Оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоолоо
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл өнөөдөр хуралдаж, дараах асуудлуудыг хэлэлцсэн байна.
Тодруулбал,
1. Оршуулгын тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай,
2. Нийгмийн даатгалын сангийн орлого, зарлагын 2022 оны хүлээгдэж буй гүйцэтгэл, 2023 оны төсвийн төслийн санал, 2024-2025 оны төсвийн төсөөллийн танилцуулга гэсэн хоёр асуудал хэлэлцлээ.
Хуралдаанаас Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан оршуулгын тэтгэмжийн болон Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 20 дугаар зүйлд заасан нас барагчийн ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 2 сая /2,000,000/ төгрөгөөр шинэчлэн тогтоолоо.
Мөн амьгүй донор болж эс, эд эрхтнээ бусдад шилжүүлсэн хүний /даатгуулагчийн/ ар гэрт олгох тэтгэмжийн хэмжээг 3 сая 500 мянган /3,500,000/ төгрөг байхаар болсон байна. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн энэхүү тогтоолыг 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх аж.
Сэтгэгдэл
Ахмад [202.170.73.234] 2022-08-02 20:04:55
Одоо үед оршуулгын зардал 10 - саяас наашгүй шүү дээ ! ! ! Амьдралд жаахан ойр байгаа чээ ! ! !
Otgonbayr [66.181.160.47] 2022-08-02 08:02:22
Ene neeree muuhai doromjloh ym aa ydaj l bulah gazariinh ne holsond ch hvrehgvi terniigee ter gazariin hashaaltsan luivarchidtaigaa tohirood nvhiin l gargaad ogchih
Иргэн [139.5.219.243] 2022-08-02 01:54:20
Та нар үхэлд яасан дуртай духнууд вэ!!!!!!!амьдад олигтойхан өгч сур !!!!!!!хүмүүс маш их хохирч бна!!!!!!эргүүнүүдээ!!!!!
Зочин [192.82.87.97] 2022-08-01 15:43:01
Хүний үхлээр бизнес хийдэг компануудын зардал 10 саяас доошгүй болчихоод байна.Хэдэн зуун гагаар нь газрыг хашаалчихаад түүнийгээ иргэдэд өндөр үнэтэй зарж байна.Гэтэл асар уудам газар нутагтай 3 хан сая хүнтэй улсын иргэн болж төрчихөөд ядуу зүдүү бол үхэхийн цагт алга дарам газар олдохгүй байна энэ шударга уу.
Зочин [202.126.88.176] 2022-08-01 19:56:09
Үнэн шүү, үнэн
zochin [202.126.89.248] 2022-08-01 10:06:38
тэтгэвэрээ тонтоолгоод насбархад харамсалтай 2хон сая
Баатар [64.119.21.124] 2022-08-01 07:57:35
Багабанди чад хийвэл2 саяаар оршуулах уу5
Ажилчин [66.181.161.33] 2022-08-01 07:18:07
Цэргээс их олон жил татвар төлсөн иргэн 1 сая л биз дээ.
Зочин [202.126.89.133] 2022-08-01 05:22:43
арай л багаар тогтоож бна
Зочин [203.91.115.56] 2022-08-01 10:31:10
арай дэндүү юмаа насаараа ажиллаж өндөр наслачихаад 1саяыг л олгож бсан төр ард түмэн дээ арай дэндүү хандах юмда хөөрхий ч болдоо тэрыгээ их юм өгч байгаа юм шиг л бодохын .