Улсын нэгдсэн төсвийн орлого өмнөх сарынхаас 17.9 хувиар багаслаа
Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 12.2 их наяд төгрөг боллоо.
Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 4 (48.2 хувь) их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 10.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 3.1 (41 хувь) их наяд төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.
Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 12.2 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.5 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, төсвийн алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 1.7 (52.5 хувь) их наяд төгрөгөөр багасжээ.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ энэ оны 10 дугаар сард 1 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 156.7 (15.9 хувь) тэрбум, нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 122.5 (8.9 хувь) тэрбум төгрөгөөр багасав.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл энэ оны 8 дугаар сард 211.2 тэрбум, 9 дүгээр сард 236.1 тэрбум, 10 дугаар сард 270.3 тэрбум төгрөгийн алдагдалтай байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Улсын нэгдсэн төсвийн орлогод тогтворжуулалтын сангийн орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 4.5, татварын бус орлого 1.9 нэгж хувиар нэмэгдэж, ирээдүйн өв сангийн орлого 0.1, татварын орлого 6.3 нэгж хувиар багассан байна.
Татварын нийт орлого энэ оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 2.5 (37 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдэхэд орлогын албан татвар 1.2 (69.8 хувь) их наяд, нийгмийн даатгалын орлого 470.6 (37.3 хувь) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 453.6 (24.8 хувь) тэрбум, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 172.7 (27.6 хувь) тэрбум, гадаад үйл ажиллагааны орлого 152.9 (24.7 хувь) тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь нөлөөлжээ.
Сэтгэгдэл
argagui shuudee zarlagaa nemj avaad huvaaj shaagaad baigaa ih hural//// [192.82.65.248] 2021-11-30 04:07:46
ok
зочин [103.212.118.205] 2021-11-30 02:52:54
Ингээд йнфляцийг бичихийг ч хүсэхгүй дарж мэдээлдэг луйварын аргатай болжээ.