NASA: АНГАРАГ ГАРИГТ ИЛҮҮ ХУРДАН ХҮРГЭХ ЦӨМИЙН ХӨДӨЛГҮҮРТ ПУУЖИНГ ТУРШИХ ТӨЛӨВЛӨГӨӨГӨӨ ЗАРЛАВ

Aдмин / Технологи

Ирээдүйд сансрын нисгэгчдийг харьцангуй богино хугацаанд Ангараг гарагт хүргэх цөмийн хөдөлгүүртэй пуужинг турших төлөвлөгөөгөө NASA өчигдөр зарлажээ. Тус байгууллага АНУ-ын засгийн газрын DARPA (Defense Advanced Research Project Agency) судалгааны агентлагтай хамтран пуужингийн цөмийн дулааны хөдөлгүүрийг (nuclear thermal rocket engine) 2027 онд анх удаа туршихаар болсон байна. Энэ бол өнгөрсөн зуунаас эхлэлтэй уламжлалт пуужингийн хөдөлгүүрийг цоо шинэ технологиор солих анхны алхам юм.

“Цөмийн дулааны хөдөлгүүртэй пуужин ашигласнаар аяллын хугацааг богиносгож, сансрын нисгэгчдэд тохиолдох эрсдэлийг бууруулах ач холбогдолтой. Ангарагт хүмүүсийг хүргэхэд аяллын хугацааг богиносох нь хамгийн чухал зорилтуудын нэг юм. Аяллын хугацаа уртсах тусам илүү их хангамж, ачаа, илүү бат бэх систем шаардагддаг” гэж NASA-гийн мэдэгдэлд өгүүлжээ.

NASA өнгөрсөн онд шинэ үеийн Artemis сансрын хөлгийг амжилттай туршиж байв. Уг хөлгөөр эхний эээлжинд саранд, дараа нь 2030-аад оны үед Ангарагт хүрэх зорилготой. Одоогийн технологиор бол Ангараг хүрэх 480 сая гаруй километр замыг долоон сарын хугацаанд туулах юм. Цөмийн дулааны хөдөлгүүр ашигласнаар хэр хугацаа хэмнэхийг одоогоор яг хэлж чадахгүй ч нэлээд ялгаа гарна гэж үзэж байгаагаа NASA-гийн тэргүүн Билл Нэлсон ярьжээ. “Энэхүү шинэ технологийн тусламжтайгаар сансрын нисгэгчид огторгуйн гүн рүү урьд өмнө байгаагүй өндөр хурдаар аялдаг болно” гэж тэр амласан юм.

Эх сурвалж: The Guardian


Сэтгэгдэл

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:13

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

ZAP [180.149.96.203] 2024-05-21 21:20:13

Zaproxy dolore alias impedit expedita quisquam.

Зочин [122.201.22.118] 2023-01-25 22:15:04

Дэлхий Ангараг нэг шугамд ирэх үед 50 сая км байх шүү юун 480 сая вэээ. Нарнаас хол гэжүү?

Зочин [66.181.161.26] 2023-01-25 18:41:47

Хүнтөрлөхтний ололтоос бид дэндүү хол хоцорч явна. Америк өөр гаргийг эзэмшиж эхлэнэ,дэлхийд үйлдвэрлэх боломжгүйг Саран дээр, Ангарагт үйлдвэрлэнэ.Оростой өрсөлдөх хэрэг алга.Орос нь 20-р зуны хонзонгоо нэхэж явна.Унтаад сэрсэн баавгай.

Зочин [66.181.161.68] 2023-01-25 15:30:26

энэ бүтвэл Орос бол дуулгавартай хүүхэд болно Америк дийлдэшгүй болно


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.