Ан агнах тусгай зөвшөөрлийг цахимжуулна

Aдмин / Хууль

“Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах журмын төслийг хэлэлцлээ.

Монгол Улсын Засгийн газрын 2013 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн “Журам батлах тухай” 93 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах журмын төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Энэхүү журамд зарчмын хэд хэдэн өөрчлөлтүүдийг оруулж байгаа бөгөөд гадаадын анчдад зуучлагч байгууллагыг хасаж, агнуурын бүс нутгийн менежмент хариуцагч болон судлаачдын эрх, үүргийг илүү тодорхойлж өгсөн. Мөн түүнчлэн уг журмаар зохицуулагдаж буй Ан агнах тусгай зөвшөөрлийг төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүндрэлгүй хүргэх зорилгоор цахимжуулах томоохон өөрчлөлтийг тусгаж өгсөн байна.

Хэлэлцүүлэгт тусгай сонирхлын ан агнуур, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 30 гаруй байгууллагын төлөөллүүд оролцлоо.

“Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг аж ахуй нэгжүүд дэмжиж байлаа. Цаашид БОАЖЯ-наас хэрэгжүүлж буй цөлжилт, газрын доройтлыг буруулах, зэрлэг амьтныг хамгаалах ажилд нийгмийн хариуцлагын хүрээнд идэвхтэй оролцон хамран ажиллах саналтай байгаагаа зарим төлөөллүүд илэрхийлэв.


Сэтгэгдэл

Зочин [103.80.210.183] 2021-12-03 09:22:05

би сайдууд нэртэй малуудыг агнах зөвшөөрөл хүсч байна түргэн хугацаанд шийдэж өгнө үү.

kkk [202.21.127.164] 2021-12-03 05:02:19

kkk


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.