Японы судлаачид “омикрон”-ы шинэ хувилбарыг илрүүлжээ

Aдмин / Гадаад мэдээ

ТОКИО. /NHK/. Японы Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн судлаачид коронавирусний “омикрон” хувилбарын шинэ омгийг илрүүлсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлэв.

Тодруулбал, Сэндай хотод “COVID-19”-ийн шинжилгээний хариу нь эерэг гарсан хүний сорьцод энэ сарын эхээр дүн шинжилгээ хийхэд “омикрон” хувилбарын “BA.1” болон халдварлах чадвар өндөр “BA.2” омгийн хослол болсон шинэ төрөл илэрсэн байна.

Өвчтөнд гуравдугаар сарын сүүлээр халдварын шинж тэмдэг илэрч эхэлсэн бөгөөд хүндээр өвчлөхгүйгээр эдгэрчээ. Тэрбээр ойрын хугацаанд хилийн чанадад зорчоогүй учир Японд халдвар авсан гэж судлаачид үзэж байна.

Шинээр илэрсэн дэд хувилбар нь мөн “BA.1”, “BA.2”-ын хослол болох “XE” омгоос өөр байна. “XE” нь анх хилийн чанадад илэрсэн бөгөөд өнгөрсөн сард Нарита нисэх буудлын тусгаарлалтад байсан нэгэн хүнээс илэрсэн юм.

Харин Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнд батлагдсан шинэ хувилбар нь хилийн чанадад ч, дотоодод ч бүртгэгдэж байгаагүй. Одоогоор энэ шинэ төрөл нь “омикрон”-ы бусад омгуудаас хурдан халдварладаг, хүндээр өвчлүүлдэг эсэх нь тодорхойгүй байна.

Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүдийн хэлснээр, “BA.1”, “BA.2”-ын хоёулангаар нь халдварласан тохиолдолд генийн хослол үүсэх боломжтой байна. “BA.2” дэд хувилбар нь сүүлийн үед Японд давамгайлан тархах болоод байгаа юм.

Э.Хулан

Эх сурвалж: Монцамэ агентлаг


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:53

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:53

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [66.181.179.128] 2022-04-30 03:31:53

Худлаа хуцаал муу ёрын хүмүүст өөрсдөд нь үр хүүхэд хань ижил аав ээж ах дүү нарт нь ийм нэртэй өвчнүүд нь тусах болтугай хүсээд байгаа хүмүүс өөрсдөө л өвчлөөд үхэж далд орж орчлон цэвэршиг зүгээр

Зочин [203.91.115.56] 2022-04-30 04:40:18

Яг бодож байна. Өөрсдийнхөн хайртай хүмүүс нь яг энэ өвчнүүдээр эрэмдэглэж үхээсэй! Их хүссэнийх

covid [66.181.166.55] 2022-04-29 23:35:32

odoo yamar ch ner ugsun yahav toohchgui

Зочин [203.91.115.56] 2022-04-30 04:41:26

Корона үхцэн шдээ! Одоо бас яах гээд байдийн??


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.