ЭМЯ: Шинээр Коронавирусийн 329 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас барлаа

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд коронавируст халдварын 329 тохиолдол бүртгэгджээ.
Шинээр илэрсэн тохиолдлуудын 247 нь Улаанбаатар хотод, 82 нь орон нутагт батлагдсан байна. Мөн коронавируст халдварын улмаас 5 хүн нас баржээ. Нас баралтын дийлэнх хувийг зүрх судасны өвчлөл эзэлж байна. Гэрийн хяналтад 12.702 хүн байна.
Сэтгэгдэл