В.Путин: Хятадтай хийсэн хэлэлцээний үеэр “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг нарийвчлан хэлэлцсэн

Aдмин / Гадаад мэдээ

Орос-Хятадын хэлэлцээний үеэр Монгол Улсын нутгаар дайруулан тавих “Сибирийн хүч-2” хий дамжуулах хоолойн төслийг нарийвчлан хэлэлцсэн гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгдэв. "Алс Дорнодын чиглэлээр хий нийлүүлэх тухай нэгдүгээр сард байгуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийг, мөн Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайруулан тавих “Сибирийн хүч-2” хийн хоолойн төслийг хэрэгжүүлснээр цаашид Хятад руу Оросын байгалийн хийн экспорт нэмэгдэнэ.

Бид энэ талаар дэлгэрэнгүй ярилцсан, Монголын талтай бүх тохиролцоонд хүрсэн, энэ хоолойгоор 50 тэрбум шоо метр хий экспортолно" гэж В.Путин Москвад төрийн айлчлал хийж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хэлэлцээ хийснийхээ дараа мэдэгджээ.

Хий дамжуулах уг хоолойн тухай баримт бичигт гарын үсэг зурах бэлтгэл ажлыг аль болох хурдан дуусгахыг хоёр орны удирдагчид үүрэг болгосныг ОХУ-ын Шадар сайд Александр Новак сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Түүний мэдээлснээр, “Сибирийн хүч-2” дамжуулах хоолойн асуудлыг В.Путин, Ши Жиньпин нар гуравдугаар сарын 21-нд цөөн болон өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хэлэлцээ хийх үеэрээ хэлэлцсэн байна. “Энэхүү төслийг зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатайг онцлон тэмдэглэсэн. Уг төсөл нь манай хоёр улсын эрчим хүчний хамтын ажиллагаанд маш чухал” гэж А.Новак онцолжээ.


Сэтгэгдэл

Зочин [204.28.126.146] 2023-03-26 01:26:57

Хийн хоолойгоороо дамжуулаад Монгол Хятадыг Оросууд атгах юм биш үү. Улс төрийн шалтгаанаар Хятад хилээ хаадаг шиг, газаа өгөх өгөхгүй нь Оросын талд байна. Тэгэхээр оросууд бүх хөрөнгийг нь гаргахгүй бол эрсдэлтэй. Хамаг хөрөнгөө зарцуулаад янз бүрийн шалтгаар ашиглахгүй ч юм уу , өөрчлөх асуудал гарвал эрсдэлээ бодолцох хэрэгтэй.

Зочин [59.153.115.38] 2023-03-24 23:16:32

Эгийн голын усан цахилгаан станцын бариулахгүй байгаа ОРОСтой ямар чяриа хтйх хэрэггүй:

