ШӨХТГ: 3ургаан ломбард тутмын тав нь мөнгө хүүлж байна

Aдмин / Хууль

БАРЬЦААЛАН ЗЭЭЛДҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ХИЙСЭН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ДҮН ГАРЛАА.

Агентлагийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 01/03 дугаартай удирдамжийн дагуу иргэд, хэрэглэгчдээс ирүүлсэн гомдол мэдээлэлд үндэслэн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ /ломбард/ эрхлэгчдийн үйл ажиллагаанд Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилт хангагдаж буй эсэхийг тогтоох зорилгоор 2022 оны 1 дүгээр сарын 06-13-ны өдрийн хооронд хяналт, шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ.

Хяналт, шалгалтад нийт 16-н барьцаалан зээлдүүлэх газар /ломбард/ хамрагдсанаас 2 аж ахуйн нэгж буюу 12,5% нь хуулийн хэрэгжилтийг хангаж байгаа бөгөөд үлдсэн 14 аж ахуйн нэгж буюу 87,5% хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллаагүй байна.

Иймд:

Мөн зөрчил гаргасан аж ахуй эрхлэгчдэд хуулийг хэрэгжүүлж ажиллах хугацаатай АЛБАН ШААРДЛАГА өгч , хэрэгжилтийг хангуулах , шаардлагатай тохиолдолд коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн дагуу аж ахуйн нэгжийн бүртгэлийн чиглэлээс барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг хасуулах зэрэг арга хэмжээ авч ажиллах юм. Түүнчлэн тус зах зээлд үйл ажиллагаа явуулж буй аж ахуй эрхлэгчдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Улсын байцаагчийн АЛБАН ШААРДЛАГА , ЗӨВЛӨМЖ хүргүүлэхээр ажиллаж байна.


Сэтгэгдэл

Иргэн [64.119.20.41] 2022-01-18 04:06:02

Монголчууд жаахан юм ажилуулаад ирэхээрээ - мөнгө хүүлэгч болоод л өөдлөхгүй байгаа юм !!!!!!!!зөв ажилла үнэнч бай тэгвэл дэвжинэ!!!!!

Иргэн [66.181.161.73] 2022-01-17 10:39:29

За даа Монгол улсад жижиг бизнес хийхийн бол бусдын идэш болоол дуусдаг орон дөө. Үхсэн баас ломбард ямар юмных нь мөнгө хүүлээд шальдгийн зах зээл нь жижиг учраас 100000₮хүүллээ хүүллээ гэхэд 10000₮ л биз дээ! Ломбард бол хэн нэгэн гэнтийн санхүүгийн хэрэгцээгээ хангаж цөөн хэдэн цаас богино хугцаанд л авдаг газар болхоос тэндээс зээл аваад бизнес хийж, байр, машин авдгүйн , зориуулт нь ч тийм биш өөрөөр хэлбэл нийгэмд ямарч хор хөнөөлгүй салбар . Харин банкны мөнгө хүүлэлт нийгэмд маш хөнөөлтэй байна! 1иргэн банкнаас 50сая төг зээлээд 10 жил тасралтгүй төлөөд зээлээ хаая гэсэн чинь үндсэн зээл нь 30 сая төг байна төл гэхийн 10 жилийн хугцаанд 65 сая төг төлсөн байдаг энийг тэгээд юу гэж нэрлэх вээ мөнгө хүүлэлт биш гэж үү? Залуусын орон байртай болох хүсэлдээр дөрөөлж манкурт боол болгож байгаа ийм банктай улсад мөнгө хүүлэлт энэ тэр гэж ярихаар ой гутаад байхын эрх баригчдаа!

Иргэн [66.181.161.73] 2022-01-17 10:01:24

Монгол улс чинь зах зээлийн эдийн засагтай тийм үндсэн хуультай улс биш бил үү? Төрөөс шууд үнэ тогтоож болдгийн муу? Бүүр хууль гаргаад шүү? Үнэхээр болдгийн бол маш сайн байна одоо зөвхөн ломбард гэлтгүй банк, банк бусаа ч гэсэн хүүгийн тогтоож өгөх хэрэгтэй.Ер нь бол өргөн цар хүрээгээр нь хархийн бол банк банк бусууд чинь маш их мөнгө хүүлэж байна!!!

Зочин [64.119.24.204] 2022-01-17 09:13:59

monvo hhulehgui. ol yaaj sanhuugiin baivuullaga baih ve dee huulj baij l ajilaba shuu de.

