Дэлхийд цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээр 2021 онд тэргүүлсэн 10 улс

Aдмин / Нүүр

Дэлхийд нийт 441 цөмийн эрчим хүчний реактор ажиллаж, дэлхийн эрчим хүчний 10 хувийг үйлдвэрлэж байна.
Цөмийн эрчим хүч нь эрчим хүч үйлдвэрлэх өртөг нь хямд боловч цөмийн эрчим хүчний станцыг барих өртөг нь өндөр байдаг. Үүнээс улбаалан цөмийн эрчим хүчний станц барих асуудлыг удаашруулдаг.
Хэдийгээр цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлийн явцад хүлэмжийн хий үүсгэдэггүй ч түүнээс гарах хаягдал нь онцгой асуудал үүсгэдэг. Орчин үеийн туршлага, олон улсын стандартууд эдгээр эрсдэлийг хамгийн бага хэмжээнд байлгаж байгаа ч олон нийтийн дунд цөмийн зэвсгийн талаарх ойлголт түүнийг маргаантай эрчим хүчний эх үүсвэр болгож байна.
Сүүлийн жилүүдэд бага чадлын модуляр реакторын технологийг улс орнууд хөгжүүлж байгаа нь цөмийн эрчим хүчний хямд төслүүд ирээдүйд хэрэгжих боломжийг нээж байна.
2021 оны цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч 10 орныг танилцуулъя.
1. АНУ – 91.5 ГВт
2. Франц – 61.3 ГВт
3. БНХАУ – 50.8 ГВт
4. Япон – 31.7 ГВт
5. ОХУ – 29.6 ГВт
6. Өмнөд Солонгос – 24.5 ГВт
7. Канад – 13.6 ГВт
8. Украйн – 13.1 ГВт
9. Их Британи – 8.9 ГВт
10. Испани – 13.1 ГВт
Эх сурвалж: Цөмийн энергийн комиссын Ажлын алба


Сэтгэгдэл

Зочин [202.9.46.39] 2022-01-06 16:13:33

Заавал байгаль орчноо хордуулсан бохирдуулсан сүйтгэсэн бүтээн байгуулалт аж үйлдвэрүүд ажиллуулах шаардлага байна уу?

Зочин [202.55.188.109] 2022-01-06 17:35:50

ter uildverees garsan buteegdehuuniig chi edlej hereglej idej yyj baina. nudend chin haragdaj baiga hunii garaar butsen buhend tsahilgaan oroltsdog


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.