ЗОЧИН [220.108.217.252] 2023-03-24 12:29:42

ОРОС-ХЯТАДЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛД "2 ТАЛ ХЯТАД-МОНГОЛ-ОРОСЫН ХИЙН ХООЛОЙН СУДАЛГАА,ЗӨВШИЛЦЛИЙГ АХИУЛАХАД ХАМТРАН АЖИЛЛАНА"ГЭЖЭЭ.БАРУУНЫ ТОЙМЧ,СУДЛААЧИД ЯРИХДАА "ХЯТАД ЭНЭ ТӨСӨЛД ХӨРӨНГӨ ГАРГАХГҮЙ,ОРОС МӨНГӨӨ ГАРГААД БАРЬЧИХВАЛ БИД ХИЙ АВНА" ГЭЖ СИ ДАРГА ХЭЛСЭН БА ЯМАЛААС МОНГОЛЫН НУТГААР ДАЙРАХ ЭНЭ ТӨСӨЛД ХАМГИЙН БАГАДАА 20-27 ТЭРБУМ $ ХЭРЭГТЭЙ БА БАРИЛГЫН АЖИЛ 10-15 ЖИЛ ҮРГЭЛЖЛЭНЭ ГЭЦГЭЭЖ БНА. ЭНДЭЭС ХАРВАЛ ХЯТАД ЭНЭ ТӨСӨЛД НЭГ ИХ ӨНДӨР АЧ ХОЛБОГДОЛ ӨГӨХГҮЙ БАЙГАА,НЭГ ИХ ШУНАТАХГҮЙ БГАА ЮМ БИШҮҮ.ЯМАРТААЧ ЭНЭ ТӨСӨЛ ӨНӨӨ МАРГААШГҮЙ ХЭРЭГЖЭЭД МОНГОЛД МӨДХӨН АСАР ИХ ӨГӨӨЖ ӨГӨХ НЬ ЮУ Л БОЛ. ГЭХДЭЭ СИ ДАРГА ХЭДХЭН ЖИЛИЙН ӨМНӨ НҮБ-ийн ИНДЭР ДЭЭРЭЭС "ХЯТАД 2060 ОН ГЭХЭД УЛС ДАЯАРАА НҮҮРСНИЙ ХОРТ ХИЙНЭЭС БҮРЭН АНГИЖИРНА" ГЭЖ МЭДЭГДСЭН БГАА. ӨӨРӨӨР ХЭЛБЭЛ ХЯТАД УЛС 2060 ОН ГЭХЭД НҮҮРСНЭЭС БҮРЭН ТАТГАЛЗАНА ГЭСЭН ҮГ. ТЭГЭХЭЭР ЭНЭ ХИЙН ШУГАМ ХЯТАДАД ХЭТДЭЭ ХЭРЭГТЭЙ БОЛЖ ТААРААД БНА.

Иргэн [192.82.90.124] 2023-03-23 21:56:35

Оросууд Монгол улсын нутаг дээгүүр байгалийн хийн хоолой барихгүй учир нь Оросууд айхтар ба Монголчуудын янзыг үзэж байгаа юм. Тиймээс мангар Монголчууд аа, онгироод хэрэггүй!

Зочин [64.119.23.245] 2023-03-28 19:05:55

Эргүүгээрээ бүү гайхуул илжиг ээ

Зочин [192.82.86.253] 2023-03-22 21:19:49

Saihan bolomj

Оросууд Монголд их тусалсан. Үүнийг бид ойлгодог уу? [139.5.218.33] 2023-03-22 19:13:07

Нэг юм санагдаж байна уу? Сталин Ялтын конференц дээр "Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй бол ЗХУ та нартай эвсэхгүй" гэж АНУ, Их Британийг нээнтгэлж байж дэлхийд Монголыг 1947 онд тусгаар тогтносон бүрэн эрхт улс болгосон. Одоо Путин -бас нэг юм бодож Сибирийн хүч2-ыг Монголруу оруулж ирж байна. Бид оросуудад талархалтай байх ёстой шүү.

