Трамп өөрийг нь мягмар гарагт баривчилна гэв

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп гуравдугаар сарын 21 буюу мягмар гарагт өөрийг нь хэдэн жилийн өмнөх хэрэгтэй холбогдуулан баривчилна гэж мэдэгджээ. Тодруулбал, порно жүжигчин асан Сторми Даниэлзийн "амыг таглах"-ын тулд мөнгө төлсөн гэх хэрэгт холбогдуулан Трампыг баривчлах гэнэ.

Тиймээс Трамп дэмжигчдэдээ хандан өөрийг нь хамгаалахын тулд эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулахыг Truth Social нийгмийн сүлжээгээрээ дамжуулан уриалсан байна. Баривчлагдах гэж буй тухай мэдээлэл "Манхэттений авлигажсан, улс төржсөн прокурорын газраас ирсэн" гэж Трамп хэлээд өөрийгөө буруугүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Гэвч Трампын өмгөөлөгч Сьюзан Нешель CBS News-т ярихдаа, хууль сахиулах байгууллага түүнтэй холбоо бариагүй, Трамп энэ тухай мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээс авсан гэв. Тэрээр "Энэ бол улс төрийн хавчлага тул Тойргийн прокурорын газар ерөнхийлөгч Трампын өмгөөлөгчидтэй ярихын оронд хэвлэлд мэдээллээ тарааж байна" гэж хэлжээ.

Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд АНУ-ын хууль сахиулах ажилтнууд Трампыг мөн л баривчилж, шүүхэд дуудагдаж магадгүй хэмээн мэдээлж байгаа юм. Тэрээр эрүүгийн хэрэгт буруутгагдах АНУ-ын анхны Ерөнхийлөгч биш болох ч түүний ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох магадлалд ноцтой нөлөөлж болзошгүй юм байна.

Харин зарим улс төр судлаачдын үзэж байгаагаар Трампыг баривчилснаар дэмжигчдийг нь хөдөлгөөнд оруулж, сонгуульд оролцох боломжийг нь нэмэгдүүлж ч магадгүй гэжээ.

Трамп, Сторми Даниэлз нартай холбоотой уг хэргийг таван жилийн турш шалгаж байгаа юм. 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр Цагаан ордны ирээдүйн тэргүүн Доналд Трамп порно од Сторми Даниэлзтэй дотно харилцаатай байсан гэдгийг нууцлахын тулд жүжигчин эмэгтэйд мөнгө төлсөн гэх мэдээллийг Манхэттэний прокурор Сайрус Вэнс 2018 онд шалгаж байжээ. Сторми Даниэлз Трамптай бэлгийн харьцаанд орсон, дараа нь энэ тухай мэдээллийг задруулаагүйнхээ төлөө 130 мянган доллар авсан гэж мэдүүлж байсан аж.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл

Иргэн [66.181.186.239] 2023-03-20 13:26:30

Манайхны ялангуяа АНнхан Баттулгын буй болгох сонирхолтой ардчилсан нийгэм гэдэг энэ шүү дээ


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.