“Хаан даатгал” ХХК иргэдтэй гэрээ байгуулаагүй мөртлөө СӨХ-ны төлбөр дээр нэмж мөнгө хураасаар байжээ

Aдмин / Хууль

Даатгалын компаниудын үйлчлүүлэгчдээ хохироож байгаа үйлдлүүд нэмэгдсээр дахин энэ талаар иргэд мэдээлж эхэллээ. Түүнчлэн “Хаан даатгал” хэмээх компани даатгуулагчдадаа үйлчилгээ үзүүлэхгүй чирэгдэл учруулж байгаа талаар мэдээлэл бий. Тус компани 2012 онд үндэсний хөрөнгө оруулалттайгаар үүсгэн байгуулагджээ. Иргэдэд болон байгууллагад зориулсан бүтээгдэхүүн үйлчилгээтэй. Иргэнд зориулсан нь гадаадад аялагчийн, жолоочийн хариуцлагын, тээврийн хэрэгслийн, орон сууцны иж бүрэн даатгал, дотоод аяллын, хязгааргүй сайн дурын жолоочийн даатгал гэх мэт төрлүүдтэй аж. Гэтэл тус компани иргэдтэй гэрээ байгуулаагүй мөртлөө СӨХны мөнгөн дээр нэмж 1500 төгрөг татан авдаг тухай мэдээлэл их гарах боллоо. Байрны мөнгөн дээрээ яагаад 1500 төгрөг нэмж төлж байгаагаа олгоогүй, магадгүй анзаарч хараагүй мөртлөө хэдэн сар, жилээр төлсөн иргэд байх юм. Энэ тухай маш олон иргэн сошиал орчинд илэрхийлсэн байна. “Энэ одоо ямар даварчихсан юм бэ. Сая л олж харлаа шүү дээ. Тусдаа даатгалын мөнгө төлөөд байдаг байжээ. Байрны мөнгөн дээрээс давхар даатгал гэж авсан байна. Энэ одоо зүйд нийцэх хэрэг үү. Хаан даатгал гэдэг газартай холбогдоно”, “Хаан даатгал гээд ямар ч зөвшөөрөл өгөөгүй байхад нэхэмжлэх ирээд байдаг. Балиар луйвар явагдаж байна”, “Хэдэн жилийн өмнө СӨХ-ны мөнгөн дээр даатгал гээд 1500 төгрөг сар бүр гардаг байсан чинь “Хаан даатгал” гээд компани авдаг байсан юм билээ. Надтай гэрээ хийгээгүй байж мөнгө авсан байна. Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргана гэсэн чинь 2-3 жилийн хугацаанд авсан мөнгөө өгсөн”, “Би бас сар бүр төлөхдөө гайхаад л байдаг юм. Байрны зээлтэй айлуудын байр нь даатгалтай байдаг биз дээ. Хаан даатгал гэх газраас 1500 төгрөгийн нэхэмжлэх сар бүр ирээд төлөөд байдаг ер нь зөв үү буруу юу? Буруу бол одоо зогсооё оо” гэх мэтээр иргэдийн сошиал орчин дахь сэтгэгдэл хөвөрнө.

Энэ талаар иргэн Б.Дэлгэр ярихдаа “Манай байрны мөнгө сар бүр 80120 мянган төгрөг гардаг. Гэтэл сүүлийн сард байрны мөнгөө төлөөд баримтаа хянатал “Хаан даатгал” гэж компани 1500 төгрөг татаж авсан байна лээ. Манайх ямар ч гэрээ байгуулаагүй. Зөвшөөрөл ч өгөөгүй” гэв. Түүнээс тодруулга авлаа.

-Энэ талаараа тухайн компанитай холбогдож хэлсэн үү?

- Байрны мөнгөний баримтуудаа харж байгаад хэдэн сар, хэдэн жил төлсөн байна гэдгээ бүгдийг нь шүүж харж байгаад холбогдъё гэж бодож байгаа.

- Гэрээ байгуулж , зөвшөөрөл аваагүй байж шууд мөнгө татах эрх байдаг юм болов уу?

-Харин үүнийг гайхаад байна. Энэ талаар асууж тодруулмаар байгаа юм хэмээв. Энэ талаар хуульч Б.АгарЭрдэнээс тодруулахад “Даатгалын тухай хуульд зааснаар даатгалын харилцаа өөрөө иргэн хуулийн этгээд хоорондоо хүсэл зорилгын үндсэн дээр нэгдсэний дагуу гэрээ байгуулах, эсвэл тодорхой хуульд шаардсан хэлцлийг байгуулж зөвшөөрсний дараа нэг тал нь мөнгө шаардах эрхтэй, нөгөө тал нь мөнгө төлж даатгуулах эрхтэй болдог.

