Түр хороо хуралдаж, Засгийн газарт чиглэл өгөхөөр тогтов
Улсын Их Хурлын “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хорооны хуралдаан өнөөдөр 54.2 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэхээр тогтов.
Хуралдааны эхэнд “Оюу толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдал болон холбогдох хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтийг шалгах, санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонсов.
Тайланг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн гишүүн С.Ганбаатар танилцуулав. Тэрбээр, Ажлын дэд хэсэг Оюу толгой төслийн усны нөөц ба ус ашиглалт, газрын доорх усны хяналт мониторинг, баяжуулах үйлдвэрийн технологийн хэрэглээний ус, хаягдлын сан болон хаягдал усны эргэлтийн систем, ус савлах, цэвэршүүлэх үйлдвэрийн үйл ажиллагаа, ахуйн бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа, дулааны станцын үйл ажиллагаа, Ундайн голын голдирлын өөрчлөлт, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт мөн тусгай зөвшөөрөл, химийн хорт болон аюултай бодисын агуулахын ашиглалт, стандартын байдалтай газар дээр нь очиж танилцсан.
Ажлын хэсгийн хуралдаанаар Ажлын дэд хэсгийн тайланг хэлэлцээд Түр хорооноос Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөл, Түр хорооноос “Оюу толгой” ХХК-д явуулах “Хууль тогтоомжийн зөрчил арилгуулах тухай” албан бичгийн төслийг Түр хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн болно.
Түр хорооны тогтоолын төслийг Усны тухай болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлан, боловсронгуй болгох, Оюу толгой төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээ, байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хэрэгжилт, говийн бүсийн газрын гүний ус ашиглалтын байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хүрээнд боловсруулсан.
Албан бичгийн төсөлд Монгол Улсын Их Хурлын “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 2019 оны 92 дугаар тогтоолын 1.5-д заасан байгаль орчны болон усны нөхцөл байдлын үнэлгээг дахин хийлгэх заалтыг биелүүлээгүй, одоо болтол Засгийн газарт танилцуулаагүй байгааг дурдаад энэхүү үнэлгээг ашиг сонирхлын зөрчилгүй, олон улсын хөндлөнгийн байгууллагаар хийлгэж үр дүнг тайлагнах зэрэг 27 ажлын чиглэлийг тусгасан гэв.
Танилцуулагтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун, Ж.Сүхбаатар, Ц.Сандаг-Очир, С.Ганбаатар, Ш.Адьшаа нар асуулт асууж, үг хэлэв. Гишүүд усны төлбөртэй холбогдуулан ажлын хэсгийн гишүүдээс тодруулга авахын зэрэгцээ Түр хорооноос боловсруулсан тогтоолын төслийг Улсын Их Хурлын нэрийн өмнөөс гаргах тухай санал хэлж байв. Мөн зарим аж ахуйн нэгж байгууллага ус ашигласны төлбөрөө одоог хүртэл хийгээгүй байгааг шүүмжилж байв. Иймд төлбөрийг нэн яаралтай барагдуулах, өмнө нь хөнгөлсөн, чөлөөлсөн хураамжийг нөхөн төлүүлэхийг тогтоолын төсөлд тусгах тухай санал хэлж байв. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээр ахлуулсан Түр хороо сайн ажилласан болохыг тодотгож байв.
Ийнхүү тайланг сонссоны дараа Усны тухай болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг судлан, боловсронгуй болгох талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай Түр хорооны тогтоолын төсөл хуралдаанд оролцсон гишүүдийн 86.7 хувийн саналаар дэмжигдлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Түр хорооны дарга Ц.Даваасүрэн тус түр хорооны ажилласан байдлын талаарх товч танилцуулга хийв. Тэрбээр, 23 гишүүнтэй тус Түр хороо хоёр чуулганы хугацаанд ажиллаж, өнөөдөр сүүлийн хуралдаанаа хийж байна. Түр хороо ажиллах хугацаандаа 7 удаа нээлттэй, 4 удаа хаалттай хуралдаж, мөн Засгийн газарт нийт 4 удаа чиглэл өгч ажилласан. Тухайлбал, Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө болон Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөөг цуцлах; Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төслийн санхүүжилтэд хөндлөнгийн аудит оруулах; Дубайн гэрээг хүчингүй болгох зэрэг ажлуудыг хийсэн. Эдгээр ажлуудыг хийснээр Оюу толгой төслийн Монгол Улсын Засгийн газрын эзэмшлийн 34 хувьд ногдох нийт 2.3 тэрбум ам.долларын өрийг 100 хувь тэглэх боломж бүрдсэн. Оюу толгой ордыг цаашид ашиглах нь монголчуудын хүртэх өгөөж нэмэгдэхийн сацуу хугацаа наашлах боломжтой болсон гэлээ.
