Учир нь сүүлийн хоёр жил ковидын нөхцөл байдлаас болж хичээл цахимаар явсан. Бага дунд сургуулийн бүх хүүхдүүд зүүм болоод гүүглэ мийтээр хичээлдээ суусан. Дээрээс нь тав, зургаан настай хүүхдүүдэд эцэг эх, асран хамгаалагчид нь бүгд фэйсбүүк хаяг нээж өгсөн. Уг нь ном ёсоороо бол 13 наснаас дээш насныхан фэйсбүүкт нэвтрэх эрхтэй байдаг. Гэтэл бага насны хүүхдүүдэд төрсөн он сарыг нь худлаа бичээд, үндсэндээ насыг нь бараг арваар ахиулаад фэйсбүүк хаяг нээгээд өгсөн. Ингээд цахим ертөнцийн эрээ цээргүй, жинхэнэ садар самуун, цус нөж, үхэл хагацал, хов жив, атаа хорсол, атгаг муу муухай бүхний далай руу хүүхдүүд живээд орсон.

Хятадын WeChat шиг ерөнхий боловсролын сургуулийнхны дунд шинэ флатформ бий болгоод ашиглах бүрэн бололмжтойг IT инженерүүд хэлдэг. Хэрвээ гүүглэ зүүмээр хичээлийг явууллаа гэхэд ялангуяа насанд хүрээгүй хүүхдүүдэд фэйсбүүк хаяг нээж өгөхийг хориглох, фэйсбүүкийн ангийн группт өөрийн хаягаар бус зөвхөн ээж аав, асран хамгаалагчдын хаягаар нэвтрэх үүрэгтэйг сануулж цахим ертөнцийн муу муухайгаас ирээдүй хойч үеэ аврах байсан. Гэтэл тэнэгүүдийн фабрикт тэр чигээрээ Монголын залуу үе нэвтэрсэн, нэгэнт өнгөрсөн. Хүүхдүүд одоо яаж байна гээч. Хүүхэд дандаа болохгүй гэсэн зүйлийг хийдэг, хорьж цагдсан бүхнийг үзэх гэдэг. Бага насны хүүхдүүд цахим ертөнцийн садар самуунд татагдаж, хориотой групп бүхэнд нууц нэр, нууц хаягаар нэвтэрсэн. Бүр сүүлдээ ил цагаандаа гарсан байна лээ. 9-13 нас гэх фэйсбүүкийн группт хоёр охин зургаа тавиад, манай дүү 10-тай, би 11-тэй. Би таван экстэй, дүү маань хоёр экстэй. Долоо хоногт 10 мянгаар үерхдэг гэдгээ бичсэн байна. Банди нартай онлайнаар, тэгэхдээ мөнгөөр үерхдэг байх нь. Өнөө бие үнэлэлт зах замбараагүй байдал эндээс эхэлж байна. Хэдэн жилийн өмнө цагдаагаас “Сайн ахтай болъё”, “Санхүү өгнө авна”, “Эмо” нэртэй бага насны хүүхдийг садар самуунд уруу татдаг фэйсбүүкийн олон групп байна, та насанд хүрээгүй хүүхдэдээ битгий цахим хаяг нээж өг, танихгүй хүнтэй цахимаар найз болохыг нь болиул гэх зэргээр аян өрнүүлж байсан, тэр бүхэн өнөөдөр эсрэгээрээ болсон. Охидын шалдан нүцгэн зургийг авдаг түүгээрээ далимдуулж бэлгийн харьцаанд орж байна гээд таван жилийн өмнө мэдэгдэж байсан. Гэвч өнөөдөр тэр асуудал нийгмийн цочрол биш зүгээр л байдаг юм шиг тийм ойлголт төрүүлэхээр болсон байна.

