Ж.Байден Хятадын компаниас мөнгө авсан гэх мэдээллийг үгүйсгэв

Aдмин / Гадаад мэдээ

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден түүний гэр бүлийн гишүүд Хятадын “State Energy HK Limited компани”-аас 1.3 сая ам.доллар авсан гэх мэдээллийг үгүйсгэв. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн сан мэдээлэв.

Тухайлбал, сэтгүүлчид Америкийн удирдагчаас түүний гэр бүл Хятадын эрчим хүчний компаниас төлбөр авсан гэх АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Хяналт, хариуцлагын хорооны мэдэгдэлд тайлбар өгөхийг хүссэн байн. "Энэ худлаа" гэж Ж.Байден хариулав.

Өмнө нь тус хороо 2015-2017 онд Хантер Байден, Жеймс Байден, Халли Байден, түүнчлэн "үл мэдэгдэх" Байден нар мөнгө авсан гэж мэдэгдэж байсан. "Ийм их хэмжээний мөнгийг авахын тулд ямар үйлчилгээ үзүүлсэн нь тодорхойгүй байна" гэж мэдэгдэлд дурджээ.


Сэтгэгдэл

Зочин [203.17.23.197] 2023-03-21 15:06:09

Яасан ханадаггүй зөнөг вэ

Зочин [192.82.69.48] 2023-03-21 23:23:15

Ямар ч байсан хантер Байдан нь украйнаас санхүүжилт мөнгө авсан гэдэг нь үнэн вм билээ.Шалгагдаж байгаад сүүлд нь украйнчууд мэдээлэлээсээ татгалзаж мэдээлэл өгөхөө больсон гэсэн

Зочин [64.119.23.202] 2023-03-21 12:25:31

Яг үнэн. Хүүхдүүд нь бүгд л авчихсан байна шүү дээ. Байден үгүйсгээд дийлэхгүй тодорхой юм болжээ хөөрхий.

Зочин [64.119.21.119] 2023-03-20 21:36:50

Золигууд аавдаа хэлэлгүй л зохичихож дээ ...


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.