Д амин дэм ханиад томуугаас сэргийлэх ач тустай

Aдмин / Эрүүл мэнд

Английн эрдэмтэд Д амин дэмийн ач тусыг онцолж байна. Тэдний судалгааны үр дүнгээр Д амин дэм нь хүний дархлааны системийг дэмжих замаар ханиад томуугаас сэргийлэх чадамж нь вакцинаас ч өндөр болохыг тогтоожээ.

Их Британийн Эрүүл мэндийн сэтгүүл Д амин дэмтэй холбоотой маш сонирхолтой судалгааны үр дүнг танилцуулсан байна. Хүмүүсийн дунд витаминаар баяжуулсан хоол хүнс хэрэглэх нь үр дүнтэй эсэх талаар маргаан байдаг. Тэгвэл үүнд хариулт олохын тулд 11.321 хүнийг оролцуулсан 25 өөр туршилт хийсэн байна. Туршилт судалгааны үр дүнд витамин Д хэрэглэсэн 33 хүн тутмын нэг нь томуугийн вирусаас найдвартай хамгаалагдаж байжээ.

Энэ нь томуугийн вакцинаас ч илүү үр дүнтэй гэсэн үг юм. Мөн сардаа юм уу, жилдээ нэг удаа их тунгаар хийлгэдэг Д амин дэмээс илүү өдөр, долоо хоногоор ууж хэрэглэдэг нэмэлт бэлдмэлүүд нь үр дүнтэй гэж гарчээ. Гэхдээ Д амин дэмийн илүүдэл нь дутагдлаасаа илүү аюултай бөгөөд цусан дахь кальцийн хэмжээг ихэсгэж, зүрх болон бөөрний үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг байна. Мөн ямар нэгэн хууч өвчтэй, эсвэл эм бэлдмэл тогтмол хэрэглэдэг хүн Д амин дэм ууж эхлэхээсээ өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй гэдгийг судлаачид анхааруулж байна.

Энэ судалгааг явуулсан багийн гишүүн, профессор Адриан Мартинын хэлснээр “Их Британийн хүн амыг 65 сая гэж тооцвол тэдний 70 орчим хувь нь жилд нэг удаа амьсгалын замын халдварт өвчин тусдаг. Иймд Д витамины тогтмол хэрэглээ нь энэ тохиолдлыг 3.25 сая хүнээр бууруулах боломжтой” аж.

Өөрөөр хэлбэл, Д амин дэмийн зохистой хэрэглээ нь жил бүр Их Британийн 3 сая хүн амийг ханиад, томуугаас урьдчилан сэргийлэх ач тустай гэсэн үг юм. Гэхдээ Их Британи шиг нар бага үздэг орнуудад Д амин дэмээ хаанаас хялбар нөхөх вэ гэдэг асуудал гардаг. Иймд хоол хүнсийг энэ төрлийн амин дэмээр баяжуулах нь дархлааны системийг дэмжээд зогсохгүй яс, булчингийн эрүүл өсөлт хөгжилтөд эерэг нөлөөтэйг эрдэмтэд зөвлөж байна.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.