Эрдэнэт үйлдвэрийн есөн сарын үйлдвэрлэл, эдийн засгийн үндсэн үзүүлэлт
- 2019-01-11 23:10:45
-
2019-01-11 23:10:45
Л.Энхболд: Тодорхой хэмжээний өрөө зээлийн мөнгөөр төлсөн
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Л.Энхболдыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх тухай Прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцэж байна. Байнгын хорооны дүнэлт болон УИХ-ын Халдашгүй байдлын дэд Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан, гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР: Бүрэн эрхтэй дархан хүнийг шалгахад хязгаарлалт үүсээд байна. Тиймээс бүрэн дүүрэн шалгагдах боломж байхгүй. Үүнийг гишүүд маш сайн ойлгож байгаа. Монгол Улс хуульт ёстой л юм бол шүүхээ хүндэтгэх ёстой. Гурван шатны үүхээр шийдэгдсэн асуудлыг ХЗДХ-ийн сайд нь энэд үгүйсгээд сууж байна. Ингэж ярих ёсзүй байхгүй. Уг нь энэ асуудлынхаа талаар л яримаар байна. Гишүүд шалгаж байгаа асуудлаар мэдээлэл өгөөч гэж байна. Өгөөд эхлэхээр л улс төр болгоод ашиглачихдаг. Хүний эрхийг маш ихээр зөрчдөг. Би энэ байдлын эсрэг ажиллаж, гэм буруугүйн зарчмыг хүндэтгэх ёстой. Шалгаж байгаа хүнийг буруутгажярих нь маш буруу юм. Зарчим нь тийм юм. Та бүхэн ойлгоорой.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЭНХ-АМГАЛАН: Л.Энхболд гишүүн ээ та зээл аваад, өөрийнхөө өрийг төлчихсөн юм уу. Нүүрсний хулгайтай холбоотой асуудлыг та гаргаж тавьсан. Үүнээс үүдсэн нөлөөлөл байгаа юм уу?
УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХБОЛД: Би мөрдөн байцаалтад саад учруулаагүй. Гэрчийн мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгч байхдаа тодорхой хэмжээний өрөө зээлийн мөнгөөр төлсөн гэдгээ хэлсэн. Гэхдээ энэ нь ЖДҮХС-гаас зээл авсан компанитай холбоогүй. Би мэдэхгүй. Аймагт махны үйлдвэр бариулъя, дэмжээд өгөөч гэхээр нь л бичиг хүргүүлсэн. Бичиг нь хууль, хяналтын байгууллага дээр очсон байгаа. Би ЖДҮХС-гийн зээлтэй хамааралгүй. Нүүрсний асуудлаар хууль, хяналтын байгууллага дээр ахиц гараагүй.Ер нь нүүрсний хулгай хийдэг хүмүүс хуулийн хариуцлага хүлээдэггүй юм билээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Ж.БАТ-ЭРДЭНЭ:УИХ-ын гишүүдийн асуудлаа ярихгүй одоо прокуророо л шүүгээд байх юм. Зээлийн хэмжээ 950 сая төгрөг байгааг Прокурорын байгууллага хянаж үзсэн үү. Өчигдөр ард түмнийхээ төлөө Төв талбай дээр уйлж байан Л.Болд, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нар танхимд яг одоо алга байна. Үнэхээр ард түмнийхээ төлөө уйлаад байгаа бол энд ирж үгээ хэлээч. Мафижсан төр гэж үнэхээр байгаа юм уу?
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР: Албан үүргээ гүйцэтгэхэд дарамт шахалт ирсэн зүйлгүй. Бүлэг хэрэг юм биш үү гэж асулаа. Яг нотлох баримт надад эцсийн байдлаар ирээгүй. Энэ ямар учраас төсөв суулгаад, яагаад гишүүд зээл авсан бэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Надаас илүү мэдэж байгаа. Баримтаар нотлогдвол би танхимд орж ирж хэлнэ. Зохион байгуулалттай бүлэг байна уу гэвэл байна аа. Улсын төсвийг нийлж иддэг. Түүнийгээ оруулдаг, батлуулдаг, дараа нь авдаг гэмт бүлэглэл байна шүү. Үүнтэй би хатуу тэмцэнэ. Цаг нь болсон гэж бодож байгаа. Юм болгоныг дараад байвал болохгүй шүү.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
- 2019-01-11 21:51:02
-
2019-01-11 21:51:02
ЧУУЛГАН: Б.Удармаа гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх ШААРДЛАГАГҮЙ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Ундармааг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх тухай Прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан, гишүүд асуулт асууж, үг хэлэв.
ХХААХҮ-ИЙН ГИШҮҮН Ш.РАДНААСЭД: ЖДҮХС-гийн асуудлыг өнгөрсөн жилүүдийнхтэй хамт шалгах ёстой.Прокурор долоо хоног тутам мэдээлэл хийж,олон нийтэд зарлаад бай. Шаардлагатай бол нэрийг нь дахиад оруулаад ирэх хэрэгтэй. Мэдээлэл их хаалттай байгаа ураас гэмт хэргүүд гараад байна. Прокурорт маш их боломж байгаа шүү.
