Английн төв банк бодлогын хүүгээ дахин нэмжээ

Aдмин / Гадаад мэдээ

Английн төв банк пүрэв гарагт бодлогын хүүгээ дахин өсгөсөн байна. 0.25 хувиар өсгөсөн энэ шийдвэр нь гол хүүг 4.25 хувьд хүргэж байна. Тус улсын хувьд дараалан 11 удаа гол хүүгээ нэмж байна.

Олон улсын санхүүгийн тогтолцооны хямралтай холбоотой болгоомжлол газар авч байгааг үл харгалзан Нэгдсэн вант улсын төв банк хэрэглээний үнийн индексийн өсөлтийг бууруулах бодлогоо баримтална гэдэг нь үүгээр харагдаж байна гэж шинжээчид ярьж байна.

Их Британид инфляцийн түвшин энэ оны хоёрдугаар сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 10.4 хувь буюу дээд түвшинд хүрч нэмэгдсэн байна.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.