Зочин [202.9.47.43] 2022-01-17 11:20:28

fo-fo.facebook.com/realnewsmgl/videos/ломбардыг-хүчээр-шийдэх-гэж-чичрээд байгаа-ман-populist/215181420270229/

Зочин [150.129.142.92] 2022-01-17 08:55:45

Банк бус санхүзгийн байгууллагуудаа шалгаж хүүгий нь бууруулах хэрэгтэй

Зочин [43.242.242.59] 2022-01-17 08:50:44

Банк бус санхүүгийн байгууллага гэж аймаар их хүүтэй мөнгө зээлээд мөнгө үржүүлдэг газар бна

Туяа [150.129.142.92] 2022-01-17 08:49:13

Монопол Начин заан; Сайн 2 ломбардаас бусад нь маш бага зөвхөн хэрэгцээгээ хангаж чадах түвшний л мөнгөтэй байдаг. Баоаг бзгд л мөнггүй суудаг

Зочин [202.9.47.43] 2022-01-17 07:14:00

Иргэд яагаад банк бус биш ломбардыг зориод байна вэ? Банк болон банк бус санхүүгийн байгууллага ээмэг бөгж гар утас телевизор компьютер хөргөгч авдаггүй юм. Тийм учраас тийшээ очдоггүй юм. Шаал өөр өнцөгөөс тайлбарлаад байхгүй юу? Банкны шаардлага хангахгүй байгаа хүмүүс банк бус руу банк бусын шаардлага хангахгүй байгаа хүмүүс ломбард руу очдог гэж ярьцгаагаад байх юм. Ямар банк нь банк бус нь баахан бичиг баримт бүрдүүлж байгаад таван мянган арван мянга тавин мянга зуун мянга хоёр зуун мянган төгрөг зээлэх юм бэ? Хэдэн зуун саяас хэдэн тэрбумаар эргэлддэг банк бусууд хэзээ ч тийм бичил зээлэнд цаг зав гаргадаггүй. Гэтэл ийм бичил зээлийн эргэлт нь байна. Гэтэл нийлүүлэлт гэж байгаа хүмүүс одоо яригдаад байгаа хуулийн нөхцөлөөр амьдрах ямар ч боломжгүй. Ингээд та бүхний ад үзээд байгаа ломбард байхгүй болоход тэр эргэлтийг та бүхэн зохицуулах уу? Иргэн А-д өнөөдөр тавин мянган төгрөг хэрэг боллоо гэхэд хэн ч зээлэхгүй ээ? Банк бус тавин мянган төгрөгийн зээл гаргахгүй ээ?

Зочин [150.129.142.92] 2022-01-17 08:45:02

Ихэнх ломбардууд үүдээ барьсан. миний ойр орчинд байдаг 6 ломбардны 4 нь хаагдсан.

