Замын-Үүд-Эрээн боомтын ачаа шилжүүлэн ачих хоёр талын туршилт хойшлогджээ

Aдмин / Нүүр

Замын-Үүд-Эрээн боомтын ачаа шилжүүлэн ачих хоёр талын туршилтыг хойшлуулаад байна. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-ын талаас боомтын асуудлаар “Түр цагийн журам” нэртэй төлөвлөгөөг талд танилцуулж, улмаар Монгол Улс зөвшөөрсөн.

Уг төлөвлөгөөний дагуу Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг хилийн тэг цэгт чингэлэг шилжүүлэн тээвэрлэнэ. Тэгвэл хоёр талын туршилтыг талбайг дахин засах шалтгаанаар түр хойшлуулаад байна.

Ачаа шилжүүлэн ачих туршилтыг өнөөдөр эхлүүлэх байсан ч энэ сарын 20-нд Хятадын тал дангаараа туршсанаар талбайг дахин засах шаардлагатай гэж үзжээ.

Тус шилжүүлэн ачих талбайг байгуулснаар хилийн боомтын ачаа тээврийг сэргээх боломжтой юм.

Сэтгэгдэл

зочин [119.40.103.6] 2021-11-25 13:07:39

Монгол ачаа шилжүүлэн ачих тоног төхөөрөмж нь байхгүй байлгүй дээ.

1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.