"Тэмдэглэхгүй" цагаан сарын тэнгэрт тулсан үнэ

Aдмин / Эдийн засаг

Өдөрт 50-60 мянган хүн өвдөх эрсдэлтэй

Монголчууд бид цагаан сарыг өргөн дэлгэр тэмдэглэдэг байлаа. Харин дэлхий нийтээр COVID-19 цар тахалтай нүүр тулсан сүүлийн хоёр жил хөл хорион дундуур ёслоод өнгөрч байна. Энэ жилийн хувьд ч ялгаагүй өвчлөл их байгаа учир УОК-оос гэр гэртээ тэмдэглэхийг уриалаад байгаа билээ. Цар тахлын үндэс мөчир болсон олон вирус дэлхийг бүчиж буй энэ үед манай улсад омикрон вирус эрчимтэй тархаж буй. Одоогоор нийт өвдсөн иргэдийн 80 хувь нь энэ төрлийн вирусээр өвдсөн тухай ЭМЯ-наас мэдээлсэн. Мөн өвдсөн гурван хүн тутмын нэг нь хүүхэд байгаа ажээ. Эрдэмтдийн үзэж буйгаар омикрон вирусийн оргил үе нь хоёрдугаар сарын эхээр гэх. Тиймээс сурагчдын амралтыг сунгах талаар ярилцаж байна. Омикрон вирус энэ хэвээр тархалт өндөртэй халдварлавал өдөрт 50-60 мянган хүн өвдөх эрсдэлтэй гэсэн судалгаа гарчээ. Нийслэлийн Засаг даргын орлогч Р.Дагва Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр “Шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан гурван хүн тутмын нэг нь хүүхэд байгаа нь анхаарал татаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлд дархлаажуулалтын 153 байнгын цэг, түр ажиллах гурван цэгээр дархлаажуулалт хийж байна. Дархлаажуулалтад нийт 800 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байгаа. Цагаан сар дөхсөн энэ цаг үед хариу арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулах, хүндрэл учруулахгүйгээр ажлаа зохион байгуулахад анхаарч байна” гэсэн юм.

“Хүссэн хэмжээгээрээ борлуулалт хийж чадсангүй”

УОК-оос уриалга гаргаж, өвчлөл дээд цэгтээ хүрч буй энэ үед хаа сайгүй цагаан сарын үзэсгэлэн худалдаа гарсан байгаа нь хачирхалтай. 18 аймгийн малчид цагаан идээгээ борлуулахаар зүг зүгээс иржээ. Одоогийн байдлаар “Дүнжингарав”, “Төв цэнгэлдэх хүрээлэн”, “Барилгачдын талбай”, “Сутай” захад үзэсгэлэн худалдаа дэлгэсэн байна. Хэдийгээр жил бүр “Цагаан сар экспо”-г зохион байгуулдаг ч энэ жилийн хувьд хоёр ч онцлогтой болж байна. Нэгдүгээрт, худалдан авагч багатай. Хоёрдугаарт, цагаан идээний үнэ огцом нэмэгджээ. Бидний техникийн зах гэдгээр нь сайн мэдэх “Сутай зах”-ыг зорилоо. Амралтын өдөр таарсан ч хүний хөл хөдөлгөөн тун бага байна. Энд Архангай, Завхан, Булган аймгийн идээний дээжээс дэлгэжээ. Ихэвчлэн таваг засах ааруул, үхрийн өвчүү, ул боов, шар тос, цагаан тос, нэрмэл архи, сарлагийн өрөм тэргүүтнийг худалдаалж байв. Өмнөх жилүүдтэй харьцуулбал худалдан авалт бага байна гэж Архангай аймгийн Жаргалант сумаас ирсэн малчин онцолж байсан юм. Тэрбээр “Би жил бүр үзэсгэлэн худалдаанд оролцохоор ирдэг. Өөрийн гараар хийсэн цагаан идээний дээжээс авчирдаг юм. Энэ жилийн хувьд манай сумаас хоёр өрх энэ үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Жил бүр хангалттай их хүн ирдэг байсан ч энэ жилийн хувьд хүн багатай байна. Би 10 гаруй хоног энд зогслоо. Хүссэн хэмжээгээрээ борлуулалт хийж чадсангүй” гэсэн юм.

