Улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшуулал 80 мянган төгрөг байна
Улаанбуудайн үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор иргэн, хуулийн этгээдээс дотоодын гурилын үйлдвэр болон Хөдөө аж ахуйг дэмжих сан, Улсын нөөцийн салбарт нийлүүлсэн стандартын шаардлага хангасан хүнсний улаанбуудайн тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 80 мянган төгрөг байхаар Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэлээ.
Ургац хураалтын дүнгээр нийтдээ 605,6 мянган тн үр тариа, үүнээс 567 мянган тн улаанбуудай, 181,5 мянган тн төмс,118,6 мянган тн хүнсний ногоо, 302,5 тн тэжээлийн ургамал, 53,6 мянган тн тосны ургамал хураан авсан байна.
Шинэ ургацаас гурилын үйлдвэрүүд 245 мянган тн, Хөдөө аж ахуйг дэмжих сан 61 мянган тн, нийтдээ гурил үйлдвэрлэлд 306 мянган тн хүнсний улаанбуудай нийлүүлэгдэж, 90 мянган тн улаанбуудай борлуулалтын шатандаа явж байна. Нийт буудайн нөөцөөр тооцвол 2022 оны хэрэгцээт гурилыг дотооддоо тарьж ургуулсан улаанбуудайгаар үйлдвэрлэх бүрэн боломжтой байна.
Сэтгэгдэл
Зочин [64.119.25.73] 2022-01-12 20:25:59
Нэг кг нь 80000 төг болох нь. Бид талхаа хэдээр авч идэх вэ. Яах вэ. Хариулаад өгөөч сэтгүүлчээ.
Зочин [64.119.17.82] 2022-01-12 23:13:32
Юу гээд тэнэгтээд байгаа юм. 1кг дээр 80 төгрөгний урамшуулал өгч байна. Тоо мэддэггүй юм уу
гг [64.119.24.220] 2022-01-12 14:59:07
үлдэгдэл хураасан 261 мянган тн улаан буудайг яах вэ ?
аа [103.229.123.128] 2022-01-12 09:00:11
Нэг тонн будаа 80 САЯ хүрэхгүй байлгүйдээ