Зочин [202.9.47.43] 2022-01-17 08:32:47

Ломбард ашиггүй ажиллахгүй гээд хаалгаа барина аа. Иргэн А-д тэр хөрөнгө зарах ганц арга л үлдэнэ. Энэ одоо зөв гарц уу? Бизнес хийх гэж байгаа иргэн ломбарднаас зээл авдаггүй юмаа. Та нар мэдэж л байгаа. Бүгд өдөр өдрийн хэрэгцээгээ хангах гэж л зээл авдаг. Ломбардны хүүг банк бусын хүүтэй харьцуулж гурван хувь болгоё гэж хууль оруулж ирсэн гээд байх юм. Тэгвэл банк бусын хүүг банктайгаа харьцуулаад хоёр хувь болгоё гээд оруулаад ирэхгүй яасан юм бэ? Хэдэн хэдэн тэрбумаар эргэлддэг банк бустай хорь гуч дөчхөн саяар эргэлддэг ломбартай харьцуулаад байгаа та бүгдийг ойлгохгүй байна. Бас хүмүүсийн юмыг үнэгүйдүүлж авдаг гээд байгаа. Гэтэл бүгд зах зээлийн зарчмаараа явж байгаа. Би мөнгөн аяган дээр жишээ болгон үзүүлье. Зах зээлийн ханшийг нь зөвхөн шинэ эд зүйлийн үнээр бодоод байх юм. Хуучин эд зүйлийн зах зээлийн ханшийг хэн тогтоодын. Лангуун дээрээ хайрцаг савтайгаа лацтайгаа байгаа таван зуун мянган төгрөгийн утасыг иргэн А хоёр сар хэрэглээд ломбарданд тавихад зах зээлийн ханш нь хэд байх ёстой вэ? Хэн тогтоодог вэ? Иргэд өөрсдөө тогтоодог байхгүй юу? За би хоёр сар барьчихсан юм чинь тэгж зарахад болноо гээд үнэгүй.мн дээр тавьцан байдгаа гэсэн үг. Ломбардууд тэр үнийг нь харж байгаад тэр үнээр нь тогтоодог. Хэд байгааг нь хүмүүс хараад гараад явчихдаг. Өөр ломбард руу арай жоохон өндөр үнэлүүлэх ломбард руу очноо гээд. Бид нар чинь бас зээлдэгчийн өндөр үнэлгээ хийж хоорондоо өрсөлддөг. Тийм учраас багаар үнэлнэ гэсэн ойлголт байхгүй. Хүмүүс яахав бага зээл зуун мянган төгрөгнийхөө юмыг тавин мянган төгрөгөөр тавья гэж өөрийнхөө мөнгөний хэрэгцээнд тааруулж зээл авдаг нь үнэн. Хүүнээс ашиг олох зорилгоор л үнэлгээ гаргадаг болохоос орхиод явчаасай гээд бага үнэлдэг ломбард байхгүй. Улс төрчид юмыг ер нь бодлогоор хийдэггүй юмуу? Шууд хорино боон хаана дампууруулна гээд шийдчихдэг юмуу? Бодлогоор ард иргэдээ мөнгөжүүлээд ломбард руу явуулахгүй байж болдоггүй юмуу? Ямар ч зохицуулалт байхгүй шүү. Одоо энэ хууль бол. Иргэд юмаа тавих гээд ломбард хайна. Ломбардууд ашиггүй ажиллахгүй гээд хаалгаа барина. Хэн хожих вэ? Яаралтай түргэн тусламж шиг тавин мянган төгрөгийн зээлийг зээлэх газаргүй боллоо гэсэн үг. Тэрийг нь зохицуулах арга байна уу? Тэрийгээ тооцож үзсэн үү? Хүүгийн заачихаад долоон сар хүртэл бас эд зүйлийг нь зарахгүй байгаарай гээд тийм хууль хуулиндаа оруулцан байгаа. Одоо хоёр зуун мянгаар авсан утасыг долоон сарын дараа зуун тавин мянган төгрөг ч хүрэхээ байчихна гэсэн үг. Тэрийг нь тэнэг хүн л зуун тавин мянган төгрөг хүрэхээ байсан утасаа тэнэг хүн л хоёр зуун мянган төгрөг өгөөд нэмээд хүүгээ төлнө гэсэн үг. За хоёр зуун мянган төгрөгний хүү та нарынхаар гурван хувиар бодоход зургаан мянган төгрөг үржихнэ долоогоор үзүүлэхэд дөчин хоёр мянган төгрөг хоёр зуун дөчин хоёр мянган төгрөгөөр тэнэг хүн л хоёр зуун мянган төгрөг хүрэхгүй утасаа авах байх. Гэхдээ хүмүүс чинь тэнэг биш болохлоороо тухайн үеийнхээ хоёр зуун мянган төгрөгний утас ямар утас байна тэрийгээ л авна шүү дээ. Ингээд ломбарданд нөгөө утасаа хаяна гэсэн үг. Ломбард эрхлэгч нар нь нэмээд дахиад л хохирно гэсэн үг. Гэхдээ иргэд та нарт нээх их одоо нөгөө нэг улс төрчид та нарт нээх хамаагүй байх. Угаасаа бид нарыг ингээд дампууруулна гээд шийдчихсэн болохоор. Ажил хийж байгаа хүний буруу л байдгийн байна. Яаж ийж байгаад л ерөөсөө дунд нь орж үзээгүй бид нарыг ингээд л ерөөсөө шууд баталгаагүй авдаг. Юмыг нь үнэгүйдүүлж авдаг гээд байх юм.

Зочин [66.181.179.45] 2022-01-17 06:35:54

Ломбардууд хүүгээ нэг л хачин бодоод маш их мөнгө хүүлж байна шүү арай л дэндүү байна.Зарим ломбард хүүгээ буугаагүй маш их хүү авч байсан одоо ч хэвээрээ л байна.Алданга тооцож байна гээд. Хачин. жигтэй бодолт хийж иргэдээс их хэмжээний мөнгө авч байна ломбардуудыг сайн шалгаачээ мөнгийг хүүлж байнадаа

Зочин [202.9.47.43] 2022-01-17 11:54:32

fo-fo.facebook.com/realnewsmgl/videos/ломбардыг-хүчээр-шийдэх-гэж-чичрээд-байгаа-ман-populist/215181420270229/


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.