Өнгөрөгч жил Өвөрхангайн 38 настай нөхөр хүүхдийн зурагтай хуурамч хаяг нээж 11-тэй охинтой найз болоод “по зураг явуулах уу” гэж асуухад, нөгөө охин пороро гэж ойлгоод үзье гэтэл том хүний шалдан нүцгэн зургууд явуулсан асуудал гарч байсан. Хөгшин хүмүүс хүүхдийн зурагтай, тэдний сонирхдог гадны одуудын зурагтай нууц хаяг нээж, тэдэнтэй үе тэнгийнх нь хүүхэд мэтээр харилцаж эцэст нь садар самуунд уруу татаж байгаа асуудал өнөөдөр зах замбараагаа алдсан.

Тэгэхээр Монгол Улс одоо үндэсний флатформ сүлжээтэй, хяналттай болох цаг нь иржээ. Үндэсний олон нийтийн телевиз гэдэг шиг үндэсний олон нийтийн сүлжээг бий болгож үндэсний томоохон компани, хувийн хэвшлүүд хөрөнгөө гаргаж нэгдэж нийлмээр байна. Харин эзнийг нь дарга даамлыг нь улс төрийн нам эвсэл дур мэдэн тавьдаггүй, удирдах зөвлөл нь шийддэг, олон нийтийн зөвлөл, хяналтын зөвлөл нь хянадаг ийм үндэсний том сүлжээг бий болгомоор байна. Хэрвээ улс төр ороод ирвэл энэхүү үндэсний сүлжээ компанийг эзэмшиж хариуцаж байгаа хүн нь Монгол төрийг барих болно.

Үүнээс болгоомжилсон хууль дүрэм гаргаж, нэгдсэн бодлоготой, улс орны стратеги төлөвлөлт хөгжлийн бодлогоо зангидсан, улсаараа бүгд нэг чигт харсан сүлжээтэй болох хэрэгтэй. Фэйсбүүк твиттер нь мэдээж байна, түүнийг хориглох шаардлагагүй, ашиглах хүмүүс нь ашиглаад явна биз. Хамгийн үндэсний флатморм сүлжээнд Монгол Улсын паспорт авсан бүх хүн регистрийнхээ дугаараар бүртгэлтэй байхыг хаа хаанаа шаардах хэрэгтэй. Регистрийнхээ дугаараар бүртгэгдээд явчихаар нэг хүн албан ёсны нэг хаягтай л байна. Ингэж Монголын бүх хүн нэгэн дээвэр дор, нэгэн сүлжээнд багтаж, тэнд эдийн засаг нь явдаг, зар сурталчилгаа нь явдаг, хий дэмий хов жив, нэгнээ муулсан, талцсан, нэр хүндэд нь халдсан ийм зүйлээ ангижраад ирэхээр бүгд хөгжил дэвшлийн төлөө алхаагаа нийлүүлж эхэлнэ.

Монгол Улсын шинэ зуунд үндэстнээрээ орших тогтнох эх суурь нь үндэсний флаторм сүлжээ компани болж өгнө. Эдийн засаг нь нэг урсгалтай хамгийн гол нь гадагшаа биш, дотроо урсаж эхлэхээр түүнээ дагаад бүх зүйл тэлээд эхэлнэ. Ингэж бид бүхэн тэнэгүүд үйлдвэрлэх фабрикаас салмаар байна. Даруйхан ийм шийд гаргахгүй бол бид мунхаг харанхуйн дунд сүйрч дуусах нь ээ. Цар тахлын энэ хүнд үед тэнэгүүдийн армын нэг идэвхтэн байлдагч нөхөр “Гуравдугаар тунг хийлгээд ахынх маань хүүхэд дөнгөж сая үхчихлээ” гээд худлаа зураг хөрөгтэй пост оруулахад нийгэмд ямар их хортой байна вэ. Тэнэгүүд яг ингэж биднийг хорлодог. Тэд өөрийн хүүхэд гэж хэзээ ч хэлэхгүй. Ахын юмуу, авгын гэж дандаа өөрөөсөө холдуулсан гуравдагч, дөрөвдэгч байр сууринаас хэлнэ. Эрхбиш улс юм хойно худлаа мэдээллийнх нь мөрөөр мөшгихөд “Би тэгж л сонссон, худалаа байж л дээ” гэж зальтай нь аргагүй мултардаг.

