БШУЯ: Орон нутагт шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэх боломж бүрдлээ

Aдмин / Боловсрол

Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл энэ оны анхдугаар хурлаа хийлээ. Хурлыг тус зөвлөлийн дарга Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан даргаллаа.

Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл шинэчлэгдэж, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулийн төлөөлөл орсноороо онцлог. Энэ онд орон нутагт шинжлэх ухаан, технологийн салбарыг хөгжүүлэх боломж бүрдэж байна. Учир нь орон нутгийн Боловсрол, соёл урлагийн газар, Боловсрол, шинжлэх ухааны газар болон өөрчлөгдөж буй.

Анхдугаар хурлаар шинжлэх ухаан, технологийн салбарын шинэчлэлийн бодлого, 2022 оны хэрэгжүүлэх үйл ажиллагаа, Үндэсний зөвлөл болон Шинжлэх ухаан, технологийн сангийн 2021 оны үйл ажиллагааны тайлан, ирэх оны төлөвлөгөөг танилцууллаа. Манай улсын хувьд ДНБ-ий 2 хувийг шинжлэх ухаан, технологийн салбарт зарцуулж буй нь хөгжингүй орнуудтай харьцуулахад маш бага үзүүлэлт юм. Иймд цаашид салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлага бий. Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын гишүүн 21 орны хүрээнд дүн шинжилгээнд судалгаа хөгжүүлэлтийн зардлыг 1 хувиар нэмэгдүүлэхэд эдийн засгийн өсөлт 0.77 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцоолол гарсан байна.

Боловсрол, шинжлэх ухааны яам шинжлэх ухаан, технологийн салбарт энэ онд эрх зүйн орчныг сайжруулах, шинэчлэх, хүний нөөцийг чадавхжуулах, эрдэм шинжилгээний ажлыг төрөлжүүлэх, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ажилтны нийгмийн асуудлыг дэмжих, хамтын ажиллагааг өргөжүүлэх, салбарын үнэ цэнийг нэмэгдүүлэх, цахим шилжилт хийх зэрэг ажлуудыг зорилгоо болгоод байна.

Хуралдааны төгсгөлд Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөл зөвлөмж гаргалаа. Зөвлөлийн гишүүдийг салбар бүрдээ манлайлал үзүүлэн ажиллахыг салбарын сайд хүслээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.