Н.Мандуул: Ноос, ноолуур, сүү, оёдлын салбарын төсөлд Хөгжлийн банк 150 тэрбумын алдагдал хүлээсэн

Aдмин / Эдийн засаг

Хөгжлийн Банк(ХБ)-ны өнөөдрийн сонсголд Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөл (Голомт банк)-ийн зээлийг хэлэлцэж буй. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул “Энэ хөтөлбөр нь эцсийн бизнес эрхлэгч нарт найман хувиар олгогдсон зээл. Тухайн үед бизнесийн энгийн зээл 18-19 хувийн хүүтэй байв. Хоёрдугаарт, энэхүү зээлийг арилжааны банкаар бус ХБ буюу Чингис бондоос гаргасан мөнгө. Өнгөрсөн хугацаанд ХБ-ны эх үүсвэрээр арилжааны банкуудаар дамжуулан 17 төсөл хөтөлбөрийн хүрээнд 1.6 их наяд төгрөгийн зээл олгосон.

Үүнээс одоо яригдаж байгаа Хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн ноос, ноолуур, сүү, хүлэмж болон оёдлын салбарын төсөл нь бусдаасаа нэг ялгаатай. Өмнөх хөтөлбөрүүд дээр салбар яам нь шаардлага хангасан компаниудын жагсаалтыг бэлтгээд арилжааны банканд хүргүүлдэг. Арилжааны банк нь шалгаж үзээд ямар компанид хэдэн төгрөгийн зээл олгох боломжтой болохыг нь тэмдэглээд ХБ руу илгээх ёстой. Түүнд нь тохируулаад ХБ санхүүжилт олгодог схемтэй байсан.

Энэ хөтөлбөрийн хүрээнд ХБ нийт 269 тэрбум төгрөгийг нэг дор Голомт банк руу олгосон. Тухайн үед 2013 оны наймдугаар сарын 15-нд буюу ам.долларын ханш 1,568.2 төгрөг байсан. Голомт банк 2017 оны арванхоёрдугаар сарын 1-нд ам.долларын ханш 2,489.5 төгрөг байхад эргэн төлөлтөө хийсэн. Энэ хоорондох дөрвөн жилийн хугацаанд ХБ нийт 158 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээсэн юм.

Нөгөөтээгүүр, Голомт банк руу олгосон 5.5 хувийн хүүгийн зөрүүгээс ХБ энэ хугацаанд 822 тэрбум төгрөгийн ашиг олсон. Ингээд үзэхээр ХБ зөвхөн энэ хөтөлбөрийн хүрээнд 150 тэрбум төгрөгийн ханшийн алдагдал хүлээсэн” гэв.


Сэтгэгдэл

Тэгээд юүнд зориулж Монголд зээл авах юм бэ? [139.5.218.33] 2023-03-19 17:09:03

Монгол Улсын ӨӨРИЙН БҮТЭЭДЭГ стратегийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зориулж авсан зээлийн төлөө НУЛЬ АЛДАГДАЛ хүлээсэн юм байна. Тэгэхлээр манай бизнесменууд ЮУНД ЗОРИУЛЖ та нараас банкны зээл авах юм бэ? Хятадын үйлдвэрлэдэг зүйлийг Монголд бүтээх үү? Эсхүл Орос, АНУ-ын бараа энд бүтээх үү?

ЗОЧИН [192.82.78.47] 2023-03-18 19:39:23

Зээлийг хариуцаж төлөх эзэн байхгүй зээл гэж байдаг юм уу? Хэн буруутай нь тогтоогдохоор аль нэг эрх мэдэл бүхий шийдвэр гаргагч өндөр албан тушаалтан тодрох нь мэдээж!!! Нэг биш сонихолын зөрчилд автсан бүлэг этгээдүүд эрх мэдлээ ашиглаж тойруу замаар хамаарал бүхий талдаа давуу байдал олгож завшсан , нарийн зохион байгуулалттай буйвар л болох нь тодорхой.....Хулгай луйвар нь хариуцах эзэнтэй л байгаа тэгээд тэр луйварчдыг олж тогтооход луйварчид нь эрх мэдэлтнүүд учраас элдэв зальт аргаар төөрөгдүүлээд ч хаа холдоо аж!!! Төлүүлж улсад учирсан хохирлыг шуурхай барагдуулаачээ....

Зочин [64.119.17.67] 2023-03-18 10:43:20

Ноос ноолуур, хүнсний ногоо гээд урамшуулал эзэндээ бүрэн очдоггүй байхаа. Намар төмс үнэд орох цагаар баахан хятад төмс орж ирсэн. Тэд нар лав маш их урамшуулал хүртсэн байх. Үнэндээ тариаланчид нь маш баг а ногоо тарьж байх шиг санагдсан. Урамшуулалаа өөр зүйлд зарцуулчихдаг байх


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.