Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн асуудлаар хамтран ажиллана

Aдмин / Технологи

Шинжлэх ухааны Академи“Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв”-тэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Энэхүү санамж бичгийг ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв”-ийн захирал Б.Батхүү нар өнөөдөр үзэглэсэн юм.

ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд болон Судалгаа, хөгжлийн төвийн эрдмийн хамт олон, тэдний материаллаг баазад түшиглэн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, судалгаа хөгжүүлэлтийн ажлыг хамтран гүйцэтгэх, үнэлэлт дүгнэлт, зөвлөмжөөр хангах, мөн хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн уялдаа холбоог хангах, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд тус санамж бичгийн зорилго оршиж байгаа юм.

Хамтын ажиллагааны хүрээнд дараах чиглэлээр ажиллахаар тусгажээ. Үүнд:

·Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрлэлийн салбарын үйл ажиллагаанд тулгамдсан асуудлыг эрдэм шинжилгээ, туршилт судалгаанд тулгуурлан шийдвэрлэх боломжит гарцыг тодорхойлох;

· Эрдэм шинжилгээ, туршилт, судалгаа, хөгжүүлэлтийн салбар дундын төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх;

·Шинжлэх ухаан, судалгаа хөгжүүлэлтийн үр дүнг хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэсэн хамтарсан инновац, технологийн төсөл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;

·Олон улсад өрсөлдөх чадвартай салбарын үйлдвэрлэлийг инновацад тулгуурлан хөгжүүлэх зорилтыг хангахын тулд судалгаа, шинжилгээ, шинэ санаа, оюуны бүтээл, брэндэд тулгуурласан гадаад зээлд чиглэсэн, импортыг орлох үйлдвэрлэлийг кластерын зарчмаар хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

·Салбарын үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэсэн технологи дамжуулал, стандартын нэвтрүүлэлт, туршилт судалгааг гүйцэтгэх;

·Судалгааны лаборатори, багаж тоног төхөөрөмжийг харилцан ашиглах замаар ашиглалт, хүртээмжийг нэмэгдүүлэх, дундын судалгааны лаборатори, төв байгуулах чиглэлд эрмэлзэх;

·Салбар дундын, байгууллага хоорондын хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх гэх мэт ажлууд тусгагджээ.

ХХААХҮЯ-ны дэргэдэх “Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн төв” нь салбарын үйл ажиллагаанд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, эрдэм шинжилгээ, судалгаа туршилт, инкубаци, шинжлэх ухааны ололт, дэвшилтэт техник технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, дамжуулах, сурталчлах, мэдээ мэдээллээр хангах чиг үүрэг бүхий зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан сургалт, үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн өмчит улсын төсөвт үйлдвэрийн газар юм.


Сэтгэгдэл

Зочин [103.26.194.177] 2022-01-28 04:48:40

Энэ төвийг сайн хөгжүүлж хөрөнгө оруулалтаар дэмж. үр сорт, үүлдэр угсаа гээд бүгдийг нь хариуцуулж ШУ-ны судалгааны салбарын эрдэмтдийн дорвитой бүтээлүүдийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд туслах чадавхитай төв болго. Дэргэд нь лаборатори үүсгэ.

ШУА [202.179.26.202] 2022-01-28 02:27:04

ЗӨНДӨӨ ҮЗЭГЛЭСЭЭН.. ҮЗЭГЛЭЭД Л БАЙСАН ҮЗЭГЛЭЭД Ч БАЙГАА ҮЗГЭЛСЭЭР Ч БАЙХ БОЛНО. 32 ЖИЛ ӨНГӨРТӨЛ ҮЗГЭЛЖ. ОДОО АЖИЛ ХИЙЖ МӨНГӨ ОЛООДОХОЛ ДОО РЭГДЭЛ ГУАЙ. ЭСВЭЛ ЭНЭ ОЛОН АКАДЕМИЧ ДОКТОР ПРОФЕССОРУУД МАСТЕР МАГИСТРУУДЫНХАА БҮТЭЭЛ ҮҮДИЙГ АМЬДРАЛД ХЭРГЭЛДЭГ БОЛ ХЭРГЭЛЭЭД ХЭРГЭЛЭХГҮЙМ БОЛ ТАРЦГААВАЛ ЯАДЫМ. БҮҮР ЭСВЭЛ ТЭГЖ ЧАДАХ ЗАЛУУ ОЛОЖ ДАРГА ДААМАЛААР ТАВИХАА БОДВОЛ ЯАСЫМ. ЭДИЙН ЗАСГИЙН ЭРГЭЛТЭД ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШД

Зочин [59.153.115.156] 2022-01-27 13:17:06

Нэг улс орны яам байгууллагууд байж хэл амаа ололцохгүй өдий хүртэл юу хийдэг байнаа....ичмээр юм....ингэж бүү ажил хийсэн дүр үзүүлж бай....


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.