АНУ-ын Конгресс Д.Трампыг үнэтэй бэлэг нуусан гэж буруутгав
АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампыг Төрийн тэргүүнээр ажиллаж байх хугацаандаа гадаадын Засгийн газраас авсан 1000 гаруй бэлэгнийхээ талаар мэдээлээгүй гэж Конгрессын Төлөөлөгчдийн Хяналтын хорооноос буруутгажээ. Экс удирдагч Саудын Арабаас 24 мянган ам.долларын үнэтэй чинжаал, 3.7 мянган ам.долларын үнэтэй гольфын цохиур авснаа нуусан болохыг тогтоожээ.
Түүнчлэн, Энэтхэгээс ирсэн бүртгэлгүй 17 бэлгийг 74 мянган ам.доллараар үнэлж, 8500 ам.долларын үнэтэй ваар, 4600 ам.долларын үнэтэй Таж Махалын загвар, 1900 ам.долларын үнэтэй ханцуйвчны зүүлт зэрэг нийт 250 мянга орчим ам.доллараар үнэлэгдэх бэлгүүдийг нуусан гэжээ.
Ардчилсан намын конгрессменууд Трампыг хуулиар тогтоосон хэм хэмжээнээс илүү үнэтэй бэлгийг хүлээн авсан бөгөөд энэ талаар мэдээлээгүй гэж мэдэгджээ.
Тэд эдгээр зүйлсийг олохыг зорьж байна. Үүнээс гадна АНУ-ын Конгресс Трампын засаг захиргааны үед дээрх болон бусад бэлгүүдийг АНУ-ын гадаад бодлогод нөлөөлөхийн тулд гадаадын Засгийн газрынхан ашиглаж болох эсэх талаар Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкенээс нэмэлт мэдээлэл авахыг хүсчээ.
2021 онд АНУ-ын Төрийн департамент мөрдөн байцаалтын явцад 2019 онд Японы Засгийн газраас Төрийн нарийн бичгийн дарга асан Майкл Помпео-д бэлэглэсэн 5800 ам.долларын үнэтэй 30 жилийн настай Сантори Хибики виски өгснийг олж чадаагүй байгаа юм.
Сэтгэгдэл
ГАНАА [66.181.177.67] 2023-03-24 00:33:10
БИТГИЙ ХООРОНДОО МУУДАЛЦААД БАЙ. БИД ЧИНЬ ЦӨӨХӨН ШҮҮ ДЭЭ. ТЭНГЭРЭЭС ЗАЯАТАЙ АРД ТҮМЭН ГЭДГЭЭ БОДОЖ САНАХ НЬ ЧУХАЛ. МОНГОЛ ХҮН БОЛЖ ТӨРНӨ ГЭДЭГ ИХ ХОВОР ТИЙМ УЧРААС БИД БИЕ БИЕНИЙГЭЭ ХҮНДЭТГЭЖ ЭВ НАЙРТАЙ ХАРЬЦАХ ЁСТОЙ. БИДНИЙГ ХАРИЙН ИРГЭД ХӨГЖҮҮЛНЭ ГЭЖ БАЙХГҮЙ. БИД Л ЭНЭ САЙХАН МОНГОЛ УЛСАА ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ХАЙРЛАЖ ХӨГЖҮҮЛЖ БОСГОНО .
Зочин [124.158.107.35] 2023-03-22 11:03:19
за за манайд бэлэг гуух нь битий хэл бүхэл бүтэн банк тоносон этгэдийг ерөнхийлэлч болгоод явж байдаг
Зочин [192.82.71.7] 2023-03-22 10:15:16
Иймл байдаг юм байна манйд бол юу вэ