БНАСАУ-д өдөөн хатгалгаа зогсоож, яриа хэлэлцээ хийхийг уриалжээ

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /Yonhap/. БНАСАУ Зүүн тэнгис рүү баллистик пуужин харваснаас хэдэн цагийн дараа АНУ өдөөн хатгалгаа зогсоож, яриа хэлэлцээ хийхийг Пёньянд уриалжээ. АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мөн БНАСАУ-ын сүүлд явуулсан туршилтыг НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолуудыг зөрчсөн хэмээн зэмлэн буруушаасан байна.

“АНУ БНАСАУ-ын баллистик пуужингийн туршилтыг зэмлэн буруушааж байна” гэж хэвлэлийн төлөөлөгч “Yonhap” агентлагт цахим шуудангаар мэдээлжээ.

“БНАСАУ-ын сүүлд явуулсан тив алгасагч баллистик пуужингийн дор хаяж гурван туршилтын нэгэн адил энэ нь Аюулгүйн Зөвлөлийн олон тогтоолыг илт зөрчиж, БНАСАУ-ын үй олноор хөнөөх зэвсгүүд, баллистик пуужингийн хөтөлбөрүүд нь хөрш орнууддаа төдийгүй бүс нутагт бүхэлд нь аюул занал учруулж байгааг харуулж байна” гэж төлөөлөгч хэлсэн байна. БНАСАУ энэ он гарсаар 14 дэх удаагаа пуужин харваж байгаа нь энэ бөгөөд нэгдүгээр сард долоон удаа пуужин харвасан нь нэг сард хамгийн олон туршилт явуулсан тохиолдол болжээ. “Цаашид өдөөн хатгалга хийхээс зайлсхийж, тогтвортой, бодитой яриа хэлэлцээ хийхийг бид БНАСАУ-д олон улсын хамтын нийгэмлэгийн хамтаар уриалж байна” гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдээлсэн байна.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:53

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:53

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зар [66.181.161.89] 2022-05-13 04:16:15

Тарган жаал минь пуужингаа одоо Америк руу Байдангийн ордон руу нисгэчих!!!!!!!

Зочин [66.181.182.25] 2022-05-08 01:10:12

Америкчууд өөрсдөө солонгосын хойгоос зайлах хэрэгтэй.

Зочин [68.146.199.167] 2022-05-06 03:15:54

Пуужинтай бацаан Оросийн ард би бгаа шүү гэж мэдэгдэж бгаа н тэр

Зочин [192.82.82.69] 2022-05-06 03:01:17

Баян хөгжингүй улс болж байж л дэлхийд үнэлэгдэнэ. Дэлхийн анхаарлыг орос украйны дайнаас салгая гэвэл өмнөд рүү дайрах хэрэгтэй, өмнөд рүү дайрахын тулд хамгийн түрүүнд интернетийг нь гацаах хэрэгтэй.

L [67.161.146.209] 2022-05-05 15:01:57

Buduuka mongogui boljdee…, Mongo hoolgui bolohooroo l tsomiin turshilt hiideg soliotoi gar shuu…,Oor ailgan surduuleh yumgui…Hoorhii ard tumen n ulsgolongiin tuil bolood udahgui ene deglem nuran unana daa…,

bii [202.21.108.156] 2022-05-07 13:59:19

ene deglem hurdan nuraasai.hun ard n hagas ulsgulun yaana daa

Зочин [98.215.126.149] 2022-05-05 15:31:42

chamaig bodvol uls ornoo busdiinhool bolgohgui ANUgiin uuduus salaavch ugch chadaj baigaa udirdagch. baruunii horigt 30 jil teseed baij l bna. Ereenii boomtiig 1 sar haahad ami tavidag mongolchuud uuniig gahai nohoigoor n duudahaas ichih heregtei.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.