ЭМЯ: Сүүлийн 24 цагт шинээр 65 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт коронавируст халдварын 65 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан тухай Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.
Шинэ батлагдсан тохиолдлын
- 37 нь нийслэлд
- 28 нь орон нутагт бүртгэгдлээ.
Өнөөдрийн байдлаар халдварын улмаас 825 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 227 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Хэвтэн эмчлүүлж буй иргэдийг биеийн байдлаар нь ангилбал
- хөнгөн 24
- хүндэвтэр 131
- хүнд 58
- нэн хүнд 14 хүн байна.
Сэтгэгдэл