Хуульч Н.Ариунболд: “Хамгийн сүүлд АН-ын дэд дарга Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсныг бүртгэж, С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан гэсэн албаны эх сурвалж байгаа юм” 

Aдмин / Улстөр

Өнөөдөр хуульч Н.Ариунболд мэдээлэл хийлээ. Тэрээр хэлэхдээ, Монгол Улсад мэдээлэл авах эрх гэж бий. Ардчилсан намын жирийн гишүүн, хуульч хүний хувьд АН-ын даргын бүртгэлийн асуудал тодорхой маргаантай байгаатай холбогдуулаад УДШ-ийн бүртгэл дээр эцсийн байдлаар ямар мэдээлэл байгаа гэдгийг тодруулахаар УДШ-д өргөдөл гаргасан. Өөрөөр хэлбэл өнөөдрийн байдлаар УДШ-д АН-ын даргыг итгэмжлэхгүйгээр төлөөлөх эрхтэй ямар этгээд байна гэдэг мэдээллийг авсан юм. 2022.03.18-ны өдөр 05.18, 11, 14 гэдэг УДШ-ийн тамгын газрын албан тоотоор хариу өгсөн байгаа. Төрийн нууц болон байгууллагын нууцад хамаарахгүй нийтэд илэрхий мэдээллийг сонирхсон иргэдэд хүргэж өгдөг. Миний мэдээлэл авах зорилго нь АН-ыг итгэмжлэхгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байгаа юу, үгүй юу гэдэг асуудлаар л хандсан юм. Тэгхээр ирүүлсэн албан тоотоор 2020.12.16-ны өдрөөс 2021.02.18-ны өдрийг хүртэл Зандаахүүгийн Энхболдыг сонгогдсоныг УДШ дээр бүртгэгдсэн, Сономзундуйн Эрдэнийг сонгогдсоныг бүртгэсэн. Түүний дараагаар Цэвэгдоржийн Тувааныг бүртгүүлэх хүсэлтийг үндэслээд УДШ цахим бүртгэл дээрээ бүртгэсэн. Түүний дараагаар Ц.Тувааныг үүрэг гүйцэтгэгчээр бүртгэснийг хасаж, цахим бүртгэлд АН-ын даргаар бүртгүүлэх С.Эрдэнийн хүсэлтийг хангахаас УДШ татгалзсан гэсэн ийм бүртгэлийг албан ёсоор УДШ Монгол Улсын Үндсэн хуульд заагдсан иргэддээ мэдээлэл өгөх үүргийнхээ хүрээнд өгсөн. Яагаад энэхүү мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагуудад өгч байна вэ гэхээр, ойлгомжгүй байдал үүсч жирийн гишүүд, дэмжигчдэд тодорхой мэдээллийг хүргэх үүднээс мэдээлэл хийж байна. Түүнчлэн УДШ-ийн 2021.11.15-ны өдөр УДШ-ийн Ерөнхий шүүгч дараах мэдэгдлийг өгсөн. 2021.11.15-ны өдрийн байдлаар АН-ын даргын бүртгэл нь УДШ-ийн цахим бүртгэлийн санд АН-ыг итгэмжлэхгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд байхгүй болохыг танд мэдэгдье гэсэн албан бичгийг ирүүлсэн байдаг.