Ковидоор нийт нас барагсдын 80 гаруй хувь нь вакцин хийлгээгүй нь задлан шинжилгээгээр тогтоогдсоныг ЭМЯ албан ёсоор мэдэгдсэн. Мөн 3 дугаар тунг хийлгээгүй хүмүүс маш хүнд өвчилж байгааг эрдэмтдийн зөвлөлийн Батбаяр дарга манай сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн. Ард иргэдийн амь насанд аюултай, улс орны үндэсний аюулгүй байдалд аюул учрах энэ бүх хорлонт ажиллагааг тэнэгүүдийн фабрикийнхан хийдэг. Тэгэхээр тэнэгүүд үйлдвэрлэх фабрикийг Монголд хязгаарлах цаг нь болжээ. Улсаараа нийлээд ганц залуугийн ухааныг гүйцэхгүй гэж байхгүй байлгүй дээ. Энэ сулжээг чинь Цукерберг гэдэг залуу оюутан байхдаа л ганцаараа нухаж байгаад хийчихсэн гээ биз дээ. Патент хориг гэх мэт юм мэдээж байж л таараа. Тэрийг нь тойроод гарц олдож л таараа.

“Ам нээвэл уушги нээ” гэгчээр монголчууд, ид жагсаж яваа насны залуучууд сонин захиалж уншаач ээ. Хэдий болтол цахимын худлаа мэдээнд итгэж тэнэг бүдүүлэг амьдрах юм бэ. Нэг хэсэг твиттерийнхэн хоорондоо “Чи арай сонин уншдаг юм биш биз” гэж нэгнээ дооглох маягтай асуудаг байсан. Харин сүүлийн үед олон нийтийн сүлжээнд улайм цайм тэгж асуудаг нь арай багасч, зарим нэг нь сониноос эш татдаг болсон байна лээ. Сонинг том хүний сурах бичиг гэдэг. Фэйсбүүк твиттерийг болохоор дэлхий даяар тэнэгүүдийг фабрик гэдэг. Сонин, цахим хоёр дэлхий нийтэд ийм л хол зөрүүтэй байна.

Д.БАТБОЛД


Сэтгэгдэл

Зараа [124.158.66.166] 2021-11-24 02:51:01

вакцинтай холбоотой асуудал тэс хөндлөн байлаа

Хүн [202.131.227.222] 2021-11-24 02:41:08

Тийм шдээ, Саяхан л гэхэд ямар ч нотолгоо баримтгүй, шүүлтүүргүй "Муур хүүхэд идлээ" гэсэн сүржин нэртэй мэдээлэл цацагдсанаас болж өч төчнөөн гэмгүй муурнууд гудмжинд гарч, алуулж, тамлуулсан. Замын түгжрээ, засгийн газар, зардал мөнгөндөө бухимдсан нэгэний уур хорслыг тайлах завшаан нь болсон.

Японоос [126.254.25.243] 2021-11-24 00:10:22

Үр хүүхдүүддээ хортой гэдгийг хэлж ойлгуулах. Тэгэхийн тулд өөрсдөө бас ойлгох л хэрэгтэй болох байх даа. Microsoft, Apple-н томчууд өөрсдөө хүүхдэдээ өдөрт 2 цагаас илүү утас харахыг хориголодог гэсэн. Тэртээ тэргүй Монгол Хятадын эрхшээлд орсон шүү дээ. Европын нэг эрдэмтэний судалгаагаар Хятадын төлөх өрнөөсөө хэзээ ч гарч чадахгүй 8 орны нэгэнд Монгол орсон л явж байгаа. Төрд гарч байгаа хүмүүсээ буруу сонговол улс орон ийм л болно.

