С.Лавров: Дэлхийн гуравдугаар дайн дэгдэх эрсдэл “бодит” хэвээр байна

Aдмин / Гадаад мэдээ

МОСКВА. /Zaobao/. ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров даваа гарагт хэлэхдээ, “ОХУ Украинтай хийж буй энхийн хэлэлцээ үргэлжлэх боловч дэлхийн гуравдугаар дайн дэгдэх эрсдэл “бодит” хэвээр байна” гэжээ.

Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “өнөөгийн хурцадмал байдлаас харахад дэлхийн гуравдугаар дайн дэгдэх эрсдэл бодитоор оршсоор байгаа бөгөөд үүнийг хэрхэвч дутуу үнэлж болохгүй” хэмээн анхааруулсан байна.

Мөн тэрбээр Украины хэлэлцээрийн арга барилыг шүүмжлээд, “сайн санаанд хязгаар бий. Хариу өгч чадахгүй бол энэ нь хэлэлцээрийн үйл явцад тус болж чадахгүй” гэжээ.

С.Лавров Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийг хэлэлцээр хийж байгаа мэт дүр эсгэсэн гэж буруутгаад, “Тэр бол сайн жүжигчин. Хэрэв та түүний хэлж буй үгийг анхааралтай ажиглавал мянган зөрчил олж харах болно” гэв.

А.Анхбаяр

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Зочин [202.126.89.21] 2022-04-28 11:17:19

Сэтгэцийн эмгэгтэй бөгсн й донтой эрүүл биш хүнээр

Зочин [103.26.195.59] 2022-04-26 17:26:51

Өвгөн лаавров та путиндээ наад үнэн учраа хэлж ах дүүсээ алж хядахаа боль . Дэлхийн адаг болоод байгаагаа хэлж ярьж өг

зочин [66.181.177.116] 2022-04-26 16:42:03

Ер нь яагаад орос Украйн руу дайраад, давшлаад, Украйны энгийн 3000 гаруй иргэдийн амь насыг хохироогоод, хот суурингуудыг нь бөмбөгдөөд, шатаагаад, нураагаад устгаад байгаа юм бол оо? Украйн, орос 2 яг ижилхэн НҮБ-ын гишүүн, бүрэн эрхэт тусгаар улсууд биз дээ? Америк-Украйны өнөөдрийн уулзалтын үеэр Украйн руу хүчтэй дайралт хийж, иргэдийн амьдардаг орон сууцны барилгууд, галт тэрэгний 6 буудлыг бөмбөгдсөн, шатаасан биз дээ? Энэ хүн яагаад Украйныг буруутгаад байгааг ойлгохгүй юмаа, зүгээр л оросууд өөрсдөө Украйныг бөмбөгдөж сүйрүүлэх, шатаах, нураах, устгахаа зогсоогоосой. Хэний буруугаас олон мянган хүний амь нас хохирч, 7 гаруй сая хүн орон гэр, эх орноосоо дайжиж дүрвэсэн бэ? Путин гуай дайн түрэмгийллээ зогсоогоосой. Украйнчуудыг бурхан ивээх болтугай.

Зочин [103.57.93.239] 2022-04-26 13:44:44

Бункерт сүүлийн саруудад амьдардаг болсон ОХУ-н еерөнхийлөгч Путинээс өөр энэ дэлхий дээр цөмийн дайн эхлүүлэх солиотой хүн лав байхгүй. Оросууд өөрийгөө мундаг Гитлер гэж боддог болсон солиот Путин өвгөнийгээ яаралтай буудаж алж устгахгүй бол дэлхий нийтэд аюултая болж байна шүү тэр


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.