Их, дээд сургуулиудад дархлаажуулалтын явуулын 37 баг ажиллаж байна

Aдмин / Эрүүл мэнд

Нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 29-ний байдлаар 344.374 иргэн дархлаа сэргээх нэмэлт III тундаа хамрагдаад байгаа бөгөөд энэ нь зорилтот бүлгийн 32 хувийг бүрдүүлж байгаа юм.

Дархлаа сэргээх нэмэлт III тунд хамрагдах иргэдийн идэвхийг сайжруулах зорилгоор вакцинжуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэн, иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс түр цэг, явуулын багуудыг зах, худалдааны төв, их, дээд сургуулиудад ажиллуулж эхэлсэн. Тодруулбал, өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 29-нөөс эхлэн нийслэлийн хэмжээнд нийт 75 их, дээд сургуулийн дунд явуулын 37 багийг ажиллуулан, оюутан, залуусыг вакцинд хамруулж байна.

Тус 75 сургуульд нийт 138.822 оюутан суралцаж байгаагийн 19.800 орчим нь III тундаа хамрагджээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газрын зүгээс оюутан, залууст хандан вакцин хийлгэхээсээ өмнө заавал хоолоо идсэн байх, биеийн хүчний ажил болон дасгал хийгээгүй байх, даралтаа тогтвортой байлгах гэсэн ерөнхий шаардлагуудыг тавьж байгаа аж.

Дархлаажуулалтын явуулын баг арванхоёрдугаар сарын 1-нийг дуустал их, дээд сургуулиудад ажиллана. Оюутан, залуус, багш, ажилчид та бүхэн дархлаа сэргээх нэмэлт III тундаа идэвхтэй хамрагдаарай.


Сэтгэгдэл

Зочин [64.119.19.90] 2021-11-30 10:37:29

ЖОЛООЧ НАРЫГ ЗАМ ДЭЭР ЯВУУЛЫН ЦЭГҮҮД АЖИЛЛУЛААД ШУУД ВАКЦИНД ХАМРУУЛ ЭНД НАР ЕР ВАКЦИН ХИЙЛГЭХГҮЙ БАЙНА.МӨН АЖИЛГҮЙ ХИЙДЭГГҮЙ НӨХДҮҮД ГЭРТ БАЙДАГ ХҮМҮҮС ВАКЦИН ХИЙЛГХГҮЙ ТЭГЭЭД АРХИ ИХ УУЖ БАЙНА ШӨНӨ ОРОЙ БААР САВАНД АРХИДАН СОГТУУРЧ ӨВЧИН ТАРААЖ БАЙНА ДҮҮРЭГ ХОРОО ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙГ ВАКЦИНД ХАМРУУЛ ХАА САЙГҮЙ БҮГДИЙШ ВАКЦИНД ХАИРУЛ НЭГ ХҮН ҮЛДЭНЛГҮЙ ВАКЦИНД ХАМРУУЛ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.