“TikTok”-ийн АНУ дахь хэрэглэгчдийн тоо 150 саяд хүрчээ

Aдмин / Гадаад мэдээ

“TikTok” нийгмийн сүлжээний АНУ дахь сар тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 150 саяд хүрчээ. Энэ үзүүлэлт 2020 онд 100 саяд хүрч байсан юм. Хятадын “TikTok” компанийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чу АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын Эрчим хүч, худалдааны хороонд пүрэв гарагт мэдүүлэг өгөхөөр товлоод байгаа үед дээрх тоон мэдээллийг танилцуулжээ.

Өнгөрсөн баасан гарагт АНУ-ын дахин зургаан сенатч үндэсний аюулгүй байдалтай холбоотой шалтгаанаар “TikTok”-ийг хориглох эрх мэдлийг Ерөнхийлөгч Жо Байденд олгох тухай хуулийг дэмжжээ. Ж.Байдены засаг захиргаа Хятадын эзэмшигчдээс уг аппликейшний хувьцаанаасаа татгалзах эс бөгөөс АНУ-ын хоригтой нүүр тулахыг шаардсан гэж “TikTok” өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн байна.

АНУ-ын хэрэглэгчдийн мэдээлэл Хятадын Засгийн газрын гарт орж болзошгүй хэмээн эмээж буй Конгрессийн олон төлөөлөгч “TikTok”-ийг хориглохыг уриалах болсон зэргээр уг аппликейшн нь Вашингтонд улам их дарамт шахалттай тулгарах болжээ. Дэлхийн хэмжээнд идэвхтэй хэрэглэгчдийнх нь тоо нэг тэрбум давсан талаар “TikTok” 2021 оны есдүгээр сард мэдэгдэж байсан юм.

“TikTok”-ийн даваа гарагт танилцуулсан шинэ тоон үзүүлэлтүүд нь энэ аппликейшний хэрэглээ улам бүр өргөжиж байгааг, ялангуяа залуу америкчуудын дунд өсөн нэмэгдэж байгаагийн илрэл болж байна. АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондо “Bloomberg” агентлагт ярилцлага өгөхдөө, “TikTok”-ийг хориглох нь улс төрийн үр дагавартай байж магадгүй юм. Та бүхнийг 35-аас доош насны сонгогчдоо үүрд алдахад хүргэж болзошгүй гэж би хувьдаа бодож байна” гэж хэлжээ. “TikTok”-ийн контент бүтээгчдийн зарим төлөөлөл энэ долоо хоногт мөн уг аппликейшнийг яагаад хориглох ёсгүйг тайлбарлах төлөвтэй байна.


Сэтгэгдэл

tiktok downloader https://tiktoksss.app [14.180.169.142] 2024-06-10 15:54:49

tiktok


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.