"Омикрон хувилбар хүүхдэд илүү аюултай" гэв

Aдмин / Эрүүл мэнд

Коронавирусийн Омикрон хувилбарыг дельтай хувилбартай харьцуулахад хүүхдүүдэд илүү аюултай гэнэ. Энэ талаар Оросын вирус судлаач Евгений Тимаков анхааруулсныг "Дождь" суваг дамжуулжээ.

"Омикрон хувилбар хүүхдүүдэд илүү аюултай, тэр дундаа 12-оос дээш насныхан болон гурав хүртэлх насны хүүхдүүдэд аюултай байна. Коронавирусийн өмнөх хувилбарууд хүүхдүүдэд тийм ч хүчтэй нөлөөлж байгаагүй, харин одоо омикрон халдвар хүүхдүүдэд их халдварлаж байна" хэмээн вирус судлаач өгүүлсэн байна.

Түүнчлэн 70-аас дээш насныхны хувьд омикрон хувилбарын халдварын улмаас өвчин хүндрэх, нас барах эрсдэл өмнөх хувилбаруудтай адил байгаа гэдгийг онцолсон байна. Вирус судлаачийн өгүүлснээр вакцин тариулаагүй хүмүүст омикрон илүү аюултай гэнэ.


Сэтгэгдэл

Зочин [202.179.26.253] 2022-01-21 12:09:39

Зөвлөмж өгөөд анхааруулаад байхад харааж зүхээд байгаа, ухамсар дорой хүмүүст өөрсдөд нь тусаж хүндэрнэ дээ.

Зочин [66.181.160.115] 2022-01-20 13:52:08

Үүнийг бичигч та өөрөө эхлээд сайн дураараа Омикроноо аваад үхээрэй дээ.Ямар хүн ийм юм бодож явдаг байна аа.

Зочин [202.9.46.244] 2022-01-20 09:01:47

Энэ вирус хүнээс хүнд хурдан халдварлаж эмчлэгдэхгүй үхэлд хүргэдэг вирус болон хувираасай.


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.