Үүнтэй холбогдуулаад УДШ-ээс цахим сайтаа шинэчилсэн байна. Тиймд та бүхэн тус сайт руу ороод УДШ-ийн цахим бүртгэлийн сан дахь мэдээллийг бүрэн авах боломжтой. Улсын Бүртгэлийн Ерөнхий хуульд зааснаар цахим бүртгэл нь албан ёсны эх сурвалж болдог бөгөөд цаасан бүртгэлтэйгээ адил байдаг хуультай. Монгол Улсад бүртгэлтэй бүх намуудын бүртгэл энэхүү сайт дээр байршиж байгаа. Үүн рүү ороод үзэхээр хамгийн сүүлд АН-ын дэд дарга Ц.Тувааныг намын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсныг бүртгэж, 2021.01.14-ны өдрийн 04-р тогтоолоор УДШ-ийн цахим бүртгэлээс Ц.Тувааныг хассан. Мөн С.Эрдэнийг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг хүлээж авахаас татгалзсан гэсэн албаны эх сурвалж байгаа юм. Тийм учраас УДШ-ийн бүртгэлд хэн нэгэн албан ёсоор бүртгэлгүй, нээлттэй байж байгаа. УДШ-ээс тодорхой асуудлаар буюу өнгөрсөн хавар 2021 оны 4-р сард АН-ын даргад нэр дэвшсэн хоёр нэр дэвшигчийг буюу даргаар сонгогдсон хоёр хүнийг бүртгэхээс татгалзсан байдаг. Энэ нь ямар үндэслэлтэй вэ гэхээр танай намын хүрээнд намын даргын хоёр сонгууль явагдсан байна. Энэ нь өөрөө дүрэмд нийцэхгүй байна гэсэн шалтгаанаар буцаасан. Өөрөөр хэлбэл АН дотооддоо маргаанаа шийдвэрлэх замаар нэг сонгууль хийж УДШ-д өөрийн даргыг бүртгүүлэхийг УДШ олгож, бүртгэлийг бүртгэхээс татгалзсан.

Өнөөдрийн эрх зүйн зохицуулалтаар улс төрийн нам дотор үүсээд байгаа маргааныг ямар нэгэн шүүх байгууллага, тэр дундаа УДШ шийдвэрлэхгүй гэж үзээд АН-ыг дотооддоо маргаанаа шийдвэрлээд ирэх хариултыг ирүүлсэн.


Сэтгэгдэл

boris https://yandex.ru [196.240.54.120] 2022-05-13 09:08:16

boris https://yandex.ru

zochin [103.126.107.254] 2022-05-13 03:37:59

Иймэрхүү завсрын хүмүүсийн тайлбар илүүц юмдаа

АН НАМД [202.179.27.138] 2022-05-13 02:04:05

ТА НАР МИНЬ ОДОО НЭГ УЧРАА ОЛООЧ ДЭЭ... 20 ЖИЛ ХООРОНДОО ТЭМЦЭЛДЛЭЭ. УЛС ОРОНД ХҮЧТЭЙ СӨРӨГ ХҮЧИН УС АГААР МЭТ ХЭРЭГТЭЙ БАЙНА ШД

Зочин [192.82.71.216] 2022-05-12 16:08:24

Ямар ч байсан яадаг ч байсан С.ЭРДЭНЭ ардчилсан намын дарга мөнөөсөө мөн.С.Эрдэнэ боловсрол мэдлэг сайтай, тууштай, сайн улс төрч шүү. С.Эрдэнэ АН-ын дарга харин дахин Баттулгыг төрд ойртуулж хэрхэв ч болохгүй яагаад гэвэл Монгол улсыг унхайгүй,унтаахай,хоорондоо хонзгоносон, хар хор сүлэлдсэн хамгийн адгийн зан сургадаг муухай хүн.

Эргүү [150.129.143.83] 2022-05-12 14:55:21

Энэ эргүү дандаа нэг шийдэл гүй эргүү юм ярьж бдг юм. Юу ч мэдэхгүй байж

Зочин [139.5.217.17] 2022-05-12 09:50:22

Ялтан Эрдэнээ

Зочин [192.82.78.79] 2022-05-12 09:25:39

Жэнко бурмаа 2 энэ хүүхдээ аваа

Иргэн [192.82.82.110] 2022-05-12 08:42:24

Энэ жонхуугийн суганы үснүүд өдөр болгон нэг юмаа л хуцах юм

Зочин [103.9.90.130] 2022-05-12 08:31:54

ENE ATSIIN HUULICH GEJ YU BHAV DEE IIIISH CHAAVOOS


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.