Г.Гангамөрөн: 100 тэрбум төгрөгийн зээлийг зөвхөн нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд олгоно

Aдмин / Эдийн засаг

Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ “Богд” банктай хамтран Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл олгохоор болсон. Тодруулбал, сарын 1.3-1.5 хувийн хөнгөлөлттэй зээлийг жижиг, дунд бизнес эрхлэгчдэд шуурхай олгох юм. Уян хатан, тааламжтай нөхцөлийг бизнес эрхлэгчдэд санал болгох бөгөөд цаашид барьцаа хөрөнгө, зээлийн нөхцөлийг улам сайжруулах тал дээр хамтрагч байгууллагуудын зүгээс анхааран ажиллах юм. Энэ талаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөнтэй ярилцлаа.

-Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих 100 тэрбум төгрөгийн эх үүсвэр бүхий санхүүгийн хөтөлбөрийн талаар танилцуулна уу?

-Цар тахлын нөлөөнд хамгийн их өртсөн салбарынхан бол жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид байсан. 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс хойш таван удаагийн судалгааг хийхэд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 94 хувь нь цар тахлын нөлөөнд өртсөн гэсэн дүн гарсан. Тухайн 94 хувь дотроо санхүүгийн эрсдэлд орсон нь 96 хувь байна. Тиймээс жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид цар тахлын хүндрэлийг даван туулах, эдийн засгаа эрчимжүүлэх, ажлын байраа хадгалах, шинээр ажлын байр бий болгох зэрэгт дэмжлэг үзүүлэх зорилготой санхүүгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон. Ингээд зөвхөн жижиг, дунд, үйлдвэр, үйлчилгээ, худалдаа эрхлэгчдэд 100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох болсон талаараа олон нийтэд зарлалаа. Бид өнгөрсөн оны есдүгээр сард санамж бичгээ байгуулсан. Улаанбаатар хот бол үйлчилгээний хот. 2019 оны зургадугаар сарын 6-нд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хууль шинэчлэн батлагдсан. Хөдөлмөрийн зах зээлийн 70 хувийг жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбар эзэлж байна. Улаанбаатар хотын хөдөлмөрийн насны нэг сая иргэний 675 мянга нь жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байна.

-100 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийн нөхцөл ямар байх вэ?

-Тухайлбал 675 мянган жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн 70 хувь нь эмэгтэйчүүд байна. Тэгвэл жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулсан зээл гэсэн ангилал байгаа. Жишээ нь Төрийн худалдан авалтад бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан бол тухайн гэрээг үндэслэн зээл олгох, барьцаа хөрөнгийг зах зээл дээр байдаг 70 хүртэлх хувь биш, 80-90 хувиар тооцож олгох юм уу, эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалаа заавал төлсөн байх шаардлагатай зэрэг нөхцөлүүдийг багасгаж, босгоо намсгаж олгоно. Энэ нь уян хатан, таатай нөхцөл гэж бид үзэж байгаа.

- Санхүүгийн хөтөлбөрийн хүү ямар байх вэ?

-Энэ жил Монгол Улсын хэмжээнд бодлогын хүү зургаан хувьтай байгаа. Бодлогын хүү нэмэгдэнэ гэдгийг банк болон банк бус санхүүгийн байгууллагууд илэрхийлж байгаа учраас тодорхой тоо хэлэх хэцүү байна. Интервалаар хэлэхэд 12-18 хувь хүртэл хэлбэлзэнэ. 12 хувь гэдэг нь сарын нэг хувийн хүү гэсэн үг. Гэхдээ ямар төрлийн зээл авахаас хамаарна. Тиймээс хүү гэхээс илүүтэй зээл авах нөхцөл боломж дээр нь илүү уян хатан ажиллаж байгаа гэж ойлгож болно.

-Арилжааны банкны шалгуурыг хангасан тохиолдолд энэ зээлийг олгож байгаа гэхээр бусад банкуудын олгож байгаа зээлээс юугаараа ялгаатай гэсэн үг вэ?

-Нөхцөлөөрөө ялгаатай. Цаг хугацаа хэмнэж, давхар төрийн байгууллагатай хамтарч тухайн зээл авсан аж ахуйн нэгж, байгууллагыг хөгжүүлэх, бойжуулах зэргээр ялгаатай. Олон өрх толгойлсон ээжийг ажиллуулж байгаа, эсвэл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулж байгаа бол давуу тал болох юм. Мөн төрийн байгууллага буюу Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвтэй хамтарч ажилласнаар есөн дүүргийн судалгааг авах боломжтой. Санхүүгийн дэмжлэг үзүүлээд орхих бус хамтдаа бойжуулна. Есөн дүүрэгт Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төв бий. Байгууллагын албан хаагчид бойжуулалтыг хамт хийнэ. Ингэснээр санхүүгийн дэмжлэг үзүүлэх, зөвлөх, дэмжих, туслах зэрэг олон давуу талтай.

- Есөн дүүргийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих төвүүд бизнес эрхлэгчидтэй ямар байдлаар хамтарч ажиллах вэ?