Харамсал [59.153.114.33] 2021-11-23 22:01:55

Одооны хүүхдүүд Монголынхоо түүх соёл уран зохиолын гарчиг ч мэдэхгүй. Дэндүү харамсалтай бас эмгэнэлтэй

Зочин [64.119.26.195] 2021-11-23 20:34:48

Хулгайч хүн баригдах гэж хулгай хийдэггүй. Хэрвээ баригдах гэж хулгай хийдэг байсан бол хүн мичнээс үүсээгүй. Зүүд болно

З [203.91.115.54] 2021-11-23 15:41:50

Маг зөв сэдвийг хөнджээ. Даанч хэтэрхий оройтож. Өв соёлоо уландаа гишгэн байж гадаадын соёлыг дуурайж байна. Залуучууд гэлгүй тэдэнд энэ талаар зааж сургаж зогсоогоогүй ахимад насныхан бас буруутай шүү.

Зочин [139.5.216.119] 2021-11-23 13:23:34

Маш зөв асуудал бичжээ.

Зочин [202.126.89.193] 2021-11-23 12:13:15

Монголчууд тэр тусмаа залуучууд 1989 оноос хойших залуучууд мөн ч тэнэг болсон шүүдээ яаж цаашид монгол орон оршин тогтнох юм бүү мэд.Үнэн тэнэг болсон залуусыг яаж боловсруулах юм боловсрох ч мөн ч холдоо хол

zochin [43.242.242.28] 2021-11-23 11:00:30

tun zev canal devscuulcen baina. zaaxan xyanalttai bolox bolcon.

Зочин [122.201.21.120] 2021-11-23 10:35:41

Хувь хүний л асуудал шүүдээ юуун их юм бичдийн ээн. Тэнэгүүд нь уншиж л байг.

тэгэхдээ [94.186.104.107] 2021-11-23 10:24:27

хэ тэр сонин сайтууд чинь бас унэн юм бичдэг юмуу тэгээд, уг нь 50 хувь унэнтэй бичжээ.баярлалаа..эднийг зеы чиглуулж заах хэрэгтэй

Зочин [66.181.160.27] 2021-11-23 08:34:42

Маш зөв зүйтэй санал байна,санал нэгтэй дэмжиж байна.Үнэн шүү одоо Монголын хамгийн том балайрал,тэнэглэл,оюун ухааны хоосрол яг үүнтэй холбоотой.Ямарч мэдээллийн хэрэгсэл ашигладаггүй/сонин,хэвлэл,уран зохиол,ном,сэтгүүл/мөртлөө хар нялхаасаа эхлээд фейсфукдаад эхэлдэг болсон.Сургуулийн,цэцэрлэгийн тэр бүү хэл бүх насныхан фейсфукчид болсон. Хүүхдүүд хичээлдээ муу болсон,Тархины тураалд орсон хүмүүс зөвхөн үүнд л итгэдэг болсон. Хүмүүжлийн хамгийн буруу зүйл хараалын үг,хов живээс өөр юм сурахгүй түүнд л суралцаж байгааш дээ. Иймээс үүнд анхаарал хандуулах цаг болсон.Харин сүүлийн үеийн сонинууд хүмүүжлийн ач холбогдол багатай шар мэдээ маягаар худал үнэн юм бичээд байгаа нь борлуулалтаа боддог байх гэхдээл бас зохих цензуртай,сэтгүүлчийн ёс зүйг чандлан баримталсан чанартай нийтлэл гаргаж баймаар байгаа юм.Хяналт тогтоох,тавих цензуртай байх нь зөв шүү дээ.

