Заал, танхимын барилдааны үеэр 50 орчим бөхөөс допингийн шинжилгээ авна

Aдмин / Хууль

Монголын үндэсний бөхийн холбоо заал, танхимын барилдааны үеэр 50 орчим бөхөөс допингийн шинжилгээ авахаар болжээ. Энэ тухай мэдэгдэл гаргасан байна.

Бөхийн дэвжээдийн тэргүүн, удирдлагуудад

Допингийн шинжилгээний төлбөрийн тухай

МҮБХ нь үндэсний бөхийн уламжлал, дэг жаягийг зөв зохистойгоор хойч үедээ уламжлуулан үлдээх, цэвэр шударга өрсөлдөөнийг эрхэмлэх зорилт тавин ажиллаж байна.

МҮБХ-ны 2021 оны зургаадугаар сард шинэчлэн баталсан бөхийн барилдааны дүрмийн 7.3 дахь “... Допингийн шинжилгээг авах болон хөндлөнгийн хяналт тавихад бөхийн дэвжээдийг татан оролцуулна” гэсэн заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд улс, аймаг, сумын цолтой 50 орчим бөхөөс заал, танхимын барилдаан болон бэлтгэл сургуулилалтын үеэр явцын шинжилгээг авах бөгөөд дэвжээд тус бүр 2-оос доошгүй бөхийн шинжилгээний зардлыг (Нэг шинжилгээ -1.8 сая төгрөг) МҮБХ-ны допингийн эсрэг сангийн Төрийн банкны 240108298407 тоот дансанд 2021 оны арванхоёрдугаар сарын 25-ны дотор шилжүүлнэ үү.

Төлбөр шилжүүлээгүй тохиолдолд тухайн дэвжээнд харьяалагддаг улс, аймгийн цолтой бөхийг "Монгол бөхийн өргөө"-нд зохиогддог барилдаанд оролцуулах боломжгүй болно хэмээн МҮБХ мэдээллэв.


Сэтгэгдэл

зочин [124.158.64.153] 2021-12-07 02:28:16

бөхийн холбооны тэргүүн болсон хүн автоматаар УИХ-н гишүүн болдог болгое

Зочин [203.91.118.53] 2021-12-07 00:10:40

Ядарсан аавын хүүхэд барилдах боломжгүй болж байнадаа. Яагаад гэвэл тэдэнд бяр ухаан байлаа ч мөнгө байхгүй учраас. Ер нь хүн төрөлхтөн солиорол, сүйрэлрүүгээ ойртоод байгаа бололтой. Идэж уух төдийхнөөр санаатай санамсаргүй гэнэдсэн аавын хүүхдүүдийг бүх насаар нь хорих мэт шийтгэл болж. Үүний цаана улс төр, албан тушаал, тендерийн луйвраас айхтар юм болнодоо. Сайн сайхан ирнэ гэж харагдахгүй байна. Энэ арга хэмжээ бол өшөө авах хэрэгсэл болно. Эхнийх нь арслан Содномдорж..... одоо тэгээд ар араасаа хөврөнө................ Утгагүй юм. Баячуудын тоглоом болох болждээ Үндэсний бахархал минь. Эрхэм эрх мэдэлтэнгүүдэд өнөөдрөөс цаашхыг харах ухаан хайрлаач бурхан минь.

Зочин [202.55.188.92] 2021-12-06 15:32:08

Шагналаасаа үнэтэй допингийн шинжилгээ Монгол бөхийг сүйрүүлэх нээ. Монгол залуус спортоор хичээллэх гэж өчнөөн зардал мөнгө, цаг хугацаа зарцуулж байна дээр нь бас хэр хэмжээнээс хэтэрсэн их үнэтэй Допингийн шинжилгээ. Допинг нэрийн дор монгол үндэсний спортыг чөдөрлөх башир арга уу. Цөөн тооны онцгой гойд үйлчлэлтэйгээс бусдыг нь хаявал таарна. Бөх гэхээсээ илүү баахан бэлдмэл тойрсон хэрүүл л сонсохоос ч бас залхаж байна шүү. Яасан ч их урт хугацаагаар эрхийг нь хасдаг юм бэ. Ёстой нөгөө дургүй хүргээд байсан НО НААДАМ нь бараг хавьгүй илүү санагдчихлаа.

Зочин [64.119.16.105] 2021-12-06 12:56:29

Барилдаж байгаа л бол шинжилгээнийхээ мөнгийг төл гэсэн зарчмаар барилдаанаа явуул, дэвжээ энэ тэр гэж явцууралгүй бөх бүрээс шинжилгээнийх нь зардлыг ав

зочин [124.158.64.153] 2021-12-07 02:25:22

авсан мөнгөө чиний дансанд хий. увсынханд сүхбаатар аймгийнхан хүчин зүтгэдэг боллоо дээрүед манжийн хаанд зүтгэдэг байсан дарьгангачууд одоо увсынхны мэдэлд шилжлээ баяр хүргэе.

Зочин [203.91.115.53] 2021-12-06 11:22:55

Засаг төр нь улс орноо аваад явчихаж чадахгүй хулгайчид хэдэн шалдан бөхчүүд нь шудрагаар ноцолдоод нохой шувууныхаа нэрийг авчихаж чадахгүй элдэв шалдав юм хэрэглээд монгол улс минь юу болоод байнадаа заримдаа хойр хүрэхгүй юм Муу ард түмэн гэж байхгүй муу удирдагч л гэж байдаг биз дээ аргаггүй юм даа шилдэг хулгай луйварчид нь засаг төрийн дэар гарчихсан юм чинь үйлыг үр гэж нэг юм бий та нар хийсэн үйлийнхээ үриыг эдлэж тэнгэр бурхан цэарлүүлэх нь дамжиггүй

нар наран [202.179.21.235] 2021-12-06 08:09:47

анализатор аваад бөхчүүдээ хамруул тэгж жигд шудрага хяналт тавих боломж бүрдэнэ

Зочин [103.80.210.183] 2021-12-06 07:39:47

их мөнгөтэй юм байж нэг анализатор авчихаач. тэгээд бүх хүнээсээ цаг бүр шинжилгээ авч үр дүнг мэдээлж бай. тэгвэл бөхи бөх шиг болох нэг зам нээгдэнэ


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.