Гишүүдийн хэлснээс онцлох хоёр өгүүлбэр...
Баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөг батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлсэн.
Тэгвэл өчигдөр чуулганаар хэлэлцэж төсөв мөнгө, өрийн асуудлаар гишүүд байр сууриа илэрхийлэв. Энэ үеэр гишүүдийн хэлсэн үгнээс онцлох эшлэлийг хүргэж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Эдийн засгийн аюулгүй байдалтай холбоотой өрийн хавх үүсэж болзошгүй учраас онцгой анхаарах ёстой шүү.
-Улс 2011 онд 9.7 тэрбум ам.долларын гадаад зээлтэй байсан бол өнөөдөр 33.3 тэрбум ам.долларын өртэй болсон байна.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Манай өрийн 98 хувь нь гадаад валютаар илэрхийлэгдэж байна.
-Аль болох гадаад өрөө төсвөөс төлж барагдуулаад, дотоод бондоо тэлэх шаардлагатай.
С.Чинзориг:
-Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөгч ажилтнуудын тоо 2021 онд 200 мянгаар буурсан гэсэн судалгаа байна лээ.
-Өвөрхангай аймгийн хэдэн сумаар явахад ноолуурын үнэ 90 мянган төгрөгөөс доош орсон гэж байгааг 100 мянга хүргэх арга байна уу.
Б.Бат-Эрдэнэ:
-Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороог Ёс зүйн сахилга хариуцлагын дэд хороо болгож өргөтгөсөн.
-Зөвхөн гурван асуудал хариуцдаг байсан бол одоо 10 болсон.
Г.Амартүвшин:
-Сонгуулийн жил төсвийн алдагдал дээд цэгтээ хүрдэг юм билээ.
-Дөрвөн жил болгон давтагддаг байдлыг болих хэрэгтэйг Сангийн сайдад хэлье.
Б.Энхбаяр:
-Төсвийг тойрсон том хулгай хийдэг схем манай УИХ дотор байна.
-Засгийн газраас өргөн барьсан төслийг Төсвийн байнгын хороо нааш цааш нь болгодог юм байна.
Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар:
-Хэн нэгэн хүн илүү эрх мэдэл эдэлж шийддэггүй.
-Засгийн газраас оруулж ирсэн санал дээр гишүүд дотор нь өөрийнхөө тойрогт холбоотой асуудлаар нөхцөл байдлыг нь үзэж байгаад хийх ажлын бага сага хөдөлгөөн хийдэг.
Б.Баттөмөр:
-Улсын эдийн засаг мухардалд орсон нь банкны тогтолцоотой холбоотой.
-Улсын мөнгөний эргэлтийн 80 хувь нь гурван банкны эзэн дээр л төвлөрч байна.
М.Оюунчимэг:
-Үндэсний статистикийн газрын сүүлийн мэдээллээр инфляци бараг 15, эдийн засгийн өсөлт 3.8 хувь болчихоод байна.
-Дээрээс нь 2023 оноос эхлэн гадаад өрийн дарамт нэмэгдэнэ.
Ж.Сүхбаатар:
-2020 оны гадаад өрийн үлдэгдэл 2018 оноос 4.5 тэрбум ам.доллараар нэмэгдэж, 33.2 тэрбум ам.доллар болсон нь гадаад валютын нөөцөөр 7.5 дахин их байна гэж аудитын тайланд дурджээ.
-Одоо цомхтголын асуудал яригдах уу?
Д.Тогтохсүрэн:
-Ханшийн зөрүүнээс болж Монгол Улс хохирч байна.
-Халамжийг хавтгайруулахгүйгээр хүүхдийн мөнгийг танах хэрэгтэй гэж бодож байна.
Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар:
-IPO гаргах нь банкуудад өөрт нь хүндрэл учруулна гэж үзэж байна.
-Монголбанкны шаардлагыг хангасан гурван банк нь IPO шууд гаргаж болно.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:24:55
1
Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:24:55
1
Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:24:55
1
Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:24:55
1
VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:23:05
1
VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:23:05
1
VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:23:03
1
VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:23:03
1
VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:23:03
1
Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:22:59
Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:22:59
Хүү [103.10.21.234] 2022-05-20 12:31:18
Хүүхдийн мөнгөнд найдаад ажил хийх хүн олдохоо болилоошдээ хүнсний талон танил талдаа өгөөд байгаа хэсгийн ахлагч авгай нарыг шалгая
Иргэн [202.21.107.50] 2022-05-20 01:06:35
Хүүхдийн мөнгөөр оролдож байхаар энэ арын хаалгаар хүнсний толон гэх мэт ххламжийг хасах нь зөв болов уу
Зочин [66.181.176.209] 2022-05-20 07:18:29
Санал нэг байна .Хүнсийг тодорхой хугацаанд өгөөд болих хэрэгтэй. 1000 т малчин жип унасан ,нам дагасан хүмүүст халамж өгдөгөө 100% зогсоо.2020 оны орон нутгийн сонгуульд ХОВД АЙМАГТ нүүрсний талон , хүнсний эрхийн бичгийг МАН тарааж олонхи болсон доо.ШАЛГУУЛМААР байна шүү
Зочин [202.9.46.12] 2022-05-20 00:43:08
Хүүхэдийн мөнгийг бүрмөсөн болих хэрэгтэй Ажил хийхгүй хүний өөрийн хүүхэд гаргаад хэвтдэг авгай нар л нэмэгдлээ УБт төрөлтийг хязгаарлаж 2дээш хүүхэд гаргах бол 3дахь хүүхэдээ 21 хүртэл орон нутагт амьдрах хууль батлах хэрэгтэй
Зочин [66.181.176.209] 2022-05-20 07:13:18
202.9.46.12т Наадах хүүхдийн мөнгө чинь ХҮН АМаа өсгөх төрийн хар хайрцагны бодлогод явдаг юм.350 сая хүн өмтай америк хүртэл хүүхдийн мөнгө өгөхийн зэрэгцээ ногоон картаар улс орноос өндөр боловсролтой хүн иргэншилээрээ авч хүн амаа өсгөж байдаг юм Яадаг хар хужаа вэ
Зоригт [202.9.41.23] 2022-05-20 07:04:55
Хүүхдийн мөнгийг 1ээс 2 хүүхэдтэй гэр бүлд олгохгүй байх хэрэгтэй. Харин алдарт эхийн одон авсан тохиолдолд жилд нэг удаа бөөнд нь бүх хүүхдийн тоогоор олгодог байвал зүгээр. Сар сардаа жаахан юм өгөөд байхаар нөгөөх нь юм болохгүй, гурил будаа чихэр жимсхэн болчихоод байгаа юм