зочин [202.21.117.58] 2021-11-23 08:15:45

Зөв шүү манайхан сүүлийн 20-д жилд сонин сэтгүүл захиалж уншдаг хүн байхгүй болсон шүү дээ мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авах маш чухал , фейсвүүкт ихэнх нь баталгаагүй мэдээлэл , эх сурвалж нь тодорхойгүй шүү , хууль болон бусад амьдралд хэрэгтэй мэдээллүүд тэнд чинь байхгүй хүн уншихыг хүсвэл хаанаас ч олоод унших боломж бололцоо дүүрэн байгаа даанч уншихгүй болсон шүү дээ

Чойжилсүрэн [185.248.103.164] 2021-11-23 05:35:21

Маш зөв үнээн зүйлийг бичсэн байнаа Багачууд нээрээ дэндүү гар утсанд донтсон байгаа

Зочин [66.181.180.72] 2021-11-23 05:05:04

Энэ маш зөв зүйлийг хөндөж гаргасан байна. Үнэндээ хэлэхэд болсон болоогүй мэдээллийг хий муйхраар шүтэж амьдардаг болжээ.

1234 [66.181.191.162] 2021-11-23 06:19:29

Хэвлэлийн мэдээлэд хяналт хэрэгтэй төлвөртэй төлбөхгүй худлаа мэдээлэл тарааж хүн гүтгэх нь хуульд нийцэхгүй зүүль учир тохирох хариуцлагаан хүлээдаг байх ёстой Мэдээлийг хорих нь буруу хүн бүр гар утсаар бүх зүүлийн мэдээлийг авх нь буруу биш Өнөөдөр төрийн үүлчилгээ хүтэл цахимжсан шүү ийм байхад хориглоод нэмэргүй л дээ хорид дийлэгч үгүй Мэдээлийн хяналтыг л сайжрууль

БурууЦолмон [66.181.191.162] 2021-11-23 04:48:16

Их хуралын гэшүүд шинээр гаргах гэж байгаа хуулаан өмнө нь хэвлэд нийтлэж ард түмэнд тарааж хэлэцүүлэн ард түмний саналыг тусгаж байх хэрэгтэй Монгол төрийн жэхэн эзэн нь Монголын ард түмэн юм шүү Их хуралын гэшүүн гэдэг нь ард түмний төлөөлөл Ард түмний зарц юм тэд зөвхөн өөрийн төлөөлөл болож байгаа ард иргэдийн хүсэл үзэл бодолыг хууль хэлцхэд дамжуулах үүрэгтэй болхоос өөрийн бодол үзэлийг хуульд тусгах эрхгүй Монгол улсад аймаг сумаас хот бүх шатаны хурал хэлэлцэх гэж байгаа зүүлээн ард иргэдэд танилцуулаж саналыг тусгадгүй нь эзнээс нь асуулгүй хэсэгхэн намын нэртэй хулгайч нар өөрийн ашиг санирхолоор шийддэг нь Үндсэн хууль зөрчөж байгаа үүлдэл Үүнээс чинь болоод ард түмий эрх ашгийн эсрэг хууль төрөөд байгаа юм Мөн эрх мэдэлд хүрсэн хулгайч нар хулгай луйвараан хамгаалсан хууль хүртэл хийдэг болсон нь нууц биш Үүний тод жижээ нь Гэмэт хэргийг хөөн хэлэлцэх хугцаа хэмээх хууль хэрхэн эрх мэдэлтэй хулгайч нарт үүлчиж байгааг харлаа

МОНГОЛ [202.9.46.135] 2021-11-23 04:18:45

НИЙГМИЙН СҮЛЖЭЭ ДЭЛХИЙН БҮХ Л ОРОНД БАЙДАГ. ХЯНАНА ГЭДЭГ НЬ НӨГӨӨ АРДЧИЛАЛААС УХАРНА ГЭСЭН ҮГ. ЯАХАВ АЛЬ Ч УЛСАД МЕДИА БАЛАЙНУУД БАЙЖЛ БАЙДАГ. ҮҮНИЙГ 1 ИХ ФАБРИК САБРИК ГЭЭД Л ЧИ ХЭН ЮМ?

