Германы эрх баригчид пуужингийн довтолгооноос хамгаалах системээ бэхжүүлэх нь

Aдмин / Гадаад мэдээ

Германы эрх баригчид цэргийн зориулалттай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хэд хэдэн компанитай 17 тэрбум хүртэл еврогийн өртөгтэй, пуужингийн довтолгооноос хамгаалах олон давхар бамбай бий болгоход оролцох талаар хэлэлцээ хийж байна гэж “Bloomberg” агентлаг эх сурвалжаасаа эш татан мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр, Канцлер Олаф Шольцын Засгийн газар Баварийн зэвсэг үйлдвэрлэгч “Diehl Defence” компанитай 2-3 тэрбум еврогийн үнэ бүхий найман “IRIS-T” пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем худалдаж авахаар хэлэлцээ хийж байгаа аж.

Үүнээс гадна, хамгаалах системд “Israel Aerospace Industries” компанийн үйлдвэрлэсэн, 4 тэрбум еврогийн үнэ бүхий “Arrow 3” систем болон Америкийн “Patriot” систем багтах бөгөөд Берлин үүнд 10 тэрбум евро зарцуулж магадгүй гэж агентлагийн эх сурвалж хэлжээ. Түүний хэлснээр, энэ нь Германыг төдийгүй хөрш орнуудыг пуужингийн довтолгооноос хамгаалахад чиглэнэ.

Германы Батлан хамгаалах яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга яриа хэлэлцээний нарийн ширийн зүйлийн талаар тайлбар өгөхөөс татгалзсан ч “IRIS-T” системтэй холбоотой хэлэлцээ “Diehl Defence”-тэй үргэлжилж байгааг баталжээ.


Сэтгэгдэл

зочин [66.181.180.227] 2023-02-02 14:07:12

Цөмийн ч бай стратегийн ч бай пуужинг удирдаад буцааж харвасан газар нь цохидог арга бий болговол зэвсэгээр хөөцөлдөхгүй.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.