-Нэгдүгээрт сургалтын хөтөлбөр байгаа. Ямар зах зээлд, ямар бүтээгдэхүүн, хэчнээнийг ямар үнэ ханштайгаар, яаж нийлүүлэх вэ, чанар стандартыг хангах зэргээр төрийн байгууллагатай хамтарч ажиллана гэсэн үг. Сургалтдаа хамрагдаад, бойжуулалтаа хийвэл санхүү хэмнэнэ, цаг хугацаандаа бараагаа нийлүүлэх, хүний нөөцийн хомсдолд орох үед хэрхэн ажиллах гэх мэт талууд дээр дэмжлэг үзүүлнэ.

-10 их наяд төгрөгийн хөтөлбөрт хамрагдаад зээл авсан тохиолдолд давхар зээл авч болох уу?

-Болно. Бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд зээл авах шаардлага байвал авах боломжтой. Гэхдээ энэ тал дээр жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид нэг зүйлийг ойлгох ёстой. Зөвхөн зээлээр асуудал шийдэгдэж байна уу гэвэл үгүй. Төрийн байгууллагууд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарыг өөр замаар дэмжих хэрэгтэй. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих хууль 2019 онд батлагдсан. Мөн маркетинг, борлуулалтын зах зээлийг төр дэмжих ёстой. Тийм учраас нийслэлийн хөдөлмөрийн 70 хувийг эзэлж байгаа жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд хамгийн гол нь борлуулалтын зах зээл, олон улсын төсөл хөтөлбөрүүдэд хамрагдах, экспортод гаргахад тусалж байна. Тухайлбал, өнгөрсөн онд Японы зах зээл рүү жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийнхээ бүтээгдэхүүнийг цахимаар гаргаж эхэлсэн. Цар тахлын нөлөө байгаа ч гэсэн нөгөө талдаа давуу талууд бидэнд үүсэж байна. Энэ тал дээр төрийн байгууллагууд, ялангуяа нийслэлийн хэмжээнд зээл авахгүйгээр яаж бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сайжруулж, зах зээл дээр оршин тогтнох вэ гэдэг тал дээр нэлээн дэмжлэг үзүүлж ажиллаж байна. Гэхдээ цар тахлын нөлөөнд өртсөн, санхүүгийн зайлшгүй шаардлага бий учир санхүүгийн хөтөлбөрүүдээр дамжуулж дэмжлэг болгон зарлаж байгаа. Үүний нэг хөтөлбөр нь 100 тэрбумын хөнгөлөлттэй зээл.

-Энэ хөтөлбөрийн хэрэгжих хугацаа нь ямар байх вэ. Зээлийг хэзээнээс олгож эхлэх вэ?

-Өнөөдөр ч хүсэлтээ өгч болно. Богд банкны салбарууд дээр материалаа аваад очих хэрэгтэй. Өнгөрсөн алдаатай туршлагыг бодож хойш бүү суугаарай.


Сэтгэгдэл

DR. PRADHAN [102.89.43.107] 2022-11-12 05:38:12

IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000.00 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

зочин [64.119.23.24] 2022-01-24 09:51:44

Энэ мөнгийг банктай харьцаж сурсан банкинд өртэй тийм жижиг дунд үйлдвэрүүдэд өгдөг. Ийм үйлдвэрүүд нь 1,5 тэрбум төг орлоготой хүмүүс. Өрхийн үйлдвэрийг дундын болгох зорилгогүй шүү. Хэнд ач холбогдолтой байна. Боломжтой хүмүүс л авна. Хүрээнээ тэлдэггүй.

Зочин [64.119.19.96] 2022-01-24 07:39:46

БИТГИЙ ЧАА, СУМЬЯБАЗАР ЧИНЬ БАНКНЫХАА ӨРИЙГ ДАРАХ БИЗ.

иргэн [202.21.109.47] 2022-01-23 15:30:02

Энэ хүүхэн чинь машин дотроо түгжрэл дунд хоол хийсэн гээд олны анхааралд ороод байсан. Борц шиг л бор хүүхэн байсан чинь ЖДҮ сангийн дарга болоод цасан цагаан царайтай, үнэтэй гоё хувцастай болжээ. Мөнгөжүү байгаа байх аа. Ганц хүртчих юмсан. ккк.

иргэн [103.9.89.103] 2022-01-23 06:48:42

УИХ-ын гишүүд нь ЖДҮ-дэж байгаад тэрбум тэрбумаар нь зээл нэрээр авчихаад буцааж төлөхгүй муу зээлд хамаруулж луйвардаж байгаа. Тэрбум аваагүй гэх байх 990 сая чинь тэрбум штээ...

Иргэн [103.9.89.103] 2022-01-23 06:46:45

Мөнгө хүүлэх юмаа сайн хийх юм даа. Төрийн Банк, Хөгжлийн Банк мэтийн төрийн банкиудаараа дамжуулж зээлээ өгөөч ээ.... луйварчин Лу Болдыхон

Зочин [202.9.40.217] 2022-01-22 04:47:22

Сайнуу? Сайхан амьтан минь. Уулзаагүй удлаа шүү яанаааа

Луиварчид [66.181.176.38] 2022-01-21 16:03:38

Каши он Банк бус Сарын 7 хувиин зээлээр иргэдыг шулж бна


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.