Ингээд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоол болон Монгол Улсын Их Хурлын 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх арга хэмжээний тухай” 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асуух, үг хэлэх гишүүн байгаагүй тул дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80.0 хувийн саналаар батлагдав гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл
Зочин [202.179.24.138] 2022-01-17 20:55:25
НЭГЭН ЦАГТ УИХ-ЫН ГИШҮҮН АСАН, МУЗН-ИЙН ДАРГА БАЙСАН ОДОНЧИМЭД ГУАЙ ГАЗАР ГАЗРЫН ТЭНЭГҮҮД ГАНЦ НЭГЭЭРЭЭ БАЙХАД ХЭНТИЙГЭЭС ГУРВАН ТЭНЭГ УИХ-Д БАЙНА ГЭЖ АРВИН ГИШҮҮНД ХЭЛЭЭД ЗАГНУУЛСАН ГЭДЭГ. ТЭР ҮЕД У. ХҮРЭЛСҮХ, АРВИН, БАТ-ЭРДЭНЭ АВАРГА 3 БАЙЖЭЭ. МАРГААШ НЬ АРВИН ГИШҮҮНТЭЙ ТААРААД АОААС НЬ ХАРВАЛ ХАРВИН, УРДААС НЬ ХАРВАЛ АРВИН ДЭЭРЭЭС НЬ ХАРВАЛ ШАРВИН, ДООРООС НЬ ХАРВАЛ ДАРВИН ГЭЖ ХЭЛСЭН ГЭДЭГ. ТЭРЭНТЭЙ АДИЛ БАС Л ХЭНТИЙН ТЭНЭГҮҮД ХОЛИОЖ БАЙНА ДАА. АНДЛАЛЫН ХӨШӨӨ БАРИМТГАЙ, КОФИ АНАНДТАЙ УУЛЗАМТГАЙ, УТААГ ҮЛЭЭЖ АРИЛГАГЧ, МОДЫГ ҮРЖҮҮЛЖ ТАРИГЧ, МОНГОЛЫГ 2050 ОН ХҮРТЭЛ ХӨГЖҮҮЛЭГЧ ХӨГЖИЛТЭЙ ЕРӨНХИЙ САЙДТАЙ. ЯАНА ДАА ЭНЭ ЗАСГИЙН ГАЗАР
чимэд [124.158.67.84] 2022-01-17 23:54:45
Арвин гишүүн асан нас барсан Үхсэн хүнийг муу хэлж гоочлох,тэр тусмаа АН-д хүндэтгэлтэйгээр түр хугацаагаар уригдан очиж нэг суудал танай АН-д авчирсан "төмөр"хатагтайг янз бүрээр хэлээд хэрэггүй байхоо.Одончимэдгуай бас өөд болоод удаагүй байгаа,Одончимэд марзан яриа ,онигоо хэлэх дуртай боловч хүн доромжилсон хошигнол хэзээч хэлэхгүй гэдгийг бид бүгд мэднэ. Чи өөрөө зохиосон бол нэрээ бичиж бай хүний нэр барьж хүн муулах нь хулчгар,арчаагүй хүний шинж.Одончимэд зохиолч та нарт дэндүү ахадна.Та нартай марзганаж суух хүн огтбиш
ЭМЭЭ [202.126.89.41] 2022-01-17 16:09:28
ЯАЧИХСАН ТАРХИ ТОЛГОЙТОЙ ЮМНУУД ТӨРД БАЙДАГ ЮМ . УУЛ НЬ ЭЗЭН НЬ ЮМАА МЭДЭЖ ЭРЭГ НЬ УСАА ХАШДАГ ГЭДЭГСЭН . ОДОО БҮР ЗГ - ТАА ЧИГЛЭЛ ӨГЛӨӨ Ч ГЭХ ШИГ . НӨГӨӨ МУУ ЦУЛ ТОЛГОЙТОЙ ОЮУК МИНЬ ЗҮГЭЭ Ч ОЛОХОО БОЛИО ЮУ ?? НЭГ ИХ ГАВЬЯА БАЙГУУЛЧИХСАН ЮМ ШИГ ЦЭЦЭРХЭЭД БАЙХААР ЭХ НУТАГААС МИНЬ ЯМАР ЭРДЭНИЙГ ХЭДЭН ЖИЛ ЗӨӨЖ АВААД ХЭДЭН $ ОЛСОНГ НЬ ТОГТООГООД БОДЧИХОЖ Ч ЧАДАХГҮЙ ! ОДОО ОЛБОРЛОЖ БАЙГАА ЭРДЭНЭСЭЭ ГАРГАХДАА ЗААВАЛ МАНАЙ БАНКААР МӨНГӨӨ ДАМЖУУЛЖ БАЙХ ЁСТОЙ ГЭЭД ХАРИЙНХАНЫ ХАНДЫГ ХАГА ДАРЧИХАЖ Ч ЧАДДАГГҮЙ МАХАН ТОЛГОЙТУУД ЮМАА . АДГИЙН ТЭНЭГ БИЁЭ МАГТАНА ГЭГЧЭЭР ӨӨРСДИЙГӨӨ Л МАГТААД БАЙХ ЮМ . АВИЛГААР ЭХ ОРНОО ХУДАЛДАГСАД ЮМУУ ЭСХҮЛ ИЙМ ЁРООЛГҮЙ УСАН ТЭНЭГҮҮД ЮМ УУ ?? ХЭЛЭХ Ч МУУ ҮГ ОЛДОХГҮЙ ЮМ