Зочин [202.9.46.228] 2021-11-23 04:18:19

Цахим орчныг хэрэглэх нь хэрэглээд хэрэглэхгүй нь хэрэглэхгүй байх нь хувь хүний эрх шүү дээ. Би цахим орчныг хэрэглэлээ гээд тэнэг болчихоогүй л байна.

Баяраа [192.82.76.169] 2021-11-23 04:01:56

Маш том асуудлыг энгийн ойлгомжтой Тайлбарлажээ. Асуудлыг яаж шийдэх талаар эхний санаа дэвшүүлжээ.. Одоо энэ талаар хувийн судалгаа хийхийг бүх хүнд уриалж байна.Өөрөөр хэлвэл Тэнэгүүдийн фабрикт хүмүүжиж байгаагаа хүлээн зөвшөөрч Асуудлыг хүн бүр өөрийн чадах чиглэлээр гүнзгийрүүлэн судлахад ШИЙДЭЛ гарна.Улсын аюулгүй байдалтай холбоотой гэж үзвэл Ерөнхий сайдын хэрэгжүүлж байгаа ЦАХИМ МОНГОЛ хөтөлбөрт нэг ЗҮЙЛ болгож оруулах хүсэлтийг Засгийн газарт бичгээр хүргүүлэхийг сэтгүүлч Батбаярт зөвлөе.Ирээдүй болдогоороо болно.Аюулаас бус Тэнэгээс ай гэдэг Мэргэн үг байдаг.

Зочин [202.9.41.40] 2021-11-23 03:39:11

Мэдээлэлийн замбараагүй байдлыг засах цаг аль хэдий өнгөрлөө,дэвшүүлж байгаа санаа нь зөв юм. Харин сонин л үнэнийг бичдэг гэвэл юу л бол нөгөө цахим орчны мэдээг унших , зар сурталчилгаа голлосон цаас худалдаж авах нь бидэнд ч бас хэрэгтэй бус шүү дээ....

Зочин [202.9.46.224] 2021-11-23 03:35:47

Ийм болгох гэж 1990 онд Данида төсөл хэрэгжиж, хэвлэл мэдээлэл ямар ч хяналтгүй болсон шүү дээ.

Зочин [220.195.70.124] 2021-11-23 03:34:22

Hyanaltgui yum buhen ayultai

Зочин [66.181.169.70] 2021-11-23 03:13:40

Төрийн албаны дарга нь мессенжерээр үүрэг өгсөн биелүүлсэнгүй гээл байгаам даа

Иргэн [139.5.218.14] 2021-11-23 03:01:49

Ер нь нийгэм тэр чигээрээ тэнэгрэл рүү явж байга гэж судлаачид бичээд байгаа шүү. бас бодууштай юм л бичиж

0000 [66.181.191.162] 2021-11-23 04:50:45

Улс төрч нэртэй нам үүртэй хулгайч нар Монголын хийгмийг хамгийн бохир муухай зүүлрүү үлгэрлэн хөттөлцөөр байгаа

Зочин [66.181.184.232] 2021-11-23 02:38:38

ядахдаа флатформ биш платформ гээч дээ

Зочин [202.9.46.228] 2021-11-23 02:26:25

Иргэд цахимд орчинд цагаа өнгөрөөнө үү? чамд ямар хамаа байна. Дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа хүн бүхэн цахим орчинд амьдарч байна.

Зочин [103.212.118.142] 2021-11-23 02:53:41

Хүүхдүүд буруу зөвийг ялгаж чадахгүй. Том хүмүүс ч худал мэдээлэлд автаж байна. Үүнийг тодорхой хэмжээгээр хязгаарлаж, хянах хэрэгтэй. Хэрүүл хийх хэрэггүй

Зочин [66.181.177.20] 2021-11-23 02:10:05

журамлах ганц л арга бий. 1 хүн 1 аккаунт зарчим


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.