Энэхүү тохиолдолд нэг тал гэрээний санал байхгүй байхад нөгөө тал нь шууд шимтгэл төлбөр төлж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй хөрөнгөжих тал руу ордог. Баримт бичгийг нь хараагүй болохоор нарийн хэлж мэдэхгүй байна. Хэрвээ үнэхээр гэрээ, зөвшөөрөлгүй шимтгэл төлбөр авч байсан бол хууль зүйн зохицуулалтаараа үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болно гэсэн дүгнэлт хийж болно. Яагаад гэвэл энэ иргэдийн сайн дурын үндсэн дээр хийгддэг харилцаа. Албан журмын даатгал бол өөр хэрэг” гэв. Иргэд “Хаан” даатгалд хандан ямар учиртай ингэж мөнгө авсан талаар нь Санхүүгийн зохицуулах хороо болон ШӨХТГ-т хандана гэхээр хэдэн сар төлсөн мөнгийг нь гомдол гаргасан зарим иргэдэд буцаан олгосон байх юм. Иргэн та ч гэсэн сар бүр төлж байгаа СӨХ болон байрны мөнгөнийхөө төлбөрийн хуудсыг анзаараад үзээрэй. Магадгүй танаас зөвшөөрөл авч, гэрээ байгуулаагүй мөртлөө 1500 төгрөг татаж байхыг үгүйсгэх аргагүй. Мөн “Хаан даатгал”-ын талаарх дараагийн нэг гомдол нь жолоочийн хариуцлагын даатгалд даатгуулсан иргэд хохирлоо авч чаддаггүй талаар нэгэн иргэн хандсан юм.

Өнгөрөгч долдугаар сарын 6-ны өдөр нэгэн даатгуулагч зогсоолоос хөдөлж байх үедээ санамсаргүйгээр хажуугийн машиныг шүргэжээ. Ингээд зогсоолоос хөдлөөгүй байх үедээ “Хаан” даатгал руу холбогдсон байна. Энэ тухай үйлчлүүлэгч А.Баярмаагаас тодрууллаа.

-“Би долдугаар сарын 6-ны өдөр зогсоолоос хөдлөх үедээ хажуугийн машиныг шүргэсэн. “Хаан даатгал”-д 2022 оны хоёрдугаар сард жолоочийн хариуцлагын д а а т г а л д д а а т г у у л с а н байсан. Харьяаллын дагуу уг даатгал руу холбогдоход даатгалын ажилтан ирж үнэлгээгээ хийгээд явахдаа “Фэйсбүүкийн чатбот руу орж асуулгыг бөглөөд зургаа дараад явуулаарай” гэсэн. Тухайн өдөр тэрхүү чатбот руу нь хэдэн ч удаа хандав. Асуудлаа шийдүүлэхээр өдөржин оролдсон ч хариулт буруу гэх мэтээр хэрэгтэй, хэрэггүй баахан асуулт тавьсан. За яах вэ үнэхээр хэрэгтэй юм болов уу гэж бодоод арай гэж бүх асуултыг бөглөөд явуултал ажлын 7-10 хоногт таны асуудлыг шийдвэрлэж өгнө гэсэн. Тэгээд л шийдвэрлэхийг нь хүлээсэн ч одоо хүртэл шийдэж өгсөн зүйл алга. Тухайн өдөртөө өөрийн ажил төрлийг алдан байж бөглөж явуулсан ч шийдвэрлэж өгсөнгүй.

-Тэгээд наадам болж урт амралт эхэлсэн байх аа?

-Наадам болоод за одоо амарч байгаа байлгүй. Амарсан хүмүүст түвэг удаад яахав дээ гэж бодоод ажил орохыг хүлээсэн. Наадам ч дуусч ажил ч орлоо. Дахиад залгатал дахиад л нөгөө чатботоор дамжуулж хариултаа бөглө гэсэн. Дахин өөрийн нэг өдрийн ажлаа алдсан. Арай гэж бөглөөд хүлээлээ. Тэрхүү асуулгыг нь бөглөөд дахин долоо хоног өнгөрлөө одоо хүртэл хариу байхгүй. Утас руу нь залгахаар гөлөг төөрүүлж байгаа аятай тийшээ ч холбогд, ийшээ ч ярь, тэр асуулгыг бөглө гээд маш түвэгтэй юм байна лээ. -Энэ хооронд хохирогч тань руу холбогдсон уу? -Байнга залгаж юу болж байна вэ гэж асууна. Би хүнд худлаа хэлж байгаа юм шиг эвгүй юм. Болохгүй бол та асуудлаа шийдүүлээд өөрөө мөнгөө авчих, надад өөрөөсөө мөнгө гаргаад өгөөч гэж байна.

