ЭМЯ: Сүүлийн 24 цагт шинээр112 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 112 тохиолдол батлагджээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр илэрсэн тохиолдлын 55 нь Улаанбаатар хотод, 57 нь орон нутагт бүртгэгдэв.
Орон нутгаас хамгийн их буюу 44 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна. Одоогоор коронавируст халдвартай 289 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 11 хүн нэн хүнд өвдсөн бол биеийн байдал нь хөнгөн 30, хүндэвтэр 201, хүнд оноштой 48 хүн байгаа аж.
Түүнчлэн гэрийн хяналтад 889 хүн байна. Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй.
Сэтгэгдэл
Зочин [122.201.31.187] 2022-04-01 01:14:01
Иргэн шалгагдаагүй ч гэлүү зөвшөөрөгдөөгүй мэдээлэл тараавал баривчлах хүртэл хариуцлага тооцно гээд хуульчлаад байгаа. Иргэддээ худал мэдээ эсвэл өгөх үүрэгтэй мэдээллийг өгөхгүй төрд ямар хариуцлага байна вэ?
Зочин [202.179.27.55] 2022-03-31 08:21:57
Цагаан хад гэж заваан газрыг нэг бөмбөгдөөд шинэ хөрсөн дээр дахиад эхлүүлвэл
NotMe [64.119.19.249] 2022-04-11 15:14:36
Yea
Иргэн [66.181.186.9] 2022-03-31 04:44:48
Шүгэлддэг данх дорноговь, өмнөговийг ногоон бүс гэж худлаа бүлтрээд хятадын дургүйг хүргэсний гайгаар энэ хоёр аймагт халдвар буурахгүй байна, шинжилгээ авахгүй байгаа бодохоос халдвар тийм ч их буураагүй байх шүү шүгэлддэг данх минь