Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулагдлаа

Aдмин / Хууль

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын 2022 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 111 дүгээр захирамжаар Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсэг байгуулагдлаа.

Байнгын ажлын хэсэг нь 17 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд ахлагчаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ажлын хэсгийн Нарийн бичгийн даргаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Байгаль орчны төсөл, хөтөлбөр хариуцсан албаны дарга О.Алтансаруул нар ажиллана.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар 2022 оны 02 дугаар сард зохион байгуулсан Хөвсгөл нуурыг хамгаалах үндэсний чуулганаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг хангах зорилтын хүрээнд байнгын ажлын хэсэг нь дөрвөн чиглэлээр 26 арга хэмжээг хэрэгжүүлнэ.

Тодруулбал Хөвсгөл нуурыг хамгаалах байнгын ажлын хэсгийн төлөөлөл сар бүр Хөвсгөл нууранд ажиллаж, ажлын хэрэгжилтийг хянах юм.


Сэтгэгдэл

Иргэн [192.82.76.218] 2022-08-08 00:57:29

Дарга нар ч ордог л байж жинхэнэ хянах газар дээр нь байнга ажиллах цалинтай гишүүд/уг ажлын хэсгийн/ хэд байнаа тэд л ажил хийхээс УБ-т байгаа дарга нар юу хийж гийгүүлэх вэ дээ.Нэмэгдэл авөх л арга болно. ЕРӨНХИЙЛӨГЧ өгсөн санаа нь зөв гэж бодож байна тамгын газар нь яаж зохион байгуулсан нь сонин байна.17 хон хүний нэр албан тушаал үүргийг мэдээлж чадахгүй байгаа нь учиртай юу???


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.