БНАСАУ-ын удирдагч цөмийн хүчин чадавхаа улам бэхжүүлэхээ мэдэгджээ

Aдмин / Гадаад мэдээ

ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун энэ долоо хоногийн эхээр нийслэл Пёньян хотноо болсон цэргийн парадын үеэр дэглэмийнхээ цөмийн хүчин чадавхыг улам бэхжүүлнэ гэдгээ мэдэгдсэнийг тус улсын төрийн мэдлийн хэвлэл өнөөдөр уламжилжээ.

Ким Жөн Ун Солонгосын ардын хувьсгалт арми байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан даваа гарагт үг хэлэх үеэрээ улсынхаа цөмийн хүчин чадавхыг “хамгийн хурднаар” ахиулахаа амласан гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлсэн байна.

Пёньян хүссэн үедээ цөмийн “тогтоон барих хүчээ” ашиглах бэлтгэлээ сайтар базааж байгаа гэдгийг тэрбээр цохон тэмдэглээд, цэргийн сөргөлдөөнийг хүсэж буй аливаа хүчин оршин тогтнохоо болино гэдгийг анхааруулжээ.

Солонгосын ардын хувьсгалт арми нь БНАСАУ-ыг үүсгэн байгуулагч Ким Ил Соны 1932 онд байгуулсан хүчин юм.

БНАСАУ Ким Ил Соны нэрэмжит талбайд даваа гаргийн оройн 22 цагийн орчимд цэргийн парад зохион байгуулж эхэлсэн талаар мэдээлэл бүхий эх сурвалж өмнө нь мэдээлжээ. Ким Жөн Ун төрийн эрхэнд гарснаас хойш зохион байгуулагдсан 12 дахь, Солонгосын ардын хувьсгалт армийн ойд зориулсан анхны цэргийн парад энэ болсон бөгөөд “Хвасон-17” тив алгасагч баллистик пуужин тэргүүтэй зэвсгүүдийг үзүүлсэн байна.

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:53

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:53

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [202.126.89.101] 2022-05-02 08:44:41

Дэлхийн анхааралыг орос украйны дайнаас салгая гэвэл өмнөд рүү дайрах хэрэгтэй. Өмнөд рүү дайрахын тулд хамгийн түрүүнд интернетийг нь таслаад өгөх хэрэгтэй.

Зочин [66.181.161.104] 2022-05-02 02:02:28

Баян хөгжингүй улс болж байж л дэлхийд үнэлэгдэнэ. Цөмийн зэвсэг пуужингаас өөр юм толгойд нь орж ирдэггүй хөлдүү орк


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.