Тавгийн идээ 150-250 мянган төгрөгийн сонголттой байна

Энэ жил цагаан идээний үнэ огцом нэмэгджээ. Малчдын хувьд үүнийг шатахууны үнэ нэмэгдсэн учир ачааны зардал нэмэгдсэнтэй холбон тайлбарлаж байв. Хоёр жилийн өмнө 18 мянган төгрөг байсан хорхой ааруул сарлагийн өрөм энэ жил 25 мянган төгрөг болсон байна. Жил өнгөрөх тусам иргэд хэвийн боовноос татгалзаж, сар шинийн идээгээ ааруулаар засах хүсэлтэй болсон байна. Тиймээс тавгийн идээ эрэлттэй байгаа тухай худалдагчид онцолж байв. Харин үнийн хувьд үеэсээ шалтгаалаад харилцан адилгүй байна. Гурван үе идээ 150 мянга бол таван үе ааруул 230 мянган төгрөгөөс дээш байсан юм. Үүнээс гадна тавгийн идээгээ ул боовоор засах сонирхолтой иргэд гандангийн гэсэн тодотголтой хэвийн боовыг сонгож байв. Энэ нь илүү тослог, зөөлөн байдаг тухай хэрэглэгчид ярьж байсан юм. Тус хэвийн боов ширхэг нь 3800 төгрөгийн үнэтэй ажээ. Дүнжингарав худалдааны төвд цагаан идээ борлуулж буй Завхан аймгийн малчин Д.Доржханд “Би үзэсгэлэнд нэгдээд дөрөв хонож байна. Энэ удаад тавгийн идээ, монгол архи, айраг голчлон авчирлаа. Нэрмэл архи литр нь 8000 төгрөгөөр зарж байна. Өнгөрсөн жилүүдэд литр нь 5000 төгрөг байсан юм” гэсэн юм. Үүнээс ажиглахад барааны үнэ даруй ширхэг, литр бүртээ 3000-10000 төгрөгөөр өссөн байна. "Тэмдэглэхгүй" цагаан сарын тэнгэрт тулсан үнийн хөөрөгдөл Цар тахалтай тэмцэж буй энэ үед иргэдийн амьдралд ачаа болж байгаа нь лавтай. Мөн цагаан сар тэмдэглэхийг албан бусаар хориглоод байгаа энэ үед эрүүл мэндээрээ дэнчин тавьж, тэртээ 1000 гаруй километрийн цаанаас цагаан идээгээ авчирсан малчид маань “шатах вий” гэсэн бодол төрснийг нуух юун.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Сэтгэгдэл

Хөдөөний гар. [59.153.114.249] 2022-01-25 08:09:42

Гурил холиод зарах нэг шуналтан байхад авах 10н тэнэг олддог л байхгүй юу ккк.

Зочин [150.129.140.61] 2022-01-25 08:04:03

huduunuuhun gej manguu ymnuud bayjih tusmaa ulam gaarah ym.malaa ch emchluulj chadahgui,udee tsagaagaa ch zuv hiij chadahgui umhiiruulj baij zardag,uur zuil holidog geed muu buhen n burdjee zailuul.teneg b.gaa gej.....

наваан4 [202.21.108.29] 2022-01-25 07:09:26

цбб

Э [202.9.46.169] 2022-01-25 05:58:28

ЖИЖИГХЭН ЁСЛООД ӨНГӨРЧ СУРЦГААЯ.

Зочин [103.26.194.69] 2022-01-29 01:48:24

Яг зөв

Зочин [66.181.188.14] 2022-01-25 05:41:40

Малын, хүний элдэв халдварт өвчин замаа алдаж байхад зөв боловсруулалт, эрүүл ахуйн хяналт, ариутгалтай СҮҮ, АПУ гийн цагаан идээг сонгож таваг, ходоодоо цайлгая. Ядаж татвар төлж байгаа компаниудаа дэмжие

Зочин [103.26.194.69] 2022-01-29 01:49:56

Сүү апу компаниа дэмжие ядаж хольцгүй

lonj [66.181.161.97] 2022-01-25 05:38:27

hun malgui shulhiiteed nuguu gensiihee biluu nomdoo burtguuleed av!ugui bol hen negdee nuguu baatariin temdegee uguuchee!