-Та анх хэдэн төгрөгөөр даатгуулсан бэ. Таны машины үнэлгээ хэдэн төгрөг вэ?

-Би 2022 оны хоёрдугаар сард 200 мянган төгрөгөөр даатгуулсан. Миний машины өөрийн үнэлгээ 25 сая төгрөг. Даатгалын компаниуд иргэдийн хохирлыг аль болох өгөхгүй байх санаатай. Хэрвээ би тухайн ослыг гаргачихаад байрнаасаа хөдлөөд явчихсан бол нөхөн төлбөрийн мөнгийг гаргаж өгөхгүй юм байна лээ. Энэ талаар сонсож байсан тулдаа байрнаасаа хөдлөөгүй байхдаа даатгалын ажилтныг дуудаж үнэлгээгээ хийлгэсэн. Хэрвээ үүнийг мэддэггүй хүн бол хөдөлж яваад л ямар ч нөхөн төлбөр авах боломжгүй.

- З а а в а л ч а т б о т о о р а с у у л г а б ө г л ө ж б а й ж хохирлоо нөхөн төлүүлэх юм уу. Өөр арга байхгүй юу?

-Харин тийм. Энэ талаар би шаардлага тавиад байгаа юм. Интернэт орох боломжгүй хөдөө орон нутагт явж байгаад ямар нэгэн осол гаргавал яах вэ. Тэр вэб сайт, фэйсбүүк хуудсаар нь орж мэдэхгүй хөгшин настай хүмүүс яах вэ. Хүн болгон тэр бүр интернэтээр ороод байх боломжгүй. Үүнийгээ эргэн харж хувьсах чадвартай үйлчилгээ үзүүлж баймаар юм билээ гэв.

СОСОРБАРАМЫН ОТГОНБАЯР


Сэтгэгдэл

Иргэн [66.181.182.155] 2024-01-30 14:11:33

Дээд айл ус алдаад даатгалаар хэдэн төгрөг гарах болов уу гэсэн 2 ,3 жил цүг төлсөн даатгал авах гэж үүгээд л мөнгө олдохгүй байна.1918 оноос 2023 он дуутал 1500г байрны мөнгөнөөс авсан шдээ ???????!!!!тэгээд ганц засварын мөнгө ч авах боломж байхгүй гэсэн !!!!!! шал дэмий даатгал санагдлаа тэгээд яасан даатгал вэ!!!!!!!!

иргэн [66.181.188.112] 2022-08-08 09:32:04

Ёстой аюултай!!!!! даатал гээд 2021 оноос гээд баахан 1500 сард гээд бичигдсэн байсанийг төлөөгүй 6 сард !!!!!!Тэгсэн 7 сард юу ч үгүй байлаа.шдээ сайн луйварчид вэ ????би бүр гайхаад юу гэнэт даатгал гэхээр нь асууж бж төлнө гээд иөлөөгүйн болсон бна.!!!!!! Хүмүүс Тэнэг биш шүү !!!!!!!!!!!

БҮХ СӨХ-ҮҮД АДИЛХАН ДАА [202.131.248.198] 2022-08-08 09:29:46

БҮГД АЛЬ НЭГ ДААТГАЛЫН КОМПАНИТАЙ НИЙЛЭЭД ЯМАР НЭГ ГЭРЭЭГҮЙГЭЭР ИРГЭДЭЭС МӨНГӨ ТАТАЖ БАЙДАГ. ШӨХТГ СӨХ-ҮҮДИЙГ ШАЛГАМААР БАЙГАА ЮМ.

Зочин [103.229.123.157] 2022-08-08 05:21:43

Эд нар сайхан нэртэй ЛУЙВАРЧИД шүү дээ. Төр нь тэгээд дэмжээд заавал даатга гэж шахаад байдагийг бодоход төрийн нэг хэсэг түшмэд хармаа нэгтэй буй заа.

Монгол [46.114.146.88] 2022-08-08 04:40:05

Манай Монголд даатгал гэж юм ер хөгжөөгүй , даатгал хийлгэсэн хүмүүс ч араас нь хөөцөлдөж асууж сураглахгүй шууд хаячихдаг. Тийм болхоор даатгалын байгуулгагууд зүгээр л мөнгө аваад л сууж бна. Луйвар гэж хэлхэд бараг болно до

зочин [202.21.108.201] 2022-08-08 04:11:45

манайх 5 жил төлж байна. үүнээс хойш төлөхгүй байж болох нь ээ. Утгагүй юм. Яаж мөнгөө олж авах вэ?

Зочин [202.126.89.83] 2022-08-08 03:31:25

Manai deed ailaas us aldaad shine zasvar hiisen ger maani aimshigtai bolson gevch daatgalaas mungu uu avaagui sh de


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.