ЗОЧИН [220.108.217.252] 2023-03-22 19:08:00

ОРОС-УКРАЙНЫ ДАЙН,ЭНЭ ДАЙН ЯАЖ ТӨГСӨХ,ТҮҮНИЙ ДАРААХ ОРОСЫН ДОТООДЫН БАЙДАЛ ЯАЖ ӨРНӨХ, ПУТИН БАЙХ ЭСЭХИЙГ ЗААВАЛ БОДОЛЦОХ ХЭРЭГТЭЙ,ДЭЭРХИ ДАЙНААС БОЛООД ОРОСООС ЕВРОПТ ИРЭХ "СЕВЕРНЫЙ ПОТОК-2 БУЮУ ХОЙД УРСГАЛ-2" ХИЙН ТӨСЛИЙН ХООЛОЙН 2 ШУГАМЫГ "СЕВЕРНЫЙ ПОТОК-1"-ийн 1 ШУГАМТАЙ НЬ ХАМТ ДЭЛБЭЛЖ АШИГЛАХ АРГАГҮЙ БОЛГОСОН БГАА,ЭНЭ ХИЙ ДАМЖУУЛАХ ХООЛОЙНУУДЫГ ЦААШИД АШИГЛАХ БАРАГ БОЛОМЖГҮЙГЭЭР СҮЙРҮҮЛСЭН,ЗАСАХ БОЛ АСАР ИХ ХЭМЖЭЭНИЙ ЗАРДАЛ ГАРАХААР БГАА,ЭНЭ ХООЛОЙН ТӨСӨЛД ОРОЛЦСОН УЛСУУД,КОМПАНУУДАД АНУ,ЕВРОПИЙН ХОЛБОО БҮХ ТАЛЫН ХОРИГ А/Х АВСАН БГАА,ХИЙН ХООЛОЙ УЛС ХООРОНДЫН ИЙМ Л ТОМ АСУУДАЛ ДАГУУЛДАГ ТӨСӨЛ ЮМ,ИЙМД МАНАЙХААР ДАЙРАХ ЭНЭ ХООЛОЙГ БҮГДЭЭРЭЭ,УИХ,ЗГ-ч БҮХ ТАЛААС НЬ АШИГ,ӨГӨӨЖ,АРЛОГО БА СӨРӨГ ТАЛААС НЬ САЙТАР АВЧ ХЭЛЭЛЦЭЖ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ,ЭНД ЁСТОЙ УЛСЫН МААНЬ ЖИНХЭНЭ ГЕОПОЛИТИК,ГЕОЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГО ЯРИГДАНА ШҮҮ.ХООЛОЙ МАНАЙ НУТГААР ДАЙРАХЫГ ЯДАХНАА УИХ-аар ШИЙДВЭРЛҮҮЛЖ, 3 УЛСЫН ЗГ ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛЖ,ТҮҮНИЙГ НЬ УИХ СОЁРХОН БАТАЛЖ,ТЭНД БҮХ ЗҮЙЛЭЭ ТУСГАСАН БАЙХ ХЭРЭГТЭЙ.

Өнгөрсөн борооны хойноос ... [139.5.218.33] 2023-03-22 19:18:07

Энэ зүйлийг чинь зохих байгууллагууд хэдийнээ шийдэчихсэн. Амар байж болно.

Зочин. [91.210.248.233] 2023-03-22 18:10:23

Энэ хийн хоолой чинь манай нутаг дэвсгэрээр ДАМЖИН өнгөрнө гэж бичиж яриад бгаа биз дээ. Манайд НИЙЛҮҮЛНЭ гэсэн үг бнуу, сайн уншааж !!! Ойлгооч!!!! Тэр дамжин өнгөрч байгаа хийнээс манайх авч хэрэглэнэ гэвэл тусдаа ТОМ ТӨСӨЛ байх хэрэгтэй шүү дээ !!! Би буруу ойлгоод бнуу.....??????

irgen [202.9.46.208] 2023-03-22 15:59:21

IKH TOM BOLOMJ BAINA. UTAANAASAA YADAJ SALNA.UUR TOM TOM BOLOML NEEGDENEE. TUR ENE BOLOMJOO SAIN ACHIGLAASAI

Зочин [122.201.22.102] 2023-03-22 14:00:10

Их алсын хараа ирээдүйн улсын тусгаар тогтнол гээд олон хүчин зүйлийг сайн тооцох ёстой төсөл.Их гүрнүүд хоёр талаас хавчаад шахаад эхлэх эрсдлийг ч харах нь зөв

зочин [103.26.195.193] 2023-03-22 18:56:39

Сэтгэлгээ чинь мөн ч өчүүхэн байна даа. Улс гүрнүүдийн асуудлыг хүн хоорондын юм аятай сэтгэх чинь чиний тархины багтаамж, мэдлэгийн илэрхийлэл буй заа.

Зочин [202.126.88.189] 2023-03-22 14:22:08

Бүр хавчигдаж тас харанхуйгаараа л үлдэх гээгүй юм бол хурдхан хамтарч ажиллах хэрэгтэй ш дээ.


14 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
14 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.