МҮХАҮТ: Төрийн шалгалтаар бизнес эрхлэгчдийн 47 хувь нь ямар нэг торгууль төлсөн

Aдмин / Эдийн засаг

Хүнд суртлын индекс судалгааг Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас өнөөдөр танилцууллаа.

Худалдан авах үйл ажиллагааны үеэр хууль дүрэм журам зөрчигдсөн талаарх судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн есөн хувь нь мэдэхгүй, 59 хувь нь зөрчигдөөгүй, 32 хувь нь дүрэм журмын зөрчил гаргасан гэж хариулсан хэмээн МҮХАҮТ-ын Судалгааны институтийн дарга О.Түмэн-Амар хэллээ.

Төрийн байгууллагын хяналт шалгалтын үйлчилгээний үнэлгээний тухайд:

  • Хяналт шалгалтын үйлчилгээ нь бусад үйлчилгээнүүдээс дунджаар хамгийн муу үнэлгээтэй гарчээ.
  • "Мэдээлэл" ойлгомжтой, ил тод байсан тухайд 55 хувь нь хяналт шалгалтын зорилго тодорхой, хууль дүрэм журмын дагуу байсан, 24 хувь нь мэдэхгүй, 21 хувь нь зорилго тодорхойгүй, хууль дүрэм журмын дагуу байгаагүй гэж хариулсан.
  • Судалгаанд оролцсон бизнес эрхлэгчдийн 47 хувь нь ямар нэг торгууль төлсөн бол 49 хувь нь хяналт шалгалтын үеэр албан бус зардал гаргасан.
  • Аж ахуйн нэгжид хийгдсэн хяналт шалгалтын гурван компани тутмын нэг нь үндэслэлгүй шалгалт байсан гэж тэрбээр нэмж онцоллоо.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.