Иргэн [24.148.9.217] 2022-01-25 03:10:57

Цагаан сар тэмдэглэхгүй ,гэсээр байхад заавал хар үнэтэй зүйл худалдан аваад байгаа нь гайхмаар баячууд юмаа

Иргэн [64.119.20.41] 2022-01-25 02:59:21

Тэмдэглэхгү!!!!!! Цагаан сар далимдуулж үнээ нэмсэн шуналтаггууийг зогсоочих!!!! Үнээ хэлээд л зогсож л байна биз.!!!!!!@Хотийхэн тжнэг биш гэртээ боов ааруул талхаа хийчихдэг ажилсаг хүмүүс х байна !!!!!!!!???????!!!Эрүүл байвал 1000 лан!!!!! йҮнэтэй цагаан сар бүү хий !!!!!!!өвчинд боломж бүү олго!!!!!!

Зочин [103.26.194.69] 2022-01-29 01:50:37

Зөв

иргэн [66.181.190.208] 2022-01-25 02:56:56

Талд нь гурил хольсон ааруул гэх юмаа 25-30 гэж байгаа амьтдын шуналыг гайхаад үл барнам

Зочин [103.212.119.209] 2022-01-25 02:53:34

НАЙМААЧИД МАЛЧИД БӨӨН ШУНАЛЫН ТУЛАМНУУД

Зочин [202.9.46.167] 2022-01-25 02:46:12

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар их хурлын гишүүдээ та нар зөвхөн ломбардтай тэмцэж байгаадаа ичих хэрэгтэй. Тэр банкууд болон банк бус санхүүгийн байгууллагууд, наймаачид, худалдаа үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид, ченжүүд чинь ломбардаас хэд дахин илүү хүүлэгчид шүү. Бараа бүтээгдэхүүн түрээсийн үнэ өсөх нь хүүлэлт биш тэгээд юу юм.

зочин [103.212.118.34] 2022-01-25 02:24:48

Наймаачид бол жинхэнэ луйварчид ард түмнээ шулж байгаа шуналын туламнууд шуу тэднийг өмөөрөх ямарч шалтгаан байхгүй

Зочин [103.229.178.26] 2022-01-25 02:00:40

шуналын тулам, бирднүүд

ЗОЧИН [202.126.89.96] 2022-01-25 02:00:34

УЛС ДАЯР МАЛЫН ГОЦ ХАЛДВАРТ ШҮЛХИЙ ӨВЧИН ГАРСАН БАЙГАА ШҮЛХИЙТЭЙ УУЦ СҮҮ АРУУЛ БҮҮ АВЦГАА, ИРЭХ ЗУН БОЛ СҮҮ БҮҮР АВАЛТГҮЙ БОЛСОН ШҮҮ ИРГЭДЭЭ ҮЙЛДВЭРИЙНХЭЭ СҮҮГЭЭР Л ЦАЙГАА СҮЛЭЭД БАЙЖ ДЭЭ

Зочин [103.14.36.250] 2022-01-25 02:00:32

avahgui shataaval neg yum bodotsgooh biz dee,

Иргэн [202.9.46.143] 2022-01-25 02:00:17

Худлаа үнэ хөөрөгдсөн дамчдаас битгий худалдан авалт хийгээрэй. Их шунасан хүн чанаргүй хүн хогнуудыг битгий өөгшүүлээд бай. Тэд шатах ёстой

Иргэн [103.57.93.201] 2022-01-25 03:00:22

Ийм өндөр үнэтэй юмыг бүү худалдаж ав. Юу байна түүгээрээ цагаалаад өнгөр

Зочин [103.14.36.250] 2022-01-25 02:00:12

odoo yaya gehev dee

Зочин [202.131.243.186] 2022-01-25 01:03:29

Цагаан идээ арай дэндүү өндөр үнэтэй байна шүү, бодит үнэ яавч биш.


22 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
22 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.