Орос-Украины зөрчлийн улмаас хүнс, эрчим хүчний үнэ улам өсөх төлөвтэй байна
ВАШИНГТОН. /IANS/. Орос-Украины зөрчил түүхий эдийн зах зээлд “томоохон шок” үүсгэж, дэлхийн худалдаа, үйлдвэрлэл, хэрэглээний төлөв байдлыг өөрчлөх төлөвтэй байгаа талаар Дэлхийн банк мягмар гарагт мэдээлжээ.
Дэлхийн банкны Түүхий эдийн зах зээлийн хэтийн төлөвийн тайланд дурдсанаар, эрчим хүчний үнийн өсөлт сүүлийн хоёр жилийн хугацаанд 1973 оноос хойших хамгийн өндөр хэмжээнд хүрээд байна. Мөн Орос, Украинаас экспортолдог хүнсний түүхий эд болон бордооны үнэ 2008 оноос хойш хамгийн өндөр үнэд хүрчээ.
Энэхүү тайлангийн тооцоогоор эрчим хүчний үнэ 2022 онд 50 гаруй хувиар өсөж, 2023, 2024 онд буурах хандлагатай байна.
Мөн “Brent” маркийн нэг торх нефтийн дундаж үнэ 2022 онд 2013 оноос хойших хамгийн дээд түвшинд хүрч, 2021 оныхтой харьцуулахад 40 гаруй хувиар өсөн 100 ам.долларт хүрнэ гэж тооцоолж байна. Улмаар 2023 онд 92 ам.доллар болж буурах ч таван жилийн дунджаас /60 ам.доллар/ нэлээд дээгүүр байх төлөвтэй байна.
Үүний зэрэгцээ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн болон металлуудын үнэ 2022 онд ойролцоогоор 20 хувиар өснө гэж урьдчилан таамаглаж байгаа ба дараагийн жилүүдэд дээр дурдсантай адил буурах хандлагатай байна.
Улаан буудайн үнэ энэ онд 40 гаруй хувиар өсөж, нэрлэсэн үнээр түүхэн дээд хэмжээнд хүрэх төлөвтэй байна. Түүхий эдийн үнийн хувьд мөн л сүүлийн таван жилийн дунджаас нэлээд дээгүүр хэвээр байх төлөвтэй байна. Хэрэв зөрчил сунжирч, Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авбал үнэ одоогийн таамаглаж байгаагаас ч өндөр, илүү тогтворгүй байх магадлалтай гэдгийг тайланд дурджээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:53
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:53
Zaproxy dolore alias impedit expedita quisquam.
Г.Дүгэрээ [66.181.160.2] 2022-05-04 06:04:52
Бидний цөөн Монголчууд өндөр дээд эцэг өвгөдийнхөө буянаар өлсөж, цангаж үхэхгүй л дэ. Гагцхүү толгойгоо жааханч бол ажиллуулж, гараа хөдөлгөж л байх хэрэгтэй. Хамгаас чухал нь эцэг,өвгөдийнхөө амь бие, хөлс цусаар дархлагдаж үлдсэн Эх орон, газар шороо, тусгаар тогтнолоол хэзээч ч эмтэлж, эвдэж болохгүй дэ. Эвтэй, найрсаг л байх юмсан.
Зочин [124.158.70.123] 2022-04-27 11:11:23
өмхий барууны өмхий тарваганы гошногууд хориг тавиад өөрсдийгөө хорлоод дууслаа.
Зочин [66.181.179.10] 2022-04-27 22:38:05
Чи монголыг хорлож байна