УИХ-ЫН ГИШҮҮН С.ЭРДЭНЭ: Та нар эмгэнэл болгож байна даа. ЖДҮ зүгээр л зээл гэж байна. Тийм ээ, мэдээж зээл. Гэхдээ зээлийг давуу байдлаа ашиглаж авсан нь үнэн биз дээ.Зохион байгуулалттай хийгдсэн бүлэг гэмт хэргийг шалгах ёстой юм. Би хэн нэгнийг буруутгахгүй. Тэр ажлаа хуулийнхан хийнэ биз. Гэхдээ У.Хүрэлсүхийн талд байгаа шударга ёсны баатруудын тал нь хулгайчид байна. Ичээч. Та нар ард түмнийг сайхан амьдруулна гэсэн уриа чинь яасан бэ. Шатахуунаа хар, махны үнээ хар. Хаа байна нөгөө амлалт, мөрийн хөтөлбөр чинь. Одоо ганцхан жил үдлээ. Хуулийнхныг ажлыг нь хийлгэ. Энэ төр яаж ажлаа явуулах юм бэ.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.НЯМБААТАР: Манай парламентын үйл ажиллагаа цаашид явахад ихээхэн хүндрэлтэй болчихлоо.АН бүлэггүй, МАН хоёр хуваагдчихсан. Байнгын хороодын ирцийг зөвшилцөж байж бүрдүүлдэг, чуулганы ирц огт хүрдэггүй байдалд шилжлээ. Тиймээс би УИХ-ыг тараах АН-ын санаачлагад гарын үсэг зурлаа. ЖДҮХС-гийн зээлийн асуудал дэлгэгдсэнээр олон зүйл хараа, хяналттай боллоо. Одоо прокурор оруулж ирмээр байгаа улсаа оруулж, мэдээллийг нэг талд нь гаргамаар байна. Олон хэргүүдийн мэдээллийг ил болгомоор байна. Төрийн банктай холбоотой асуудал сүүлийн үед нэлээд хүчтэй яригдаж байна. Үүнд ямар хүмүүс холбогдсоныг ард түмэн мэдэх эрхтэй. Ер нь чуулганы нэгдсэн хуралдаан дээр мэдээлэл хийдэг байвал их зүгээр байгаа юм.
УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа санал хураалт явуулав. Санал хураалтААР 82.7 хувь нь Б.Ундармаа гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлаггүй гэсэн байнгын хорооны саналыг дэмжлээ. Ингэснээр Б.Ундармаа гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэлгүй, шалгахаар болж байна.
Үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Л.Энхболдыг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх тухай Прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.
- 2019-01-11 21:48:23
-
2019-01-11 21:48:23
Б.Ундармаа гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж байна
-Б.УНДАРМАА ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ ЭСЭХИЙГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА-
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Г.Солтан,Д.Дамба-Очир, Б.Ундармаа, Л.Энхболд нарыг бүрэн эрхээс түдгэлзүүлэх тухай Прокурорын хүсэлтийг хүлээн авах эсэх асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцэж байна. Уг асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг дөрвөн цагийн завсарлага авч,дууссан юм.Хуралдааны эхэнд Б.Ундармаа гишүүд хамаарах асуудлыг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан, гишүүд асуулт асууж үг хэлж байна.
ХХААХҮ-ИЙН САЙД АСАН Б.БАТЗОРИГ: Сайд шутаашл гаргаад, шууд зээл авчихдаг юм биш. Нарийн шалгуураар явагддаг гэдгийг хэлмээр байна. Монгол Улс үйлдвэрлэгчдэдээ дэмжиж байж л хөгжинө. Үүнийгээ бид хийж чадахгүй байна. Одоо ЖДҮХС-г хэт их улстөржүүлж байна. Улстөржилтөөс үүдээд, энэ онд тус саан зээл олгохгүй байх нөхцөл үүслээ.
УИХ-ЫН ГИШҮҮН Б.УНДАРМАА: Намайг АТГ нэг удаа дуудаж, мэдүүлэг авсан. Би дуудсан цагт нь очиж, хоёр цаг гаруй мэдүүлэг өгсөн. Зээл авсан компанитай нь би холбогдож, лавлаж асуусан. Холбогдох журмын дагуу материалаа бүрдүүлж өгсөн гэж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН М.БИЛЭГТ: ЖДҮХС-гийн зээлийн асуудал гурван сарын өмнө гараад ирсэн. Гэвч сүүлийн 10 гаруй жил ийм байдлаар явсаарх ирсэн юм шүү гэдгийг хэлмээр байна. ЖДҮХС-гийн зээл жилдээ жилдээ 3 хувийн хүүтэй учраас авах сонирхолтой ААН-үүд олон байдаг.
УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОР: Битгий бүх юмыг улс төржүүлж хараасай. УИХ-ын чулганы ирц бүрдэхгүй байсан учраас асуудлыг оруулж ирж чадахгүй байсан. Ерөнхийлөгчөөс хуулийн төсөл өргөн баригдаж, үүнийг чуулганаар хэлэлцэнэ гэхээр нь би ч гэсэн асуудлаа шийдүүлье гэж оруулж ирж байгаа юм. Одоо үүнийг хууль журмынх нь дагуу шийдээд өгөөч ээ л гэж байна.
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:43:07
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:43:06
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:39:38
ZAP [202.131.228.66] 2019-12-12 09:39:38