ТЦА: Мотоцикл жолоодох үедээ хөдөлгөөний аюулгүй байдал хангаагүйн улмаас зургаан осол гарсан

Aдмин / Хууль

Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу энэ сарын 23, 24-нд Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 577 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 389 мэдээлэл хүлээн авч шийдвэрлэжээ.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 5, нийт 7 хүн гэмтэж бэртсэн бол ноцтой зам тээврийн 2 ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 3, нийт дөрвөн хүн амиа алдсан байна.

Тодруулбал, Нийслэлд явган зорчигч мөргөсөн 2 осол бүртгэгдэж 2 хүн гэмтсэн бол автомашин мөргөлдсөн нэг осол бүртгэгдэж нэг хүн нас баржээ. Харин орон нутагт автомашин онхолдсон 5 осол бүртгэгдэж 3 хүн гэмтэж 2 хүн нас барсан, автомашин мөргөлдсөн 2 осол бүртгэгдэж 2 хүн гэмтсэн, автомашины тэвшнээс унасан нэг осол гарч нэг хүн нас баржээ.

Дээрх ослуудын улмаас 8-18 насны гурван хүүхэд гэмтэж, нэг хүүхэд нас барсан байна. Тодруулбал, явган зорчигч нэг, мотоцикл жолоодон бие даан хөдөлгөөнд оролцсон хоёр хүүхэд гэмтсэн бол автомашины тэвшнээс унасан хүүхэд нас барсан байна.

Түүнчлэн амралтын өдрүүдэд хүн гэмтсэн 11 осол хэрэг бүртгэгдсэний 6 нь мотоцикл жолоодох үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүйн улмаас гарчээ.

Үүнээс гадна гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийслэлд 197, орон нутагт 70, нийт 267 зөрчил илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.

Иймд эцэг эх, асран хамгаалагч нарыг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах 10 хүртэлх насны хүүхдийг бие даан хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг анхаарууллаа. Мөн хүүхдээ тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлыг хангах, урд суудалд өвөр дээрээ авч суухгүй байх, арын суудалд зориулалтын суудалд тээвэрлэх, хүүхдийн өндөр 140 см-ээс дээш бол суудлын бүс зүүлгэн хүүхдийн аюулгүй байдлыг хангахыг цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Мөн архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, хэт их ядарсан хүнээр тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй байх, зам орчны байдалд хурдаа тохируулах, өөрийн болон зорчигчийн суудлын бүсийг зүүж хэвшихийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.