ЗГ: ЦЕМЕНТИЙН ИМПОРТЫН ТАТВАРЫГ ОН ДУУСТАЛ ТЭГЛЭХ ШИЙДВЭР ГАРГАЛАА
Засгийн газраас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан “Цементийн хомсдол зах зээлд үүсээд байгаа. Үүнээс бол томоохон бүтээн байгуулалт тэр дундаа Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын ажил бүрэн зогсох эрсдэлтэй тулж байна. Тиймээс Засгийн хуралдаанаас цемент болон цементийн төрлийн бүтээгдэхүүний импортыг гаалийн албан татварыг он дуустал тэглэж байна. Ингэснээр дараагийн арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй болж байна.
Энэ бол тээвэр ложистикийг асуудал. Энэ асуудал дээр түргэн шуурхай арга хэмжээ авахгүй бол хүндрэл үүсэхээр байгаа. Улаанбаатар-Дархан чиглэлийн зургаа дахь жилдээ үргэлжилж байгаа авто замын засварын ажлыг энэ жил гэхэд хатуу хучилттайгаар бүрэн хөдөлгөөнийг нь нээх зорилт тавиад ажиллаж байгаа. Хэрэв цементийн нийлүүлэлт тасрахгүй бол бид аравдугаар сарын сүүлч гэхэд хөдөлгөөнийг бүрэн нээнэ. Хөдөлгөөн нээх, ашиглалтад оруулах хоёр өөр ойлголт. Хойтон гэхэд дөрвөн эгнээ бүхий хоёр урсгалтай замыг бүрэн ашиглалтад оруулахын төлөө ажиллана.
Цементийн импортын татварыг тэглэснээр 500-600 мянган төгрөгт хүрээд байгаа үнийн өсөлт 400 мянга орчимд буух бүрэн боломжтой Монполимет, МАК-ийн үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж байгаа. Гэвч дотоодын өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг хангаж дийлэхгүй байна" гэв
Сэтгэгдэл
njutyy [122.201.31.87] 2022-09-19 07:35:04
бүрмөсөн татварыг тэглэх хэрэгтэй Ингэж байж үнийн хөөрөгдлийг зогсооно Хэрэв энэ нь дотоодын үйлдвэрлэгчдэд саад болж байгааа бол тэд өөрсдөө тогтворьой найдвартай дотоодын хэрэгцээг хангаах баталгаагааа өгөх хэрэгтэй