БНХАУ-ын дарга ОХУ-д ирэх долоо хоногт айлчилна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-д гуравдугаар сарын 20-22-ны өдрүүдэд айлчилна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамнаас өнөөдөр мэдээллээ. Энэ нь Орос өнгөрсөн оны хоёрдугаар сарын сүүлээр Украин руу довтолсноос хойш Ши Жиньпиний Москвад хийх анхны айлчлал болох юм. Хоёр орны удирдагчид хамгийн сүүлд Узбекистаны Самарканд хотод өнгөрсөн есдүгээр сард уулзсан юм. Хятадын Гадаад хэргийн яамны мэдээлснээр, Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиний урилгаар тус улсад айлчилна.
“Хоёр удирдагч Хятад-Оросын иж бүрэн түншлэл, стратегийн хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэнэ. Мөн хоёр талын хэд хэдэн чухал баримт бичигт гарын үсэг зурна” гэж Кремлийн хэвлэлийн алба мэдэгдсэн ч баримт бичгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Хятад улс Орос-Украины дайны галыг зогсоохыг дахин уриалж, нэг жил гаруйн өмнө эхэлсэн мөргөлдөөнийг зохицуулах энхийн төлөвлөгөөгөө танилцуулаад байгаа юм. Бээжин Украин руу хийсэн Москвагийн үндэслэлгүй халдлагыг түрэмгийлэл гэж нэрлэхээс татгалзсаар ирсэн билээ.
Сэтгэгдэл
Зочин [192.82.68.98] 2023-03-20 09:08:41
Gemt heregtentei uulzah yum uu?!
Чи шүүх эрхтэй юу? [139.5.218.33] 2023-03-20 10:54:35
Гэмт хэрэгтэн гэдгийг чи тогтоодог юм уу? Эсхүл монгол чиний өмнөөс Европын холбооны Эрүүгийн шүүх тогтоочихсон юм уу? Орос, Хятад 2 чинь Европын холбооны гишүүн ч биш, ОУЭШүүхийн оролцогч ч биш.
ЗОЧИН [220.108.217.252] 2023-03-19 20:41:18
СИ 4 САРЫН СҮҮЛЧ, 5 САРЫН ЭХЭЭР МОСКВАД ПУТИНТАЙ УУЛДАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙСАН БНА.НААШ ТАТАЖ ОДОО УУЛЗАХ ГЭЖ БУЙ НЬ УКРАЫН 4. 5-Р САРД ОРОСЫН БУЛААН ЭЗЛЭГЧДЫН ЭСРЭГ ӨРГӨН ХЭМЖЭЭНИЙ ДАВШИЛТ ХИЙЖ ОРОСЫН АРМИЙГ ЭЗЛЭГДСЭН НУТГААСАА ХӨӨН ГАРГАЖ, ПУТИН ЭНЭ ДАЙНД ШИВШИГТЭЙГЭЭР ЯЛАГДАЖ МАГАДГҮЙ БГАА ТУЛ ҮҮНЭЭС ӨРСӨЖ ПУТИНИЙГ ЭЗЭЛСЭН БҮХ НУТГААС ЦЭРГЭЭ ГАРГАЖ ЭНХИЙН ХЭЛЭЛЦЭЭР ЭХЛЭХИЙГ ЯТГАХ ЗОРИЛГОТОЙ, ҮҮНИЙГ Ч БАС СИ ДАРГА ТАЙВАНИЙН АСУУДАЛТАЙ ХОЛБОЖ ҮЗЭЖ БУЙ, МӨН 2 УЛСЫН ХООРОНДЫН ХАРИЛЦАА ЭНЭ ДАЙНААС ИХЭЭХЭН ХАМААРАХ,ПУТИНИЙ 2024 ОНЫ СОНГУУЛЬТАЙ ХОЛБОН ҮЗЭЖ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙХ АЖЭЭ.ПУТИН ЭНЭ ДАЙНД ЯЛАГДВАЛ ТҮҮНИЙ ИРЭЭДҮЙН ХУВЬ ЗАЯА, 2 ОРНЫ ХАРИЛЦАА ХЭРХЭГИЙГ Ч ТҮҮНД ХЭЛЭХ АЖ.ЭНЭ УУЛЗАЛТЫН ДАРАА СИ ДАРГА УКРАЙНЫ ЕР-Ч ЗЕЛЕНСКИЙТЭЙ ЦАХИМААР ЯРИЛЦАЖ МАГАДГҮЙ БГАА АЖ.ЭДГЭЭРИЙГ БАРУУНЫ ТОЙМЧИД, ХМХ-үүд ИЛЭРХИЙЛЦЭГЭЭЖ БНА.
Бүлтийгээд л .... [139.5.218.33] 2023-03-19 17:59:23
Монгол нь тэгээд "энэ 2 юу ярих бол?" гээд л бүлтийгээд л сууж байхаас. Бидэнд ээлтэй зүйл л яриасай.
Бүлтийхэд учир байнаа. [139.5.218.33] 2023-03-20 10:50:11
Хөөрхөн бүлтийх хэрэгтэй шүү.