Түгжрэлийг бууруулах хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний саналыг танилцууллаа

Aдмин / Нүүр

Их тойрууд байршилтай, замын хөдөлгөөн нөлөөлж байгаа байршлуудад цагийн зохицуулалт хийх, арга хэмжээ авах Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гарсан. Энэ дагуу Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд боловсролын салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний саналыг Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга танилцууллаа. Их тойрууд байршилтай төрийн өмчийн 27, төрийн бус өмчийн 36 сургууль бий. Нийт 63 сургуульд 16 мянга орчим хүүхэд такси болон хувийн унаагаар зорчиж байна.

Иймээс төрийн өмчийн 19, төрийн бус өмчийн 26 сургуулийн хичээл эхлэх цагийг 07:45, 08:15 гэж өөрчлөлт оруулах санал боловсруулсан. Дээрх 63 сургуульд ажиллаж байгаа 5000 багшийн 1672 нь такси, хувийн унаагаар явж байна. Урт хугацаандаа нийтийн тээврээр боловсролын байгууллагын ажилтныг үнэгүй зорчуулах судалгаа хийсэн” хэмээн танилцууллаа.


Сэтгэгдэл

Зочин [202.9.40.73] 2022-01-11 04:05:34

Хммм 30 хан минутын зөрүү гаргаад түгжрэл буурах уу? Хуцжугайм шүү бас!

Арп [202.126.89.6] 2022-01-11 02:21:56

Шууд тэгш сондгой болгоод туршаад үз. Нэг нэгэндээ дайгдана. Ээлжлээд хүүхдээ зөөчихнө. Өдөр бүр түгжирж байхаар нэг өдөр гадуур дотуур явж ажлаа амжуулаад авна. Харин энэ машин ачдаг бузар дээрмээ зогсоох хэрэгтэй.

Иргэн [59.153.86.32] 2022-01-10 06:59:55

Оновчтой шийдэл биш бна ажил хийсэн дүр эсгэлт байна шууд тэгш сондгой болгоод үз ганцхан 7 хоног

bayaraa [124.158.120.114] 2022-01-10 06:31:00

Ih deed surguuliin ouytanii bair surguuliin orchong hotoos gargaj Jinhene ouytan hothon baiguulah heregtei Hotoor dvvren ouytan ter chigeeree gemt hereg nemegdene bas

иргэн [203.217.139.240] 2022-01-10 05:59:03

1 - 2 цаг түгжирдэг газар 30 минутын зай олигтой нөлөө үзүүлж чадах болов уу? Яаж энэ хугацааг тогтоосон юм бол доо???

хотын иргэн [202.55.191.130] 2022-01-10 05:54:39

манай хотын үе үеийн удирдлагуудын ур чадваргүй дандаа нэг бүтэхгүй судалгаа нэртэй цаг гарзадсан байдал нь түгжрэлийг бууруулна гэдэг итгэлийг төрүүлэхгүй байна даа. тэгээд нэг халамж ярьсан тэртээ тэргүй үнэгүй байсан ч зорчихгүй ш дээ


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.